1914 он

Аргын жил дараалал
1909 · 1910 · 1911 · 1912
1913 1914 1915
1916 · 1917 · 1918 · 1919
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMXIV) Аргын тооллоор нэгэн мянга есөн зуун арвандөрөвдүгээр оны модон бар жил. Григорийн он тооллоор буюу Латинаар Анно Домини гэж тоолдог болсноос хойшхи хоёр дахь мянганы 914 дэх жил, 20-р зууны 14 дэх он, 1910-аад оны тав дахь жил. Энэ жил дэлхийн I дайн эхэлж олон улсын нөхцөл байдал тогтворгүй болсон юм.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Нэгдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 1 - ОХУ-ын Санкт Петербург хотоос АНУ-ын Флорида мужийн Тампа хот хүртэл агаарын замаар олон хүн тээвэрлэх зорилго бүхий агаарын завь хөөрөв. Энэ нь дэлхийн агаарын тээврийн анхны зам болсон түүхтэй.
    • Мексикийн босогчдын толгойлогч Панчо Виллагийн 6,000 цэрэг Холбооны армийн генерал Торибио Ортега Рамирезийн 4,000 цэргийг уулгалан довтолж Ожинага хотыг эзлэн авчээ.
    • Францын уран зураач Шарль Гиннье "Шинэ цаг үе" сэтгүүлд неореализм урсгалын талаар томоохон нийтлэл бичив.
  • Нэгдүгээр сарын 2 - АНУ-ын арми хилийн хотод Мексикийн босогчид төвлөрч байгаатай холбогдуулан Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран явуулын эмнэлэг ажиллуулж, шархадсан хүмүүст тусалж эхлэв. Мексикийн арми босогчдын мэдэлд орсон хотыг агаараас бөмбөгдөж байсан билээ.
  • Нэгдүгээр сарын 3 - АНУ-Мексикийн хамтарсан цэргийн хүч Ожинага хотоос Мексикийн босогчдыг хөөн гаргав.
  • Нэгдүгээр сарын 5 - "Форд Мотор" компаний ажлын цагийг найм болгож, өдрийн хөлсийг 5 доллар болгов.
  • Нэгдүгээр сарын 7 - Оттоманы эзэнт гүрний 200 цэргийг Ахмед Иззет Пашаг "Албанийн хаан" гэж зарлахад оролцож, түүний үзлийг дэмжсэн гэж үзэн баривчилжээ.
    • Мексикийн босогчдын удирдагч Панчо Вилла Холливудын компанитай хамтарсан "Генерал Виллагийн амьдрал" нэртэй үзэл суртлын кино дэлгэцэнд гарав.
  • Нэгдүгээр сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай Хятадын хувьсгалын намыг татан буулгасны дараа өөрийгөө улсын шинэ хаан гэж зарлах бэлтгэлээ хангаж эхэлжээ.
    • Археологич Т.И.Лоуренс, Леонард Вүүлли нар Палестиний Негев хотод судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэв.
  • Нэгдүгээр сарын 11 - Монтенегрод парламентын сонгууль болж эрх баригч Жинхэнэ ардын нам ялагдал хүлээн эрх мэдлээ Ардын намд алджээ.
  • Нэгдүгээр сарын 12 - Өмнөх өдөр нь Сакүражима галт уул дэлбэрснээс шалтгаалан Япон улсад 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 29 хүн амиа алдан, 120 айл орох оронгүй болжээ. Газар хөдлөлт тус улсын Кагожима мужийн Кюшю аралд болсон юм.
  • Нэгдүгээр сарын 14 - "Форд Мотор" компани "Модел Т" загвараа дамжлагын процессоор үйлдвэрлэж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 15 - Энэтхэгийн шинжлэх ухааны зөвлөлийн анхны хуралдаан болж Калькуттын их сургуулийн профессор Сир Ашүтош Мукержийг тэргүүнээрээ сонгожээ.
  • Нэгдүгээр сарын 16 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Ганди Өмнөд Африкийн дотоод хэргийн сайд Ян Смутстэй уулзаж Энэтхэгийн онцлог нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл хэргийнхээ талаар ярилцав.
  • Нэгдүгээр сарын 17 - Шинэ Зеланд улсаас нисгэгчийн лиценз авсан анхны хүнээр Жозеф Жоел Хеммонд тодорчээ. Тэрээр Англиас Окленд хот руу нислэг үйлдсэн юм.
  • Нэгдүгээр сарын 18 - Өмнөд чөлөөлөх армийн удирдагч Эмилиано Запата, Мексикийн босогчдын удирдагч Хулиан Бланко нар нэгдэж Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуертагийн эсрэг төрийн эргэлт хийхээр болжээ.
  • Нэгдүгээр сарын 20 - Олон улсын далай тэнгисийн аюулгүй байдлын зөвлөл хуралдаж далайн тэнгисийн аюулгүй байдлын тухай бодлогын баримт бичгийг соёрхон батлав. Бодлогын баримт бичигт далайд гарсан аливаа хөлөг онгоц хөлгийн багт багтсан хүний тооноос давуулан аврах завь авч явах ёстой гэж тусгажээ.
  • Нэгдүгээр сарын 21 - "Дейли Телеграф" сонинд мэдээлснээр Сименс Токио компанйин ажилтан Карл Рихтер гэгч технолгийн нууцыг Японы тэнгисийн цэрэгт задруулжээ. Улмаар түүнд хоёр жилийн хорих ял оноосон ч Японы талаас ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй тул хэрэгсэхгүй болгов.
  • Нэгдүгээр сарын 22 - Албанийн ерөнхий сайд Исмайл Кемали өөрийн хүсэлтээр суудлаа өгөв. Дараагийн ерөнхий сайд томилогдтол ерөнхий сайдын үүргийг Фежзи Ализоти орлон гүйцэтгэхээр болжээ.
  • Нэгдүгээр сарын24 - Дэлхийн боксын дунд жингийн аваргын тэмцээн Австралийн Мельбурн хотод болж Данийн боксчин Вальдемар Холберг 20 үе тулалдсаны эцэст Рей Бронсоныг буулган авчээ. Гэвч тэрээр ердөө 23 хоногийн дараа цолоо алдсан юм.
  • Нэгдүгээр сарын 25 - Гайти улсын нийслэл Порт-о-Принс хотод ерөнхийлөгч Мишель Орестын засаглалыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирчээ.
    • Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Унгарын уран гулгагч Опика фон Мерай Хорват түрүүлж аварга болжээ.
  • Нэгдүгээр сарын 26 - Боксын хөнгөн жингийн дэлхийн аваргын тэмцээнд Уэльсийн боксчин Перси Жонес ялалт байгуулснаар Британи, Европ, Дэлхийн аварга болсон анхны тамирчин болов.
  • Нэгдүгээр сарын 27 - Гайти улсын ерөнхийлөгч Мишель Орест эрх мэдлээсээ татгалзаж, шинэчлэгчид засгийн эрхэнд гарчээ.
  • Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллс хот байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 29 - Хятадын Ганхвей мужийн Лиуанчоу хотод Бай Ланг цэргийн удирдлага дор нэгдэж 1,300 иргэнийг хоморголон устгажээ.
    • АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы эзэн хаан II Вилгельмд төрсөн өдрийн мэндчилгээг утасгүй цахилгаан холбоо дамжуулан хүргэсэн нь дэлхийн түүхэнд анхны тохиол болов.
  • Нэгдүгээр сарын 30 - АНУ-ын арми Мексикийн босогчдын удирдагч Панчо Виллаг "Олон улсын дайны ёс зүйг" ноцтой зөрчсөн гэж үзэн ард түмнийхээ эсрэг дайн өдөөсөн гэж буруутгажээ.
  • Нэгдүгээр сарын 31 - Мексикийн 10,000 хүнтэй холбооны арми Торреон хотыг Панчо Виллагийн цэргүүдээс хамгаалжээ.

Хоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Хоёрдугаар сарын 2 - Энэ өдөр анх удаа Монгол Улсын Дээд, Доод хурал байгуулагдсан байна. Улс төрийн аливаа хүнд хэргийг бүгдээр нийлж шүүмжлэн хэлэлцэж олны бодлогыг нийлүүлэх зорилгоор Улсын хурлыг 2 танхимтайгаар байгуулах тухай шийдвэрийг ийнхүү гаргасан байдаг.
  • Хоёрдугаар сарын 3 - Америкийн инженер Уиллис Каррьер агааржуулагчийн загварыг гаргаж патент авчээ.
  • Хоёрдугаар сарын 5 - Адольф Гитлер цэрэгт татагдахын тулд Сальцбург хотноо цэргийн үзлэгт орсон ч сэтгэлзүйн байдлаасаа болж тэнцсэнгүй.
  • Хоёрдугаар сарын 7 - Чарльз Спенсер Чаплин "Венецийн хүүхдийн авто уралдаан" кинонд тоглож, бренд болсон "Хэсүүлч эр"-ийн дүрээ олонд таниулжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - Люксембургийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо Францын багтай хийж 5-4 онооны харьцаагаар хожсон нь хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны тоглолтод хожсон цорын ганц баг болгосон юм.
    • Гайти улсын 24 дэх ерөнхийлөгчөөр Оресте Замор сонгогджээ. Гэвч түүний засаглал наймхан сар л үргэлжилсэн юм.
    • Германы агаарын бөмбөлөг хөөргөгч Ханс Берлинер хоёр туслахынхаа хамт зохион бүтээсэн бөмбөлөгөө хөөргөж 3,053 км-ын өндөрт гаргажээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон билээ. Гурван өдрийн дараа тэдний хөөргөсөн бөмбөлөг Оросын Перм хотод унасан байна.
  • Хоёрдугаар сарын 10 - Колумби улсад 1860 оноос хойш анх удаа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдав. Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч таамаглаагүй байсан Консерватив намын Хосе Висенте Конча ялалт байгуулжээ. Тэрээр нийт сонгогчдын 80 хувийн саналаар ялалт байгуулсан байна.
  • Хоёрдугаар сарын 11 - Оттоманы эзэнт гүрэн Истанбул хотыг цахилгаанаар хангах "Силахтарагагын цахилгаан станц"-ыг ашиглалтад оруулжээ. Тус цахилгаан станц 1983 оныг хүртэл хэвийн ажилласан юм.
  • Хоёрдугаар сарын 12 - Оросын хаан II Николай ерөнхий сайдын суудалд Владимир Коковцовыг томилжээ.
  • Хоёрдугаар сарын 13 - АНУ-д зохиогчийн эрхийг хамгаалах зорилгоор Хөгжмийн зохиолч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн холбоо байгуулагджээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Японы нийслэл Токио хотод армийн цэргүүд авлига авч байсныг эсэргүүцэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болов.
  • Хоёрдугаар сарын 17 - Шведын ерөнхий сайд Карл Стааф улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр суудлаа өгөв. Түүний орыг Хьялмар Хаммарскёлд залгасан юм.
  • Хоёрдугаар сарын 18 - Мексикийн хувьсгалын толгойлогч Панчо Вилла өөрийн амь насаа 500,000 ам.доллараар даатгуулав.
  • Хоёрдугаар сарын 20 - Германы социалист тэмцэгч Роза Люксембургыг шүүх хурал болов. Шүүх хурлын үеэр тэрээр "Би дайныг эсэргүүцдэг. Энэ бол олон нийтийг зэрлэг, нийгмийн бус, хүнээ хөнөөх амьтан болгон хувиргадаг гэж үздэг" гэж мэдэгджээ. Түүнд Франкфуртын шүүх нэг жилийн хорих ял оноосон юм.
  • Хоёрдугаар сарын 21 - Хятадын цэрэг Бай Лангын удирдлаганд цэргүүд олноор нэгдэж "Цагаан чоно" ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулжээ.
  • Хоёрдугаар сарын 23 - Болгарт парламентын сонгууль болж Ардын либерал нам болон Залуу либералуудын нэгдсэн нам 245 суудлын 126 суудлыг авч ялалт байгуулжээ.
  • Хоёрдугаар сарын 25 - Цагаан ордоны сурвалжлагчдын холбоо байгуулагджээ. Хэдийгээр олон нийт Вүүдроу Вильсон сэтгүүлчдийг өөрийн мэдэлд эргүүлэх гэж байна гэж үзсэн ч амьдрал дээр нь энэ хардалт батлагдаагүй юм.
  • Хоёрдугаар сарын 27 - АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт, Бразилийн аялагч Кандидо Рондон нар Амазоны ширэнгэн ойг судлах ажилдаа гарчээ. Тэд 58 өдөр ширэнгэн ойн амьтан ургамал, байгалийн тогтоц зэргийг судалсан юм.
  • Хоёрдугаар сарын 28 - Грекын автономит Умард Эпирус муж салан тусгаарлаж, улс болсоноо зарлажээ.

Гуравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Гуравдугаар сарын 1 - Бүгд найрамдах Хятад улс Олон улсын шуудангийн холбоонд элсчээ.
    • Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд Минейрогийн бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Венцеслау Брас нийт сонгогчдын 90 хувийн санал авч итгэмээргүй ялалт байгуулав.
  • Гуравдугаар сарын 4 - Өмнөд Африкын Франкфорт Марсала хотыг холбосон төмөр замын шугам нээгджээ. Энэ нь тус улсын түүхэнд төмөр замын анхны шугам болсон юм.
    • Британи Америкийн хамтарсан хамтарсан баг Мексикт амиа алдсан Уиллиам С.Бентоны амь насыг Мексикийн босогчдын тэргүүн Венуситиано Карранца нарын босогчид буудан хороосон болохыг тогтоожээ.
  • Гуравдугаар сарын 7 - Албанийн хунтайж Виллиам хаан ширээнд суув.
  • Гуравдугаар сарын 9 - Орос Хятадын хэлэлцээрийг зөрчиж түрэмгийлсэн хятад цэргийг эгүүлэн, баривчлагдсан сайд Галсандашийг буцаах тухай орос консулд хүссэн бичиг явуулав. Уг бичигт “Хятад засгийн газраас тийнхүү эрхэм улстай нэгэнт хэлэлцсэнийг хэрэгсэхгүй, харин манай хязгаарын дотор сэмхэн цэрэг оруулж монгол улсын сайдын биеийг шууд барин аваачсан нь учир сэжиглэлтэй болсон тул сайд Егүзэр хутагт ламыг хурдлан тавиулж, эргүүлэн ирүүлэх зэргийг гүйцэтгэн шийтгэж тусламж үзүүлэн хариу ирүүлэх ажаамуй" гэжээ.
    • Мексикийн босогчдын удирдагч Эмилиано Запатагын тушаалаар Хесус Сальгадогын удирдлага дор Гуерерогийн Чилпанчинго хотыг эзлэхээр хөдлөв.
  • Гуравдугаар сарын 12 - АНУ-ын баруун эрэг, дэлхийн баруун талын газар нутгуудад сарны хиртэлт тохиожээ.
  • Гуравдугаар сарын 14 - Япон улсын Хоншү арлын Акита мужид 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 94 хүн амиа алдаж, 640 өрх орох оронгүй болов.
  • Гуравдугаар сарын 16 - Шинэ тулгар улсаа сэргээн мандуулах үйл хэрэгт ихэс дээдэс, харц доодосгүй чармайн зүтгэж, янз бүрийн санаа онол дэвшүүлж байв. Үүний нэг нь Улсын Хурал болно. Улсын Хурлыг байгуулах санааг Дотоод Яамны тэргvvн сайд, Чин сүжигт үнэн бишрэлт чин ван, да лам Г.Цэрэнчимэд сэдэж санаачилжээ. Улсын Дээд Хурал нь олон яамдын тэргүүн, дэд сайд, засаг ба засаг бус ван гүн, бэйл, бэйс, их Шавь, Хөлөн Буйр, Дарьганга, Цахарын зэрэг газрын бүгдийн дарга, нийт 50-60 хvнээс бүрдэж байжээ.
    • Францын төрийн сайд Жозеф Кайллогийн эхнэр Хенрьет Кайлло "Ле фигаро" сонины эрхлэгч Гастон Калметтыг хороожээ.
  • Гуравдугаар сарын 17 - АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт Др. Томас Х.Көртин ногоон өнгөтэй шар айраг зохион бүтээв.
  • Гуравдугаар сарын 18 - Оросын Дон голын хөвөөнд хүчтэй шуурга болж 3,000 хүн голд живэн амиа алджээ.
  • Гуравдугаар сарын 20 - Мексикийн босогчдын удирдагч Панчо Вилла Торреон хотыг эргэн мэдэлдээ авахаар 12,000 цэргийг илгээв. Тухайн үед Торреон хотод холбооны армийн 9,000 цэрэг байрлаж байсан юм.
  • Гуравдугаар сарын 22 - Аргентинд парламентын сонгууль болж Иргэдийн радикал холбоо ялалт байгуулж Төлөөлөгчдийн танхимд олонх болов.
    • Мексикийн босогчдын удирдагч Панчо Вилла дөрвөн хоног тулалдсаны эцэст Торреон хотыг эргүүлэн хяналтанд авчээ. Тулааны үеэр 1,000 хүн амиа алдаж, 3,000 хүн шархадсан байна.
  • Гуравдугаар сарын 24 - Японы найм дахь ерөнхий сайд Ямамото Гоннохёо үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв. Тэрээр "Сименс" болон "Викерс" зэрэг гадны компаниудтай холбогдсон дуулианаас болж ажлаа өгсөн байна.
  • Гуравдугаар сарын 27 - Бельгийн мэс засалч Альберт Хөстин цусны цагаан бөөмийн хагалгаа гүйцэтгэжээ.
  • Гуравдугаар сарын 31 - Португалийн хөлбөмбөгийн холбоо Лисабон хотноо байгуулагдав.

Дөрөвдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Дөрөвдүгээр сарын 2 - Мексикийн босогчдын тэргүүн Панчо Вилла Босогчдын удирдагч Венустиано Карранцад Торреон хотыг хэрхэн эзлэсэн тухайгаа цахилгаан мэдээгээр мэдэгджээ.
    • АНУ-ын тэнгисийн цэргийн "Дельфин" хөлөг онгоц боомт хот Тампико хотод Мексикийн хувьсгалын ойг тэмдэглэн ёслолын буудлага үйлдэв.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Мексикийн хувьсгалын удирдагч Венустиано Карранцагийн тушаалаар Панчо Вилла хошууч Рудольфо Фиеррод тушаал огч Британийн фермер Уиллиам С.Бентоныг хороосон болохыг тогтоожээ.
  • Дөрөвдүгээр сарын 6 - Хятадын Гуанжоу хотод Ромын Католик сүм байгуулагдав.
    • Каталоны нэгдсэн дөрвөн муж Испанийн парламенттай хэлэлцээр хийж хоёр талын худалдааны эргэлт, цаашдын нөхцөл байдлын талаар ярилцжээ.
  • Дөрөвдүгээр сарын 7 - Шведийн парламентын сонгуульд Үйл хэргийн нам ялалт байгуулж, олонх болов.
  • Дөрөвдүгээр сарын 9 - АНУ-ын тэнгисийн цэрэг Мексикийн нутагт нэвтрэв. Нэвтэрсэн даруйд нь Америкийн найман цэргийг Мексикийн засаг захиргаа баривчилжээ. Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта АНУ-ын засгийн газар болон батлан хамгаалах яам энэ үйлдэлдээ албан ёсоор уучлал хүсэх ёстой гэж мэдэгдэв.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Парис хот алдарт Эйфелийн цамхагийн 25 жилийн ойг тэмдэглэв.
  • Англи хэл дээрх анхны бүрэн хэмжээний жүжиг "Пигмалион" Лондон хотын Эзэн хааны театрт тоглогдов. Жүжгийн зохиолыг Жорж Бернард Шоу бичсэн байна.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч айлтгасныг Богд хаан зөвшөөрөн бичиг цохов. Уг бичигт “Дэлхий дахины олон хүчирхэг бөгөөд баян боловсорсон улс цөм Улсын хурал нээн шийтгэж, төлөөнөө хүн гаргаж, Дээд хуралд улс төрийн ашиг зовлонг хэлэлцэх ба Доод хуралд газар орон дор тус бүхий их төлөвийг тайлбарлан хэлэлцэх дор тус тус тэргүүн байгуулж, нийтийн бодлого нэгтгэснээс бүх хүчнийг олжихуй. Манай улс хурлын тэргүүн, төлөөний хүн энэ удаа сонгон гаргасан үгүй хэмээвч харьяат сайд түшмэд нийтээр газар орны байдлын төлвийг төсөвлөн мэдэж чадахын тул, зүй нь урьдаар Улсын Дээд, Доод хэмээх 2 хурлыг үүсгэн шийтгэсүгэй" гэжээ.
    • Оросын хаан II Николай улаан өндөгний баярыг тохиолдуулан Францын уран гарт Петер Карл Фабержээр хийлгэсэн эрдэнийн шигтгээ бүхий өндөгийг эхнэр, хатан Александро Фёдоровнад бэлэглэжээ.
  • Дөрөвдүгээр сарын 14-18 - Олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн зөвлөл Монако хотноо хуралджээ. Хурлаар Ази, Европ, Америкад эрс нэмэгдэх болсон гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар ярилцсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 16 - Японы тав дахь ерөнхий сайд Шигенобү Окүма албан ёсоор суудалдаа суужээ. Тэрээр Тайшо эзэн хааны зарлигаар өмнөх ерөнхий сайдтай холбогдсон авлигын хэргийг нэн даруй шийдвэрлэхээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Хаант Орос улс Монголын эзэнт гүрэн, Манж Чин гүрний харьяанд байсан Тагна Урианхайн газар нутгийг эгнээндээ нэгтгэж, хамтатган захирахаар болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Венесуэлийн ерөнхийлөгч Хуан Висенте Гомез албан тушаалаасаа огцорсны дараа ерөнхийлөгчийн үүргийг Викторино Маркез Бустиллос орлон гүйцэтгэхээр болов.
  • Дөрөвдүгээр сарын 21 - АНУ-ын конгресс олон цаг маргалдан, мэтгэлцсэний эцэст Мексикийн нутагт цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. АНУ-ын тэнгисийн цэргийн 2,300 алба хаагч Өмнөд Атлантиын тэнгисийн Веракруз хотноо газарджээ. Тэд зургаан сарын хугацаанд Веракруз хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Мексикийн засгийн газар АНУ-тай дипломат харилцаагаа таслав.
  • АНУ-ын арми Веракруз хотод бүрэн хяналтаа тогтоов.
  • Дөрөвдүгээр сарын 24 - Веракруз хотод олон хоног тулалдсан Америк Мексикийн тал гал зогсоож энх байдал түр тогтжээ. АНУ-ын тэнгисийн цэрэг тус хотыг зургаан сарын хугацаанд захирсан юм.
    • Нэрт физикч Жеймс Франк, Густаф Гертц нэр атомыг квантын төвшинд гарган авч, электроныг анх удаагаа ангилжээ.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Английн хөлбөмбөгийн холбооны цомын шигшээ тоглолтод Бөрнли Ливерпүүл клубууд учраа таарч Бөрнли клуб 1-0 онооны харьцаагаар хожиж аваргалжээ. Шигшээ тоглолтыг Их Британийн эзэн хаан V Жорж үзэж сонирхсон байна.

Тавдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Тавдугаар сарын 1 - Францын Лион хотод олон улсын үзэсгэлэн яармаг эхлэв.
    • Их Британийн нисэх хүчний 7-р скуадрон Английн Хемпшир хотын Фарнборо дүүрэгт байгуулагджээ.
  • Тавдугаар сарын 4 - Мексикийн хувьсгалын удирдагчдын нэг Альваро Обрегон Мазатлан хотын бүслэлтийг эхлүүлэв.
    • Алдарт жүжигчин Чарли Чаплин "Бороонд баригдсан нь" киног найруулж, найруулагчийн гараагаа эхэлжээ.
  • Тавдугаар сарын 5 - Норвегийн Кристианиа (одоогийн Осло) хотод үндсэн хуулийн 100 жилийн ойг тохиолдуулсан үзэсгэлэн яармаг эхэлжээ.
  • Тавдугаар сарын 6 - Британийн Лордуудын танхим эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсангүй.
  • Тавдугаар сарын 8 - АНУ-ын хөдөө аж ахуйн их сургуулиудад шинэ технологийг ашиглах, турших эрхийг олгожээ.
    • Холливулдын алдарт "Парамаунт" студийг жүжигчид болон продьюсерүүд нийлж байгуулжээ.
  • Тавдугаар сарын 10 - Франц улсад парламентын сонгууль болж зүүн-төвийн үзэл баримтлалтай Радикал нам ялалт байгуулжээ. Тус нам хууль тогтоох ассемблейд 195 суудал авсан байна.
  • Тавдугаар сарын 11 - Мадридын Консепсион сүмийн нээлтийн ёслолд Хаан XIII Альфонсо, хатан Викториа Евгение нар нээлтийн ёслолд оролцжээ.
  • Тавдугаар сарын 14 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон "Ээжүүдийн өдөр"-ийг тэмдэглэх зарлигт гарын үсэг зурав.
    • Британийн нисгэгч Норман Спратт 5760 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
    • Мексикийн бослогын удирдагч Панчо Виллагийн тухай өгүүлсэн "Генерал Виллагийн амьдрал" кино дэлгэцэнд гарчээ.
  • Тавдугаар сарын 15 - Балтын орнуудын үзэсгэлэн яармар Шведын Мальмо хотод нээгдэв. Тус яармагт Швед, Дани, Герман, Орос гэсэн дөрвөн улс оролцов.
  • Тавдугаар сарын 16 - Мексикийн босогчид Альваро Обрегоны удирдлага дор Гуадалахара Колима хотуудын дунд орших Тепик боомт хотыг эзэлжээ.
  • Тавдугаар сарын 17 - Автономит Албани улсын мэдэлд Умард Эпирусын арлын Корче болон Жирокастер хотууд шилжжээ.
  • Тавдугаар сарын 19 - 1912 оны Албанийн бослогын гол зохион байгуулагчдын нэг Оттоманы хуучин офицер Албанийн дотоод хэргийн сайд Эстад Паша Топтани Голландын зэвсэгт хүчинд бууж өгөв. Түүнийг Албанийн хунтайж Виллиамын эсрэг тариачны бослогыг удирдсан гэж буруутгажээ. Дараа өдөр нь түүнийг Ром руу цөлсөн юм.
  • Тавдугаар сарын 20 - Аргентин, Бразил, Чили улсууд Ниагара хүрхрээний энхийн хэлэлцээрт оролцов. Тэд латин америкийн орнуудын цаашдын харилцаа болон Америк, Мексикийн харилцааны асуудлыг хөндөн ярилцжээ.
  • Тавдугаар сарын 21 - Чилийн хөнгөн атлетикын холбоо байгуулагдав.
  • Тавдугаар сарын 24 - Бельги улсад парламентын сонгууль болж Католик нам 41 суудал авч ялалт байгуулжээ.
  • Тавдугаар сарын 25 - Их Британийн ард нийтийн танхим Ирландын үндсэн хуулийг батлав.
    • Ромын пап X Пиус 25 кардиналыг сонгож, Кардиналын зөвлөлийг батламжилжээ.
  • Тавдугаар сарын 26 - Индонезийн Папуа арлын умард хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлж, үүний улмаас цүнами үүсч 101 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн орох оронгүй болжээ.
    • АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельт Өмнөд Америкаар хийсэн аялалынхаа үеэр Амазон мөрөнг нээсэн тухайгаа Үндэсний газар зүйн нийгэмлэгт илтгэв. Тэрээр нутгийн уугуул иргэд болон Кандидо Рондон нарын хамт илрүүлсэн гэдгээ давхар мэдэгдсэн юм.
    • Боснийн Сербийн Гаврило Принсип, Трифко Градеж, Неделко Габринович нар Сербийн нууц цагдаагийн "Хар гар" бүлэглэлтэй холбоо тогтоож Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандын амь насанд халдах төлөвлөгөөг боловсруулж эхлэв.
  • Тавдугаар сарын 28 - Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн Шведийн зохиолч Сельма Лагерлоф уран зохиолын шагнал хүртсэн анхны эмэгтэй болжээ.
    • Лондон хотод орших хатан, хаадуудын суудаг Букингемын ордонд хоёр этгээд халдаж цонх шилийг нь хагалав. Тэд эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар баталгаажуулахын төлөө дээрх үйлдлийг хийсэн гэж цагдаа нарт мэдэгдсэн байна.
  • Тавдугаар сарын 29 - Орос улсаас цэргийн дарга, түшмэлүүдийг урин авчирч монгол цэрэгт цэргийн эрдэм заалган боловсруулах тухай Монгол Оросын гэрээ байгуулагджээ. Бичигт,гурван яамны тэргүүн сайдууд, Нийслэл Хүрээнд суугаа элчин, консул сайдтай зөвлөн хэлэлцэж, Орос улсаас түшмэл зургаа, цэрэг арван зургааг урин авчирч багш болгохыг хүссэн байна. Тэд морьт цэрэг гурван зуу, үхэр буу пулемёт бууны 100 цэргийг жилийн хугацаагаар боловсруулахаар болж орос, монгол үсгээр хавсран, гэрээ бичиг байгуулжээ.

Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Зургаадугаар сарын 1 - Эдвард Манделлын ордонд АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы хаан II Вилгельмд бараалхжээ.
    • Гаврило Принсип болон Трифко Градеж болон "Хар гар" бүлэглэл Дрина голыг гаталж Австри-Унгарын эзэнт гүрний хунтайжид халдахаар бэлдэж эхлэв.
  • Зургаадугаар сарын 3 - АНУ-ын Калифорни мужийн Вернон хотод Боксын хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тоглолтод Кид Уиллиамс Жонни Кулоныг гуравдугаар үед буулган авч аварга болжээ. Тэр 1917 он хүртэл аваргын бүсээ хамгаалсан юм.
  • Зургаадугаар сарын 7 - Анкона хотод цэргийн ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэн Италийн Маркас хотод олон мянган хүнийг хамарсан жагсаал болж хүчний байгууллагууд хүч хэрэглэн тараахаас аргагүйд хүрэв. Жагсаалын үеэр гурван жагсагч амиа алджээ.
  • Зургаадугаар сарын 8 - Бразилийн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж, Альваро Замит анхны ерөнхийлөгчөөр томилогдов. Мөн энэ өдөр Бразилийн олимпын хороо байгуулагдсан байна.
  • Зургаадугаар сарын 11 - АНУ-ын Сенатын танхим Панамын сувгийн хуулийг хүчингүй болгож тус сувгаас Америкийн хөлөг онгоцууд гарчээ.
  • Зургаадугаар сарын 12 - Фокае хотын Оттоманы Грекчүүдийг Туркийн цэргүүд хоморголон устгав.
    • Францын ерөнхий сайд Александр Рибо Төлөөлөгчдийн танхимыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль зохион байгуулахаар болжээ.
  • Зургаадугаар сарын 13 - Германы хаан II Вилгельм, Автсри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандтай Балканы орнуудын үзэсгэлэнд оролцох үеэрээ уулзжээ.
    • Францад болсон сонгуулийн үр дүнгээр тус улсын 81 дэх ерөнхий сайдаар Рене Вивиани томилогдов.
  • Зургаадугаар сарын 14 - Италийн бүх хотуудад цэргийн ажиллагааны эсрэг жагсаал хүчээ авчээ.
    • Австри-Унгарын эзэнт гүрнйи гадаад хэргийн сайд Гүн Леопольд Бершольд Балканы орнуудын улстөрийн нөхцөл байдлыг хэвээр үлдээхийн тулд Сербчүүдийг үндсэрхэг үзлээ зогсоохыг уриалав.
  • Зургаадугаар сарын 15 - Алдарт зохиолч Жеймс Жойсын "Даблинчууд" зохиол хэвлэгджээ.
  • Зургаадугаар сарын 16 - Энэтхэгийн үндсэрхэг үзэлт Бал Гандахар Тилак зургаан жил шоронд хоригдсоны эцэст суллагджээ.
  • Зургаадугаар сарын 18 - Мексикийн хувьсгалчдын удирдагч Венустиано Карранца ерөнхийлөгч Викториано Хуертаг суудлаа өгөхийг шаарджээ.
    • Италийн хаан III Виктор Эммануэль Умард Африк дахь Италийн колониудыг хариуцсан хороо байгуулах зарлиг буулгав.
  • Зургаадугаар сарын 19 - Канадын Альберта хотын Хиллкрестын нүүрсний уурхай дэлбэрч 189 уурхайчин амиа алджээ. Энэ нь Канадад болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол юм.
  • Зургаадугаар сарын 23 - Мексикийн хувьсгалын удирдагч Панчо Виллагийн умардын цэргийн хүч Закатекас тосгоныг хамгаалах тулаанд оров. Холбооны цэргийн хүч 7,000 босогчийг дарахын тулд хүчтэй тулаан хийсэн юм. Тулааны үеэр Виллагийн 700 хүн амиа алдаж, 1,500 цэрэг шархадсан байна. Энэ нь босогчдын хувьд томоохон ялалт байсан юм.
