11 сарын 26
Appearance
Түүхэн жилийн өдөр 10 сар · 11 сар · 12 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
11 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 330 дахь (өндөр жил бол 331 дэх) өдөр юм.
Энэ өдөр болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1924 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргажээ. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон юм. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг батлав.
- 1960 оны энэ өдөр Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт түүхэнд хамгийн өндөр буюу 130 сая төгрөг хүрсний 20 хувийг БНМАУ-ын гадаад худалдаа эзэлж байлаа.
- 1974 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов. Мөн энэ өдөр БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ. БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгов. Мөн Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагджээ.
- 1990 оны энэ өдөр БНМАУ-ын Боловсролын яамны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991
- 1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ. Мөн 1990 оны энэ өдөр Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.
- 2012 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт Төрийн соёрхол хүртээжээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1940 - Котозакүра Масакацү сүмогийн 53 дахь ёкозүна († 2007)
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1977 - Ёшибаяма Жүнносүкэ сүмогийн 43 дахь ёкозүна (* 1920)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргасан өдөр юм.
- Энэтхэг, Гүрж, Абхазад Үндсэн хуулийн өдөр.
Commons: 11 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан