Эва Перон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон түмний дунд Эвита гэж алдаршсан Эва Перон (исп. Eva Peron, 1919-1952) нь Аргентины ерөнхийлөгч асан Хуан Доминго Пероны хоёр дахь эхнэр бөгөөд 1946-аас 1952 онуудад уг улсын тэргүүн хатагтай байжээ.

Хүүхэд нас[засварлах]

Эвита нь Аргентиний Лос Толдос хэмээх жижиг хотын нэгэн ядуухан оёдолчны 5 хүүхдийн нэг болж төрсөн бөгөөд хүүхэд байхын л жүжигчин болохыг хүсдэг байжээ. Аргентины том хот болох Буэнос-Айрос хотод 15 настайдаа ирж суурьшин жүжигчний ажил хийх гэж оролдож байжээ. Тэр театрт ажиллаж байсан бөгөөд радиогийн савангийн дуурьт дуу оруулан тоглож алдарт гарчээ.

Хуан Перонтой гэрлэсэн нь[засварлах]

1944 оны 1-р сарын 15-нд болсон газар хөдлөлтийн хохирогчид тусламж үзүүлэх хандивийн тоглолт дээр Эва засгийн газарт ажилладаг армийн офицер Хуан Перонтой танилцжээ. Тэрээр анх нөхөртэйгээ танилцсан тухайгаа ""Би түүний хажууд ойртож зогсоод л... Өөрийнхөө хамгийн сайхнаар ярихыг хичээн: Энэ хэдийгээр таны л асуудал болвч би таны хажууд үхэн үхтлээ байвал ямар гайхамшигтай байх бол" гэж хэлсэн гэжээ. Эва Хуан Пероны нууц амраг болон жилийн дараа түүний эхнэр нь болжээ. Эва Перон нь нөхрийнхөө эрх мэдлийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэд хамтдаа ажилчин ангийн ядуу хүмүүст өндөр цалин, илүү сайн ажлын байртай болгоно гэж амлалт өгжээ.

Тэргүүн хатагтай[засварлах]

Хуан Перон 1946 онд Аргентинын ерөнхийлөгч болсон бөгөөд түүний эхнэр нь олны хайрыг хүлээжээ. 1946-аас 1952 он хүртэл Хуан Перон ерөнхийлөгч, Эва нь тэргүүн хатагтай байсан. Хуан болон Эва нь ерөнхийлөгчийнхөө ордныхоо тагтан дээрээс цугларсан хүмүүст хандан үг хэлдэг байжээ. Ева нь ядрахыг мэдэхгүй хүмүүсийн төлөө их зүйл хийж байжээ. Тэр ядуу хүмүүст бэлэг тарааж, буяны байгууллага байгуулж сургууль, эмнэлэг, асрамжийн газар байгуулж Аргентины ядуу хүмүүст зориулсан олон үйл ажиллагааг ивээн тэтгэж байв. Ева мөн Аргентины эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан тэмцэж байжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн ажилласан үр дүнтэй тэмцэх цалинг олгох, сонгуульд санал өгөх эрхийн төлөө үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ. Эва нь мэдээж амбицтай нэгэн байсан.Тэрээр эрх мэдэлд ихэд дуртай бөгөөд олны өмнө гарах дуртай байжээ. Олны өмнө гарахдаа шинэ даашинз эсвэл шинэ үнэт эдлэлээр гангардаг байжээ. 1951 онд тэр нөхрийнхөө дэд ерөнхийлөгч болон ажиллахыг хүссэн байна. Эваг хэзээ ч албан өрөөнд суухыг зөвшөөрөхгүй гэж армийн удирдагчид гэдийсэн тул тэр саналаа буцаажээ.

Нас барсан нь[засварлах]

Жил хүрэхгүй хугацааны дараа Эвита нь 1952 оны 7-р сарын 26-нд тэр хорт хавдрын улмаас нас баржээ. Түүний оршуулгын цуваа нь миль урт байсан бөгөөд аргентинчууд ихэд гашуудсан байна. Тэрээр өвчиндөө шаналж байхдаа ч гэсэн хүмүүст тэдэнтэй үргэлж цуг байна гэж амлажээ. Энэ өдөр, түүний бүтээсэн зүйлс, гудамжны нэр болон Эвита хэмээх уран сайхны кино, кино нь түүнийг одоо ч амьд мэт байлгасаар байна. Хуан Перон Эвитагийн үхлийн дараа иргэний дайн болоход ялагдан Испанид орогножээ. 1973 онд дахин Ерөнхийлөгч болсон ба түүний 3 дахь эхнэр Изабелла нь дэд ерөнхийлөгч болсон бөгөөд Хуаныг үхэхэд түүний үйл ажиллагааг уламжлан авсан боловч улсдаа үүссэн асуудлуудыг шийдэж чадахгүй иргэний дайныг газар авахуулсан байна. Энэ дайнд 36,000 хүн үхсэн байна.

Утга зохиол, урлагт[засварлах]

  • Эвита хэмээх кинонд алдарт дуучин Мадонна Эвитагийн дүрд тоглосон. Уг киноны "Don’t cry for me Argentina" хэмээх дуу нь хит болж байжээ.