    • Мексикийн холбоотны армийн хурандаа Родольфо Фиерро Панчо Виллагийн үеэлийг Закатекасын бослогын үеэр хороожээ.
  • Зургаадугаар сарын 24 - АНУ-ын Нью Хемпшир мужийн Манчестер хотын төвд гал гарчээ. Галыг унтраахаар ажиллаж байсан 19 гал сөнөөгч шархдаж, хохиролын хэмжээ 400,000 ам.доллараар хэмжигдсэн байна.
  • Зургаадугаар сарын 25 - Индонезийн Суматра арлын баруун өмнөд хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүнээс шалтгаалсан цүнамигийн улмаас 20 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.
  • Зургаадугаар сарын 27 - АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөл Эдуард М.Хаус, Британийн гадаад хэргийн сайд Эдвард Грей нар Лондон хотноо уулзаж, Герман улс зэвсэглэлээ нэмэгдүүлж байгаа нь Европ болон дэлхий дахинд хэр зэрэг аюултай болох, цаашид ямар дипломат арга ажиллагаа хийх талаар ярилцсан байна.
    • Сербийн нууц бүлэглэл болох "Хар гар" бүлэглэлийн гишүүн Данило Илич маргааш нь зохион байгуулах халдлагын төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 28 - Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нар Босни-Герцеговины удирдагч Оскар Потиоректэй уулзаж, энэ өдөр айлчлах хотууд, хамгаалагчдын бэлэн байдлыг хангажээ.
    • Сербийн үндсэрхэг үзэлтэн Неделко Кабринович Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нарыг хороохын тулд бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлт байндаа тусаагүй бөгөөд хамгаалагчид Франц Фердинандыг хамгаалж чадсан байна. Харин айлчлалыг сонирхож байсан 20 иргэн хүнд шархаджээ. Халдлагыг үйлдэгч Кабринович цианитын хор залгиж Милька голын гүүрнээс үсэрсэн байна.
    • 19 настай Серби үндэстэн Гаврило Принсип гэгч Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд болон түүний гэргий Софи нарыг Босни Герцеговинын Сараево хотод буудан хороожээ. Үүнээс шалтгаалан Долоодугаар сарын бослого болон Дэлхийн I дайн дэгдсэн юм.
    • Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нарын амь нас эрсэдэсэнтэй холбогдуулан Сараево хотод Сербүүдийг эсэргүүцсэн жагсаал зохиогдов. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал, тонон дээрэмдэлт болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй болжээ.
  • Зургаадугаар сарын 29 - Сараево хотод сербүүдийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан тул захирагч Боснийн захирагч Оскар Потиорек хотыг хамгаалах шийдвэр гаргажээ. Жагсаалын үеэр Серб гаралтай иргэдийг зодох, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, сүм, дэлгүүрийг тонон дээрэмдэх хэрэг хэрээс хэтэрчээ.
    • Халдлагыг үйлдсэн Гаврило Принсип, Неделько Кабринович нарыг баривчлан, мөрдөн байцаах ажил эхэлсэн байна.
    • АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Австрийн хаан Франц Йосефт эмгэнэлийн цахилгаан илгээж, хүнд цаг үед Америкийн ард түмэн үргэлж тусална гэж мэдэгджээ.
    • Австри-Унгарын эзэнт гүрний гадаад хэргийн сайд гүн Леопольд Бершолд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гүн Франц Конрад фон Хотцендорф нар халдлагатай холбогдуулан Сербийн нутаг дэвсгэрт цэрэг оруулах эсэх талаар мэтгэлцэж эхэлжээ. Бершольдын хувьд Серби рүү олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан цэрэг оруулахын эсрэг байсан юм. Учир нь цэрэг оруулахаас шалтгаалан дэлхий дахиныг хамарсан томоохон асуудал үүсгэнэ гэж үзэж байжээ.
    • Григорийн Распутиныг Сибир дэх гэрт нь Хиония Гусева гэгч халдаж, хороохыг завдав.
  • Зургаадугаар сарын 30 - Их Британиийн ард нийтийн танхим болон лордуудын танхим Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, энэ хэргийг даруй илрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
    • Германы төрийн нарийн бичгийн дарга Артур Циммерманн Германы мөрдөн байцаагчдыг татан оролцуулж, хунтайжийн үхлийг мөрдөхийг санал болгосон байна.
    • Америкийн засгийн газар Миссисипи болон Айдахо хөлөг онгоцуудыг Грекын тэнгисийн цэрэгт нэг бүрийг нь 12 сая ам.доллараар худалдахаар болов. Грекчүүд худалдан авмагцаа Килкис, Лемнос болгож нэрийг нь өөрчилжээ.

Долоодугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 1 - Их Британийн тэнгис, нисэх хүчний үйлчилгээг татан буулгаж Эзэн хааны нисэх хүчин байгуулагдав.
  • Долоодугаар сарын 2 - Германы эзэн хаан Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын оршуулах ёслолд оролцохгүй гэж мэдэгджээ.
    • Долоодугаар сарын хямрал: Германы хаан II Кайзер Вилгельм Германы цэргийн хүчийг Сербид нэвтэрч довтолхыг тушаажээ. Хэдийгээр энэ нь Орос, Францыг дайнд оролцуулах шалтгаан болох байсан ч үүнийг үл харгалзан дайралт хийхээр болсон байна.
  • Долоодугаар сарын 3 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинанд болон түүнийг гэргийг оршуулах ёслол Вьенна хотод болжээ.
  • Долоодугаар сарын 4 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын оршуулах ёслол Австри-Унгарын Вьенн хотоос баруун зүгт 80.4 км-т орших Артстеттен шилтгээнд нутаглуулав.
    • Долоодугаар сарын хямрал: Австри-Унгарт оршуулах ёслол болж байгаатай зэрэгцэн Германы хаан II Кайзер Вилгельм Серби улсад дайн зарлах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.
    • АНУ-ын Нью-Йорк хотын Лексингтоны өргөн чөлөөнд орших Жон Д.Роккефеллерын хувийн орон сууцны ойролцоо бөмбөг дэлбэлж дөрвөн хүн амиа алджээ. Дэлбэлэлтийг анархист үзэлтэй нэгэн зохион байгуулав.
    • Их Британийн Англид Уимбледоны теннисний тэмцээн 38 дахь удаагаа зохиогдов. Гэвч үүнээс хойш дөрвөн жилийн туршид тус тэмцээн дайнаас шалтгаалан зохион байгуулагдаагүй юм.
    • Австрийн теннисч Норман Брүүкес Шинэ Зеландын теннисч Тони Уилдингийг 6-4, 6-4, 7-5 онооны харьцаагаар хожиж эрэгтэйчүүдийн тэмцээнд аваргалжээ.
    • Эмэгтэйчүүдийн төрөлд Их Британийн теннисч Дороти Дугласс Ламберт Чемберсс, нутаг нэгт Этел Томсон Ларкомбийг 6-1, 6-1, 5-7, 8-6 онооны харьцаагаар хожижг түрүүлэв.
  • Долоодугаар сарын 5 - Австри-Унгар болон Германы удирдагчид Потсдамд уулзав. Тэд Серби, Орос, Францын эсрэг дайн зарлах эсэх асуудлыг хөнджээ.
    • Долоодугаар сарын хямрал: Австри-Унгарын эзэнт гүрэн Герман, Болгар, Оттоманы эзэнт гүрэнд Оростой хийх дайнд нэгдэн холбоотон болж орох талаар цахилгаан илгээжээ.
  • Долоодугаар сарын 7 - Австри-Унгарын засгийн газар орон нутгийн цагаар 11:30 цагт Сайд нарын зөвлөл, Гадаад харилцаа, дайны сайд, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тэнгисийн цэргийн төв командлалыг хуралдуулж, дайны нөхцөл байдлын талаар бүтэн таван цагийн турш зөвлөлдсөн байна.
    • Дэлхийн боксын хөнгөн жингийн аваргын төлөөх тулаанд Фредди Уельш Уилли Ричийг 20 раундын турш тулалдсаны эцэст буулган авав.
  • Долоодугаар сарын 8 - Мексикийн босогчдын удирдагч Альваро Обрегон Гуадалахараг холбоотны цэргүүдээс чөлөөлөхөөр 6,000 цэрэг илгээж ялалт байгуулжээ.
