Шашны философи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шашны философи нь философийн нэг төрөл юм.

19-р зууны философч Сёрен Къеркегор өөрийн гол анхаарлаа сүсэг бүшрэл,аврагч,нүгэл,аймшиг гэх мэтийн шашны ойлголтуудад төвлөрүүлэн Умард Европын протестант христийн үзэлтнүүдтэй хэлэлцэн тохирох бүх насаараа оролдож байв. Түүний олон тооны зохиол нь шашны сүсэг бишрэлийн туршлагыг шинжлэн судлах ба өөрийн амьдарч байсан бэртэгчин нийгмийг шүүмжлэх хоёрыг нэгэн зэрэг хосолсон ажил байсан юм.

Тэр үеийн тэргүүлэх философч байсан Гегелийн сургаалыг үгүйсгэн үнэн бол объектив ба түгээмэл зүйлд биш харин субъектив, дотоод, шууд зүйлд оршино гэж Къеркегор баталсан байна. Хүний оршихуйн эдгээр төв асуудалд хандах Къеркегорийн хандлага экзистенциализм гэж нэрлэгдэх болжээ.

Бурхан хэмээх эцэс төгсгөлгүй бурханлаг ахуйн оршин байгааг үнэн хэрэг дээрээ баталж болох талаар философчид мянга мянган жил маргалджээ. Бурхны оршихуй баталгааны үндэслэлүүд дараах гурван бүлэгт хуваагддаг байна.

  1. Телеологийн үндэслэл нь Бурханы оршдог гэдгийг байгаль ертөнцөд зорилого төлөвлөгөө байдаг гэдгээс үүсгэн тэхээр тэд бүхэн Бурхан гэж нэртэй ухаалаг,зорилгот бүтээлийн үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэдэгт суурилан батлахыг хичээдэг. Ийм үзэл бүүр эртнээс эхлэлтэй боловч 18-р зууны төгсгөлд Уильям Пейли энэ үндэслэлийн хамгийн боловсронгуй хувилбарыг дэвшүүлэн гаргажээ.
  1. Космологийн үндэслэл нь ертөнцийн юмс үзэгдэл үүсч,мөхөж байдаг гэдэг баримтаас эхлэн энэ үндсэн дээр хөдөлгөөний анхдагч шалтгаан буюу өөрөө үүсж бий болдоггүй,үхэж мөхдөггүй,өөрийн цаана дээд шалтгаан гэж байдаггүй анхны үл өөрчлөгдөгч шалтгаан байх ёстой гэж баталдаг.
  1. Онтологийн үндэслэл эцэс төгсгөлгүй ахуйн энгийн үзэл санаанаас эх авч эдгээр үзэл санааны логик задлан шинжилгээний үндсэн дээр энэхүү санаанд тохирох ямар нэгэн эцэс төгсгөлгүй ахуй буюу Бурхан заавал орших ёстой гэдэг.Дундад зуунд үүссэн онтологийн үндэслэл нь сүүлийн долоон зууны турш философи дахь маш хүчтэй маргаан бий болсоор иржээ.

Сэтгэцийн задлан шинжилгээний аргыг үндэслэгч Зигмунд Фройд мэтийн орчин үеийн зарим шүүмжлэгчид хүн хэмээх амьтанд байх шашны сэдэл нь бид өөрийн өчүүхэн гэдгээ болон зайлшгүй үхэх ёстой гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй тэр явдлаар түлхэгдэн үүссэн инфантиль хүсэл мөрөөдөл ба уран дүрслэлийн илрэл мөн гэж баталдаг байна.

Мөн үзэх[засварлах]