Үрэвсэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үрэвсэл гэдэг нь хэсэг газрын эмгэг үйл явц юм. Гэмтээгч хүчин зүйлийн үйлчлэлээр эд эсийн гэмтэл үүсч хөгжиж байдаг. Корнелус Цельс үрэвссэн эдэд гарах хэсэг газрын үндсэн 4 өөрчлөлт илэрдэг болохыг анх ажиглаж тэмдэглэсэн. Үүнд халах, өвдөх, улайх, хавдах орно. Хожим Вирхов үрэвслийн 5 дахь шинж эд эрхтний үйл ажиллагааны алдагдлыг тодорхойлж нэмсэн.

Үрэвслийн шалтгаан:

  1. Биологийн хүчин зүйлс
  2. Физикийн хүчин зүйлс
  3. Химийн хүчин зүйлс
  4. Бусад /нийгэм, байгаль, экологийн хүчин зүйлс/

Үрэвслийн үйл явц:

  1. Альтераци - эс гэмтэх
  2. Экссудаци - шүүдэстэх
  3. Пролифераци - Эс хуваагдан нөхөн төлжих