    • Хятадын үндэстний нам буюу Гоминдан намыг үндэслэгч Сун Ят Сен Токио хотод өөрийн намынхаа нэрийг өөрчилж Хятадын хувьсгалын нам гэж байгуулав.
  • Долоодугаар сарын 9 - Автсри-Унгарын эзэн хаан их ван Франц Фердинандын амь насанд Серби үндэстнүүд халдсан гэдгийг хэвлэлийн бага хурлаар зарлав. Алдарт "Таймс" сэтгүүл үүнийг Серби үндэстнүүдийн эсрэг үзлийг өдөөн турхирсан үйлдэл гэдгийг онцолсон юм.
    • Мексикийн хувьсгалын удирдагч Альваро Обрегоны цэргүүд Гуадалахараг хяналтандаа авчээ. Тулааны үеэр холбооны 12,000 цэрэг амиа алдсан байна.
  • Долоодугаар сарын 10 - Оросоос Серби улсад суух элчин сайд Николай Хартвиг, Австри улсад төрийн сайд Владимир Гиелс фон Гислингентэй уулзах үеэрээ Белгард хотноо амиа алдав.
  • Долоодугаар сарын 11 - Америкийн мэргэжлийн бейсболын домог Бейб Рут Бостон Ред Сокс багт анхны тоглолтдоо оролцжээ.
  • Долоодугаар сарын 12 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын амь насанд халдах хөдөлгөөнийг зохион байгуулсан гэх үндэслэлээр Мухамед Мехмедбашич гэгчийг баривчлав. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон ч Монтенегрогийн шоронгоос зугтсан бөгөөд хоёр дахь удаагаа баривчлагдахдаа дайн эхэлснээс хоёр хоногын дараа шоронгоос оргосон гэдэг.
    • Өмнөд Албанийн Берат хотыг босогчид эзлэв.
  • Долоодугаар сарын 15 - Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох болсоноо зарлав.
    • Оросын Тюмень хотын эмч нар Григорий Распутиныг сэтгэцийн хүнд өвчтэй гэж оношилжээ. Эмч нарын дүгнэлтийн дараа Оросын хаан II Николай өвчнөөс нь илааршуулах зорилгоор тусгай эмч нарыг Тюмень рүү илгээсэн байна.
  • Долоодугаар сарын 18 - Махатма Ганди Өмнөд Африкыг сүүлийн удаа орхин гарч Кинфаунс хөлгөөр Англид хүрчээ.
  • Долоодугаар сарын 20 - Долоодугаар сарын хямрал: Германы засгийн газар Германы тэнгисийн цэргийн хүчийг зузаатгах зорилгоор хөлөг онгоц үйлдвэрлэдэг компаниудад байлдааны шинэ хөлөг онгоцуудыг нийлүүлэх заваачилгааг өгсөн байна.
  • Долоодугаар сарын 21 - Их Британийн Букингемын ордонд Ирландын үндсэрхэг үзэлтнүүд, Ирландын хөдөлмөрийн холбооны удирдлагуудтай гурван өдрийн уулзалт зохион байгуулахаар болов. Уг уулзалтанд Британийн ерөнхий сайд Х.Х.Аскийт, улстөрч Девид Ллойд Жорж, Ирландын парламентын намын тэргүүн Жон Редмонд, дэд дарга Жон Диллон, хөдөлмөрчдийн холбооны тэргүүн Эдуард Карсон нар оролцжээ.
  • Долоодугаар сарын 23 - Австри-Унгарын эзэнт гүрэн Сербийг ямар нэгэн нөхцөл тулгалгүйгээр гэнэт халдан довтолсон гэж үзэв.
  • Долоодугаар сарын 25 - Австри-Унгарын эзэнт гүрэн Сербитэй дипломат харилцаагаа бүрэн тасалж улмаар тус улсад цэргийн хүчийг оруулахаар болов. Австри-Унгарын эзэнт гүрний захиргаа Сербийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Радомир Путникыг Будапешт хотноо баривчилжээ.
    • Австрийн хаан I Франц Йосеф зэвсэгт хүчний явган болон усан цэргийн найман анги нэгтгэлийг Сербийн нутагт 72 цагийн дотор цэргийн ажиллагаа явуулах тушаал гаргав.
  • Долоодугаар сарын 26 - Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэн, Герман, Серби, Оросын хооронд үүссэн дипломат болон улстөрийн маргааныг шийдвэрлэхээр хэлэлцээрий ширээний ард урьсан ч Орос болон Герман улс оролцохоос татгалзжээ.
    • Тур де Францын 12 дахь удаагийн тэмцээнд Бельгийн дугуйчин Филиппе Тис ялалт байгуулав.
  • Долоодугаар сарын 28 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Сербид дайн зарлаж байгаагаа цахилгаан мэдээгээр дамжуулан мэдэгдэв. Энэ мэдээг сонссон даруйдаа Оросын хаан II Николай Австри-Унгарын эсрэг цэргийн хүч оруулна гэдгээ зарлав.
  • Долоодугаар сарын 28 - Наймдугаар сарын 10 - Дэлхийн I дайн: Британи-Францын тэнгисийн цэргийн хамтарсан хүч Дарданьелсын хоолойд Германы тэнгисийн цэргийн газар дундын тэнгисийн тусгай хороотой хүчтэй тулаан өрнүүлжээ.
  • Долоодугаар сарын 28 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын тэнгисийн цэргийн "Бодрог" хөлөг онгоц Сербийн нийслэл Белградыг анх удаа бөмбөгдөв.
  • Долоодугаар сарын 29 - АНУ-ын Нью-Йорк хотыг Сан Франциско хоттой холбосон телефон утасны шугам ашиглалтад оров. Ингэснээр АНУ-ын хотуудыг анх удаа телефон утасны сүлжээгээр холбосон тохиолдол болсон юм.
  • Долоодугаар сарын 30 - Хятадын Квантун болон Кванси мужуудад Баруун гол үерлэсний улмаас 3,300 хүн амиа алдан, 43 сая долларын хохирол учирчээ. Түүнчлэн 112,000 мянган өрх орох оронгүй болсон байна.
  • Долоодугаар сарын 31 - Оросын тал дайнд оролцохоо албан ёсоор зарлажээ.
    • Францын нийслэл Парис хотод дайны эсрэг хөдөлгөөний тэргүүн Жеан Жоре үндсэрхэг үзэлт 19 настай Рауль Виллейнны халдлагад өртөн амиа алдав.

Наймдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Наймдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэнт гүрэн Хаант Орос улсад дайн зарлаж, цэргийн ажиллагаа явуулахаар болов. Үүний дараа Оросын засаг захиргаа Сибирт цэргийн хүч төвлөрүүлж эхэлжээ.
    • Францын засгийн газар Герман, Австри-Унгарын эсрэг дайнд оролцох шийд гаргав.
    • Европ тивд дайны гал дүрэлзэж эхэлсэнтэй холбогдуулан Нью-Йоркын хөрөнгийн бирж арилжаагаа тодорхойгүй хугацаагаар хаав. Нэг өдрийн дараа бусад улс орнуудын хөрөнгийн биржүүд мөн хаалгаа барьсан юм.
  • Наймдугаар сарын 2 - Германы цэргүүд Люксембургыг булаан эзлэв.
    • Оттоманы эзэнт гүрэн Германтай дайны дараа Оттоманы эзэнт гүрнийг хэвээр хадгалах талаар нууц гэрээ багуулжээ.
    • Герман улс төвийг сахисан байр суурьтай Бельги улс руу 12 цагийн дотор байр сууриа өөрчилж дайнд эвсэж орохыг шаардав.
  • Наймдугаар сарын 3 - Германы улс Оросын холбоотон Францад дайн зарлав.
    • Орон нутгийн цагаар 07:00 цагт Бельги улс Германы тавьсан хүсэлтэд албан ёсоор татгалзсан хариу өгчээ.
  • Наймдугаар сарын 4 - Хиагтад Орос-Монголын хооронд мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах тухай дөрвөн гэрээ нууцаар байгуулжээ.
    • Орон нутгийн цагаар 08:02 цагт Герман улс Бельгид цэрэг оруулав. Улмаар Их Британи улс Германд дайн зарлаж, Бельгийг хамгаалахаар болжээ.
    • АНУ Дэлхийн I дайнд оролцох шийдвэрийг албан ёсоор гаргасан байна.
    • Германы тэнгисийн цэргийн адмирал Вилгельм Сушон Франц Алжирын Бон болон Филиппвиль хотыг бөмбөгдөв.
