Энейн дуулал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

[[Зураг:Guérin Énée racontant à Didon les malheurs de la ville de Troie Louvre 5184.jpg|270px|thumb|Пьер-Нарсис Граны бүтээл "Тр Энейн дуулал (Латинаар Aeneis) нь Эртний Ромын яруу найрагч Вергилийн зохиол юм. Трой хотын уналтын дараах Эней (лат. Aeneas, гре. Αἰνείας) баатрын адал явдлыг харуулсан тууль болно.

Вергилийн хамгийн сүүлийн, хамгийн том бүтээл бөгөөд латин уран зохиолын дээд оргил нь гэгддэг. Вергилий энэ зохиолоо бичихийн тулд 11 жил зарцуулсан ч харамсалтай нь дуусгаж чадалгүй насан өөд болсон юм.

Дүрүүд[засварлах]

Баатрууд ба хүмүүс[засварлах]

Эней (Aeneas)
Гол баатар, Тройн иргэн. Тройн уналтын дараа хүү Асканийн хамтаар зугтаж явсаар Италид ирдэг.
Асканий (Ascanius)
Энейн хүү. Зохиолын эхэнд балчир хүү байдаг бол улмаар өсч торнин чадварлаг дайнч баатар болно.
Дидона (Dido)
Карфагены хатан хаан. Энейд дурласан тэрээр Эней Карфагеныг орхиж явсанд уурлаж, Ромд хараал үйлдэн, галд шатаж амиа хорлосон.
Латин (Latinus)
Италийн нэг нутгийн ноён.
Лавини (Lavinia)
Латины охин, Турнын сүйт бүсгүй. Гэвч Латин Энейн сүр хүчийг үнэлэн, охиноо Энейтэй суулгахаар шийдсэн нь Турн ба Энейн хоорондын тулааны үндэс болжээ.
Турн (Turnus)
Италийн нэг нутгийн ноён. Энейн дуулал нь Турн, Эней хоёрын хооронд хүч тэнцүү тулаан өрнөж байгаа үйл явдлаар өндөрлөж, бүрэн дуусаагүй билээ.

Бурхад[засварлах]

Венус (Venus)
Хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бурхан. Энейн эх. Энейд тусалдаг.
Юпитер (Jupiter)
Бурхдын хаан. Венус, Эней хоёр саад бэрхшээлийг даван туулж, Ромыг цогцлоон бүтээх тухай зөгнөдөг.
Юно (Juno)
Юпитерын эхнэр. Тройн тулааны үеэрх өс хонзонгийн улмаас Энейн аянд саад тотгор хийхийг оролддог.

Агуулга[засварлах]

12 бүлэгтэй. Тройн ханхүү, Венусын хүү Эней Трой хот грекчүүдэд эзлэгдэж унасны дараа дүрвэж, Карфагены хатан хаан Дидонатай учран, улмаар Итали хүрч, нутгийн нэгэн охинтой сүй тавих бөгөөд тэдний сүйг эсэргүүцэгчидтэй тэмцэлдэнэ. Энейн хүү Асканийгийн өөр нэрийг Юлус гэдэг бөгөөд энэ нь Юлий Цезарийг хэлж буй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Энейгээс удамтай Ромын хаадын удирдлагаар Ром улс хөгжин цэцэглэх болно гэдгийг харуулсан зохиол юм.

Зохиолын бүтэц, агуулга, баатрууд нь Хомерын Илионы дуулал, Одиссейн дуулал зохиолуудтай тун төстэй.

"Энейн дуулал"-ын тухай бүтээлүүд[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Энейн дуулал»

"Энейн дуулал" зохиолын үйл явдлыг өгүүлсэн уран зураг болон уран баримлын бүтээлүүд маш олон байдаг.