Эй-Пинк (A Pink) хамтлаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
에이핑크 / Эй Пинк
A Pink
Apink Yeoeuido park-дээр NBA 3X Korea event , 2013 оны 8 сар Сөүл хот
Apink Yeoeuido park-дээр NBA 3X Korea event , 2013 оны 8 сар Сөүл хот
Товч танилцуулга
Бүрдсэн газар Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Дуулдаг хэл солонгос
Зах зээл Өмнө Солонгос, Хятад, Тайвань,
дэлхийн олон орон
Урсгал K-pop , R&B , dance
Танил үе 2011 он — одоо
Хөтөч Өмнөд Солонгос A Cube Entertainment
Гишүүн (6) Chorong
Bomi
Eunji
Naeun
Namjoo
Hayoung
Цахим хаяг Албан ёсны веб сайт

A Pink ( Солонгосоор: 에이핑크) бол 7 гишүүнээс бүрдэх A Cube Entertainment -аас 2011 онд гаргаж ирсэн Өмнөд Солонгосын хамтлаг юм. Тэд анх 2011 оны 4 сарын 21нд M! Countdown Seven Springs of A Pink дуугаараа дэбүтээ хийж байсан. Түүнчлэн 2011 Mnet Asian Music Awards-аас ”Шилдэг эмэгтэй хамтлаг” шагналыг хүртсэн.

Түүх[засварлах]

Дэбүтээс өмнө[засварлах]

Хамтлагийн хамгийн анхны трайнее Son Naeun байсан ба тэрээр Beast-ийн ”Beautiful” болон “Soom” дууны клипэнд тоглосон.Удаах гишүүн нь хамтлагийн ахлагч Park Chorong ба Beast-ийн япон синглэ “Shock”-ийн төгсгөлд гардаг эмэгтэй юм.Удалгүй Cube Entertainment 3 дах гишүүн болох Oh Hayoung-ийн Твиттер хуудсыг нээсэн байна. Jung Eunji Cube-гийн Твиттер дээр өөрийнхөө ”I Love You I Do” дууг дуулж буй бичлэгээ тавьснаар хамтлагийн 4 дэх гишүүн болон орсон. Hong Yookyung бас ялгаагүй өөрийнхөө төгөлдөр хуур дарж буй бичлэгээ тавьж байсан. Эцэст нь Yoon Bomi болон Kim Namjoo нар хамтлагийн сүүлийн гишүүдээр сонгогдсон байна.

A Pink News гэх тэдний нэвтрүүлэг нь Солонгосын кабелийн суваг болох TrendE-гээр цацагдаж байсан. Анхны анги нь 2011 оны 3 сарын 11нд гарсан. Тус ангийн зочид G.NA, Mario, MBLAQ Seung Ho болон G.O, Beast, 4Minute, 2AM-ийн Jinwoon, Secret-ийн Sunhwa болон Hyosung нар байсан.

2011: Дэбүт[засварлах]

4 сарын 13нд Seven Springs of A Pink гарсан. Байдал нь хаврын байдлыг дүрсэлсэн байжээ.Дараагаар нь ”I Don’t Know”, -ыг 4 сарын 19нд гаргасан. Албуманд нь ”It Girl” болон “Wishlist” нар багтаж байсан. “I Don’t Know” дууны клипэнд Beast хамтлагийн Gikwang тоглодог. A Pink M! Countdown дээр дэбүтээ 4 сарын 21нд хийж,улмаар өөрсдийнхөө албан ёсны фан уулзалтыг зохион байгуулан,тэд албан ёсны фан клубын нэрээ ’Pink Panda’ гэж сонгожээ. Дараагаар СБС телевизийн ”Захирлыг хамгаалаарай” киноны дууг дуулан клипэндээ JYJ Jaejoong,Choi Kang Hee нарыг тоглуулсан байна. 2011 оны 11 сараас эхлэн тэд INFINITE хамтлагтай хамтран телевизийн шинэ шоу болох “Birth of a family” -д оролцож эхэлсэн. Тэд шоуны явцдаа хаягдсан амьтдыг 8 долоо хоногийн турш асарч байжээ.Эхний анги 11 сарын 12ноос цацагдаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл гарч байгаа.

2012: Une Annee , My My[засварлах]

A Pink 2011 оны 11 сарын 22нд 2 дах мини албум болох “Snow Pink”-ээ гаргасан.Тус албум нь дотроо 5 дуутай бөгөөд гол дуу нь “MY MY” юм. ”My My” дууны MV нь 2011 оны 11 сарын 21нд гарсан. “My My” дууныха явцад тэд одуудын “ONE-DAY” гэх цайны кафег нээсэн байна. Фанууд нь ирж тэдэнд хоол бэлдэлцэх,цай зөөхөд нь тусалдаг байна. 2011 оны 12 сарын 26нд BEAST-тэй хамтран Skinny Baby гэх дуугаараа сургуулийн дүрэмт хувцасны брандыг сурталчилсан. Дууг нь Kim Taewan болон Yoon Sangjo нар хамтран бичилцжээ. 2012 онд A Pink анхны ялалтаа M! Countdown-д ”My My” дуугаараа авчээ.

Гишүүд[засварлах]

Идэвхитэй[засварлах]

A Pink-ийн идэвхитэй гишүүд[1]
Тайзны нэр[2] Төрсөн нэр[3] Төрсөн өдөр[4]
Галиг[5] Хангыл Галиг[6] Хангыл[7] Ханз
Park Cho-rong 초롱 Park Cho-rong 박초롱 朴初瓏 1991 оны 3 сарын 3 (1991-03-03) (23 настай)
Yoon Bomi 보미 Yoon Bo-mi 윤보미 尹普美 1993 оны 8 сарын 13 (1993-08-13) (20 настай)
Jung Eun-ji 은지 Jung Eun-ji 정혜림 鄭慧林 1993 оны 8 сарын 18 (1993-08-18) (20 настай)
Son Na-eun 나은 Son Na-eun 손나은 孫娜恩 1994 оны 2 сарын 10 (1994-02-10) (20 настай)
Kim Nam-joo 남주 Kim Nam-joo 김남주 金南珠 1995 оны 4 сарын 15 (1995-04-15) (19 настай)
Oh Ha-young 하영 Oh Ha-young 오하영 吳夏榮 1996 оны 7 сарын 19 (1996-07-19) (18 настай)

Гарсан[засварлах]

A Pink-д хуучин байсан гишүүд[8]
Тайзны нэр[9] Төрсөн нэр[10] Төрсөн өдөр[11]
Галиг[12] Хангыл Галиг[13] Хангыл[14] Ханз
Yookyung 유경 Hong Yoo-kyung 홍유경 洪瑜暻 1994 оны 9 сарын 22 (1994-09-22) (19 настай)

Гаргасан дуунууд[засварлах]

Студийн албум
  • 2012 : Une Annee
EP
  • 2011 : Seven Springs of A Pink
  • 2011 : Snow Pink
  • 2013 : Secret Garden (EP)|Secret Garden

Эх сурвалж[засварлах]

MongolianKoreanpop