  • Наймдугаар сарын 5 - Герман улс Бельгид дайн зарлажээ.
    • Монтенегрогын хаант улс Австри-Унгарыг эзэнт гүрэнд дайн зарлав.
    • АНУ-ын Охайо мужийн Кливленд хотын Зүүний 105-р гудамжинд анх удаа гэрлэн дохио суурьлуулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.
  • Наймдугаар сарын 5 - Наймдугаар сарын 16 - Германы арми Льежийн тулаанд ялалт байгуулав.
  • Наймдугаар сарын 6 - Австри-Унгарын эзэнт гүрэн Хаант Орос улсад дайн зарлажээ.
    • АНУ-ын тэргүүн хатагтай Эллен Аксон Уилсон сохорших өвчний улмаас насан эцэслэв. Түүний сүүлийн үг "Нөхрийг минь сайн харж хандаарай" байсан гэдэг.
  • Наймдугаар сарын 7 - Германы Альсаке хотод Францын нисэх хүчин дайралт хийсэн ч амжилтгүй болжээ.
    • Дэлхийн I дайн: Британийн колониудын арми Британийн Алтан эргийн батальонд нэгдэж Германы Баруун африкын колони Тоголендэд довтлов.
    • Их Британичууд дайны цагийн байдалд шилжиж дайны үеэр хэрэглэх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулжээ.
  • Наймдугаар сарын 8 - Германы колониудын армийн командлал Камеруны цэргийн жанжин Мартин-Поль Самба гэгчийг цаазаар авчээ.
  • Наймдугаар сарын 9 - Мексикийн дайн: Эх гарын арми Мексикийн ерөнхийлөгч Франциско Каравахалтай уулзаж энхийн гэрээ байгуулах эсэх асуудлыг хөндөн ярилцжээ. Ерөнхийлөгч тэдний саналыг нааштайгаар хүлээн авсан юм.
  • Наймдугаар сарын 10 - Их Британийн засгийн газар шоронгийн хоригдлуудыг суллан дайнд хүчээр татан, торгуулийн суман байгуулах шийд гаргасан байна.
  • Наймдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бельгийн цэргүүд Хаелены тулаанд Германчуудыг буулган авав.
    • Дэлхийн I дайн: Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэнд албан ёсоор дайн зарлав.
  • Наймдугаар сарын 13 - Холбоотны арми Германы мэдэлд байдаг Камерун улсыг чөлөөлжээ.
  • Наймдугаар сарын 15 - Панамын суваг албан ёсоор нээгджээ.
    • Австралийн сайн дурын эмч нарын нийгэмлэг Дорнод фронтод эмч нарыг илгээж шархдагсдад эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
  • Наймдугаар сарын 15-24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сербийн цэргүүд Черийн тулаанд Австри-Унгарын эзэнт гүрний армийг буулган авав.
  • Наймдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Няаса нуурын тулаанд Их Британийн тэнгисийн цэргийн хүч Германы тэнгисийн цэргийг буулган авчээ. Энэ нь дайн эхэлснээс хойш Их Британичуудын байгуулсан анхны ялалт байсан юм.
  • Наймдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Орос, Германы хооронд өрнөсөн Танненбергийн тулаан эхэлжээ.
  • Наймдугаар сарын 18 - Увс аймгийн Хяргас сумын нутагт Да лам Цэрэнчимэдэд зориулан гэрэлт хөшөө босгож, түүн дээр да ламд зориулсан Богд хааны зарлигийг сийлжээ. Уг гэрэлт хөшөөнд “Сайд чин сүжигт, чин ван лам Цэрэнчимэд болбоос нас бага цагаас элдэв хэрэгт чармайн зүтгэж амь биеийг умартан явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шударага сайд бөгөөд эзэн ба улсын төлөөнөө хязгаарын албанаа зүтгэн амь биеийг умартан явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Манай дотор их л энэрэн үзэж нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж, гэрэлт хөшөө чулуунд сийлэн гавьяат сайдад их журмыг илэрхийлтүгэй” хэмээгээд Богд эзэн хааны Зарлигаар олноо өргөгдсөний 4-р он 5 сарын 20 хэмээсэн зарлигийн үг сийлэн гэрэлтүүлжээ.
  • Наймдугаар сарын 19 - Оттоманы эзэнт гүрэн болон Болгар улс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
  • Наймдугаар сарын 20 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Брюсселийг эзлэв.
    • Ромын пап X Пиус ламтан орон нутгийн цагаар 01:20 цагт насан эцэслэжээ. Түүнийг Гэгээн Петрийн сүмд оршоосон юм.
  • Наймдугаар сарын 21 - 21 настай Америкийн гольфчин Уолтер Хаген Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
  • Наймдугаар сарын 22 - Россиньолын тулаанд Германы арми Францын армид ялагдал хүлээжээ.
    • Орон нутгийн цагаар 06:30 цагт Британийн явган цэрэг Бельгийн Кастеу тосгонд нэвтэрч цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ нь Ватерлоогийн тулаанаас хойш 99 жилийн дараа анхны тулаанд оролцсон явдал байсан юм.
  • Наймдугаар сарын 23 - Дэлхийн нэгдүгээр дайн: Япон улс Германд албан ёсоор дайн зарлав.
    • Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрний нэгдүгээр арми Оросын дөрөвдүгээр армитай Галикиа хотод тулалдаж эхэлжээ.
    • Европод өрнөж байгаа дайнтай холбоотойгоор Бүгд найрамдах Хятад улс Киачоуын хошууг Германд хөлслөх шийдвэрийг цуцалсан байна.
    • Дэлхийн I дайн: Шинэ Зеландын явган цэргийн анги Германы Самоаг чөлөөлж, хяналтаа тогтоов.
  • Наймдугаар сарын 25 - Германы цэргүүд Бельгийн эртний түүхтэй Лойвены Католик их сургуулийг галдан шатаав. Үүний улмаас дундад зууны 300,000 ном, гар бичмэл үгүй болжээ.
  • Наймдугаар сарын 26 - Британи-Францын хамтарсан цэргийн хүч Тоголендыг Германы дарлалаас чөлөөлжээ.
  • Наймдугаар сарын 26-27 - Ла Чатеугын тулаанд Британи, Франц, Бельгийн хамтарсан цэргийн хүч тактикын томоохон ялалт байгуулав.
  • Наймдугаар сарын 26-30 - Танненбергын тулаанд Оросын хоёрдугаар арми ялагджээ.
  • Наймдугаар сарын 27 - Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Германы мэдэлд байдаг Цингтао аралд Британийн тэнгисийн цэргийн хамтаар Германы эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн байна.
  • Наймдугаар сарын 30 - Францын нийслэл Парис хотод Германы нисэх хүчний бөмбөгдөгч онгоц Францын пуужинд оногдон сөнөжээ. Үүний улмаас нэг энгийн иргэн амиа алдсан гэдэг.

Есдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Есдүгээр сарын 1 - Хаант Орос улс Санкт Петербург хотын нэрийг Петроград болгон өөрчлөв.
  • Есдүгээр сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын Моронвилльерс тосгоныг Германчууд булаанэ эзлэжээ.
    • Дэлхийн I дайн: Японы 15,000-20,000 цэрэг Хятадын хойд хэсгийн Лонгкоу хотод газарджээ. Энэ нь Германы мэдэлд орших Цингтао аралтай ойрхон байсан бөгөөд олон хоногийн турш бүслэлтэд орсон байна.
    • Их Британийн нийслэл Лондон хотод Дайны үеийн үзэл сурталын нууц хороо байгуулагдав. Уг хороонд Уиллиам Арчер, Артур Конан Дойл, Арнольд Беннетт, Жон Галсуорти, Томас Харди, Редярд Киплинг нарын зэрэг зохиолчид багтаж байсан гэдэг.
  • Есдүгээр сарын 3 - Ромын папын суудалд XV Бенедикт сууж, тус суудалд суусан 258 дахь пап болов.
    • Албанийн хунтайж Виллиам улс оронд нь гарсан бослого, тэмцлээс шалтгаалан эх орноосоо дүрвэжээ.
  • Есдүгээр сарын 4 - Оросын гуравдугаар арми Галикийн Лемберг хотыг булаан эзлэв.
  • Есдүгээр сарын 5 - Лондонгийн хэлэлцээ: Британи, Франц, Орос улсууд дайныг түргэн хугацаанд дуусгах, энх байдлыг тогтоох талаар хамтран ажиллахаар болов.
