Юрий Кручкин

Юрий Николаевич Кручкин (1958 онд ЗХУ-ын Саратов мужид төрсөн) Зөвлөлтийн, оросын монгол судлаач, дипломат, нийтлэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/, Вайкатын их сургуулийн япон хэлний курс, Шинэ Зеландад болон Оросын Гадаад яамны Дипломатын академид суралцсан. Оросын Гадаад хэргийн яам, ЗХУ-ын Эрдэнэт хот дахь Консулын газар ажилтан, Улаанбаатар дахь Зөвлөлтийн Элчин сайдын яам зэрэгт дипломат албан тушаал хашиж байсан.

"Монголия сейчас" http://www.mongolnow.com/ цахим хуудас ажиллуулдаг.

Тэрээр "Монгол-орос хэлний толь" зохиосон хүн.

Монгол хэлээр их сайн ярьдаг бөгөөд өөрөө "Аюур" гэх монгол нэртэй.