Шатрын хөлөг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шатрын хөлөг нь шатар тоглоход хэрэглэгддэг хөлөг юм.

Ердийн шатрын хөлөг

Ерөнхий ойлголт[засварлах]

Албан ёсны тоглолтод хэрэглэгддэг том хэмжээтэй хөлөг нь шатрын дүрсүүдээсээ тусдаа зарагддаг боловч ердийн шатрын хөлөг нь шатрын дүрсүүдтэй хамтдаа зарагддаг.

Тодорхойлолт[засварлах]

  • Гэгээн, харанхуй 2 өнгийн квадрат хэлбэртэй нүднүүд сөөлжлөн, босоо, хэвтээ чиглэлд 8, 8 эгнээ үүсгэн байрлана.
  • Ерөнхийдөө шатрын нүднүүдийг цагаан нүд, хар нүд гэж ангилна.[1]
  • Даамын хөлөг гэж нэрлэгдэх нь бий. (→"Даам"-ыг үзнэ үү)

Өнгө[засварлах]

Шатрын хөлгийн өнгөний байрлал
  • Хамгийн өргөн дэлгэрсэн шатрын хөлгийн өнгөний хослол бол модны өнгө буюу бор шаргал өнгийг цайруулсан, харлуулсан өнгө юм.
  • Өнгөний хослолын тухай нарийн дүрэм үгүй.Хөх-бор шаргал, ягаан - ногоон гэх мэт хослолууд бий.
  • Яг цагаан - хар өнгийн хослол нь шатрын дүрсүүдийг ялгаж харахад хэцүү болгодог тул бараг хэрэглэгддэггүй.


Материал[засварлах]

Шилээр хийсэн шатрын хөлөг
  • Материал нь маш олон янз. Модон хөлөг хамгийн их тархсан бөгөөд түүнээс гадна даавуу, хуванцар, эсгий, шил зэрэг материалаар хийдэг.

Албан ёсны тэмцээнүүдэд дараах төрлийн хөлгийг хэрэглэхийг хориглодог.

  • Төмөр, металлаар хийсэн хөлөг
  • Өндөр үнэтэй, шилэн ба чулуун сийлбэр, чимэглэлтэй хөлөг

Хэлбэр, хэмжээ[засварлах]

Нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс ойролцоогоор 1.3 дахин урт байна.
  • Шатрын хөлөгт a1 нүд нь заавал хар нүд байдаг.
  • Ердийн хөлгийн хэмжээ нь хэрэглэх дүрснүүдийн хэмжээнээс хамааралтай. Ерөнхийдөө нэг нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс 1.25-1.3 дахин урт байдаг.
  • Албан ёсны тэмцээнүүдэд хэрэглэдэг шатрын хөлгийн хэмжээ нь 45см урт, өргөнтэй байдаг. Нэг нүдний нь хэмжээ 5.0-6.5см болно.
  • Гэр бүлийн хэрэгцээнд өргөн тархсан шатрын хөлөг нь 4.0см-ээс бага талтай нүд бүхий байдаг.

Мөн үзэх[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Албан ёсоор бол гэгээн өнгө (light color), харанхуй өнгө (dark color) гэж нэрлэгддэг.

Гадаад холбоос[засварлах]