Өвсөн тэжээлтэн

Навчаар хооллож буй буга болон хоёр янзага
Навчин дээр хооллож буй хөрөөт авгалдай
Хүлэмжийн доторх гадаргуугаас ногоон замаг хусаж буй хуурай газрын ходоодны хөлийн радулагаар хийсэн зам

Өвсөн тэжээлтэн гэдэг нь навч болон далайн замгаар хооллоход анатомийн болон физлогийн хувьд дасан зохицсон амьтан юм.Тэдний ургамлын хооллолтын үр дүнд, өвсөн тэжээлтнүүдын амны хөндий ургамлыг зажлах, няцлахад дасан зохицсон байдаг.Морь болон бусад өвсөн тэжээлтнүүд өвс, модны холтос болон бусад хатуу зүйлсийг бутлахад тохирсон өргөн шүдтэй байдаг.

Өвсөн тэжээлт амьтдын дийлэнх хувь нь ургамлын гаралтай бодисыг шингээхэд тусалдаг харилцан адилгүй гэдэсний ургамалтай байдаг бөгөөд энэ нь амьтны идэш тэжээлээс илүү хоол боловсруулахад хэцүү байдаг.Энэ ургамал нь целлюлозыг задалдаг эгэл биетэн буюу бактериас бүрддэг.