Эванэссэнс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Evanescence

2006 онд. Зүүнээс баруун зүгт: Жон ЛеКомпт, Эйми Лий, Терри Балсамо, Роки Грэй, Тим МкКорд
Ерөнхий мэдээлэл
Хугацаа 1995–одоог хүртэл[1]
Студи Wind-up Records
Вэбсайт Evanescence.com
Эйми Лий
Терри Балсамо
Тим МкКорд
Трой МкЛоухорн
Уилл Хант
Өмнөх гишүүд
Бэн Мүүди
Дэйвид Ходжэс
Роки Грэй
Жон ЛеКомпт
Уилл Бойд

Эванэссэнс (Evanescence) нь Америкийн рок хамтлаг. Дуучин, төгөлдөр хуурч Эйми Лий, гитарчин Бэн Мүүди нар Арканзас муж улсын Литтл Рок хотноо 1995 онд байгуулсан.[1][2] Хувиар цомгууд гаргасныхаа дараагаар 2003 онд анхныхаа бүрэн хэмжээний Fallen цомгийг Wind-Up Records студиар гаргажээ. Fallen нь дэлхий даяар 15 гаруй сая хувь борлуулагдсан бөгөөд хоёр Грэмми шагнал хүртээсэн.[3] Жилийн дараа Anywhere but Home нэртэй анхны амьд цомгоо гаргасан бөгөөд дэлхий даяар сая гаруй хувь борлогджээ. 2006 онд хоёр дахь студийн цомог болох The Open Door-ийг гаргасан бөгөөд энэ нь таван сая хувь борлогдсон байна. [4]

Тус хамтлагийн бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгджээ: анхлан байгуулагчдын нэг Мүүди 2003 онд аялан тоглолтын үеэр, басс гитарчин Уилл Боид 2006 онд, гитарчин Жон ЛеКомпт, бөмбөрчин Роки Грэй нар 2007 онд тус тус хамтлагаасаа гарсан. Сүүлийн хоёр өөрчлөлт нь хамтлагийг түр завсарлахад хүргэсэн ба тоглолтын үеэр түр зуурын гишүүд оролцох болжээ. 2009 онд вэбсайтараа шинэ студийн цомгийг 2010 оны хоёр дахь хагаст гаргахаар төлөвлөснөө мэдэгджээ.

Ишлэл [засварлах]

  1. 1.0 1.1 Amy's Story. OutoftheShadows.com. 2008-07-04-д хандсан.
  2. Berelian, Essi (2005). The Rough Guide to Heavy Metal. London: Rough Guides, 114–115. ISBN 1-84353-415-0. 
  3. "Second Cup Cafe: Amy Lee Of Evanescence", CBS News, November 10, 2007. 2008-08-20-нд авсан. 
  4. Hartzler, Amy (June 19, 2009). News: Will the real Slim Shady please stand up?. Evanescence.com. 2009-06-19-д хандсан.

Гадаад холбоос [засварлах]

Commons
Commons: Evanescence - зураг, дуу, бусад юмс