    • Марнийн анхдугаар тулаан: Францын нийслэл Парис хотоос зүүн-хойд зүгт Францын зургаадугаар арми генерал Мануригийн удирдлага дор Германы цэргүүдтэй тулалдаж эхлэв. Тус тулаанд 2 сая хүн оролцсон бөгөөд 500,000 нь амиа алджээ. Тулаан холбоотнуудын ялалтаар өндөрлөсөн юм.
    • Австралид холбооны сонгууль болж Австралийн хөдөлмөрийн нам ялалт байгуулж, олонх болжээ.
    • Швед улсад тус жилд хоёр удаагаа сонгууль зохион байгуулагджээ.
  • Есдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Турк улс Бельгид дайн зарлажээ.
  • Есдүгээр сарын 8 - Орос, Монгол, Хятад 3 улсын хэлэлцээр Хиагт хотноо эхлэв. Энэхүү гэрээгээр монголыг хятадын эрхэнд автономи болгож, монголчууд өөрийн нутагт гадаад монголын газар нутгийг хуучин Хүрээний хятад амбан, Улиастайн жанжин, Ховдын хятад амбаны захиргаанд байсан газруудаар тогтоожээ. Энэ нь хожим 1945 онд Англи, Америк, Орос гурван их гүрний тэргүүн нарын уулзалтаар “Гадаад монголын статус квог байгаа хилээр хүлээн зөвшөөрөх” үндэс болсон билээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэрэг Томас Хайгейтыг дайны цагийн үеэр дүрэм журам зөрчиж, эх орноосоо урвасан гэж үзэн цэргийн шүүхээр оруулан цаазаар авав.
  • Есдүгээр сарын 9 - Марнийн тулаанд Германы арми ялагдал хүлээснээс шалтгаалан Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга Хельмут фон Молтке үүрэгт ажлаасаа огцорчээ. Дайны дараа тэрээр эзэн хаандаа явуулсан захиандаа "Эрхэм дээдсээ, бид дайнд ялагдчихлаа" гэж уулга алдсан гэдэг.
    • Австралийн арми Германы мэдэлд орших Шинэ Гвинейг булаан эзлэжээ.
  • Есдүгээр сарын 10 - Өмнөд Африк Германид дайн зарлажээ.
    • Албанийн босогчид нийслэл хот Дюрресыг булаан эзлэв. Үүнээс яг нэг сарын дараа хунтайж Уиллиамын хэргэмийг хураан авч, ширээнээс нь зайлуулсан билээ.
    • Баварын сэргээх зургаадугаар батальонд Адольф Гитлер татагдан, улмаар дайнд оролцсон байна.
  • Есдүгээр сарын 11 - Равагийн тулаанд ялалт байгуулсан Оросын арми Австри-Унгарын 50,000 цэргийг хороож, 70,000 цэргийг шоронд хорив. Оросын талаас 60,000 цэрэг амиа алдсан баримт бий.
  • Есдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Өмнөд Африкийн арми Германы мэдэлд орших Баруун-Өмнөд Африк одоогийн Намибийн цагдаагийн газарт халдан довтлов.
    • Швед улсад болсон хоёр дахь удаагийн сонгуульд Социаль Демократ нам ялалт байгуулж олонх болжээ.
    • АНУ-ын Вашингтон хотноо Ирландын үндсэрхэг үзэлтэн Рожер Кейсмент болон Германы дипломатч Франц фон Папен нар уулзаж дайнд хамтран оролцох талаар санал солилцов.
  • Есдүгээр сарын 15 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон АНУ-ын цэргүүдийг Мексикийн Веракруз хотоос эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
  • Есдүгээр сарын 16 - Оросын арми Дорнод Пруссийн Пржемиси хотын бүслэлтийг эхлүүлэв. Улмаар 133 өдрийн дараа Австри-Унгарын арми Оросын талд бууж өгсөн гэдэг.
  • Есдүгээр сарын 17 - Австралийн ерөнхий сайдаар Эндрью Фишер томилогдсоноор энэ суудалд гурав удаагаа суужээ.
    • Германы Шинэ Гвинейн захирагч Эдуард Хабер Австралийн зэвсэгт хүчинд бууж өгсөнөөр Герман улс хяналтаа алдав.
  • Есдүгээр сарын 20 - Серби болон Итали улс Оттоманы эзэнт гүрэнд 10,000 цэргийн туслалцаа үзүүлжээ.
  • Есдүгээр сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цагдаагийн бие бүрэлдэхүүн Баруун-Өмнөд Африкийн Шукманссбург хотыг мэдэлдээ авав.
    • Германы Шине Гвинейд байрлах Германы зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн Австралийн зэвсэгт хүчинд бууж өгсөн байна.
  • Есдүгээр сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы "U-9" бөмбөгдөгч онгоц Британийн тэнгисийн цэргийн "Абукир", "Кресси", "Хоог" хөлгүүдийг Хойд тэнгист бөмбөгдөв. Үүний улмаас 1,400 цэрэг амиа алджээ.
  • Есдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын хоёрдугаар арми, Германы зургаадугаар армийн хооронд болсон Альбертийн тулаан эхлэв.
  • Есдүгээр сарын 26 - АНУ-ын Холбооны худалдааны зөвлөл байгуулагджээ.
  • Есдүгээр сарын 27 - Энэ өдөр Нийслэл Хүрээнээ орчин үеийн гэрэл цахилгаан тавьж, улмаар Цахилгаан гэрлийн газар байгуулах тухай дэс түшмэл Бавуудорж хэмээх хүн Дотоодын Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаа бичиг өргөн илгээж байсан нь архивын шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
  • Есдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Антверп хотыг бөмбөгдөв.

Аравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Аравдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Канадын засгийн газар галын шугам руу 25,000 цэрэг илгээхээр болов.
    • Одоогийн Польшийн нутгийн баруун-өмнөд хэсэгт болсон тулаанд Герман, Австри-Унгарын цэргүүд их хэмжээний хохирол амсчээ. Улмаар дараа өдөр нь Оросын цэргүүд 7,000 цэргийг нэмж илгээн тухайн газар нутгийг булаан зэлсэн юм.
  • Аравдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон улсынхаа ард иргэдийг Дэлхийн I дайныг хурдан эцэслүүлэх талаар бурхандаа залбирч, сүм, дуган албан ёсоор залбирал үйлдэхийг уриалжээ.
  • Аравдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Антверпийн бүслэлтээс болж Германы цэргүүд бууж өгчээ.
  • Аравдугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германчуудын мэдэлд ороод басан Францы Ла Басси тосгоныг Британи, Францын хамтарсан цэргийн хүч эргүүлэн мэдэлдээ авав.
    • Румынь улсын хаан I Карол насан эцэслэж, түүний үеэл болох I Фердинанд хаан ширээнд суужээ. Тэрээр 1916 онд сөргөлдөгч талуудаас гарч Холбоотнуудын эгнээнд нэгдэх шийдвэр гаргасан юм.
  • Аравдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Францын Гент хотыг булаан эзлэв.
  • Аравдугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ла Бассигийн тулаанд Германы цэргүүд Британийн анги нэгтгэлийг буулган авч, ялалт байгуулжээ. Энэ тулаанд Британийн тал 1,000 цэргээ алдсан юм.
  • Аравдугаар сарын 16-31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Исерийн тулаанд Бельгийн арми Германы армийг буулган авсан ч маш хүнд хохирол амсав.
  • Аравдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын арми Арментьересийг эргүүлэн мэдэлдээ авав.
    • Дэлхийн I дайн: Германы эзэн хааны бөмбөгдөгч онгоц Японы тэнгисийн цэргийн "Такачихо" онгоцыг бөмбөгдөн сөнөөжээ. Үүний улмаас японы 271 оффицер амь насаа алдсан юм.
  • Аравдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Ла Бассигийн тулаанд Виолейнес хотыг эцлэн авчээ.
    • Дэлхийн I дайн: Арманьетрес хотод Германы арми гэнэтийн дайралт хийв.
  • Аравдугаар сарын 23 - Оросын театрын нэрт жүжигчин, найруулагч Евгений Вахтангов театрын урлагийн шинэ сургууль байгуулж, жүжиглэх ур маягыг захаар болжээ. 1917 онд уг сургуулийг "Борис Шушкиний театрын хүрээлэн"-тэй нэгтгэн томоохон урлагийн сургууль болсон байна.
  • Аравдугаар сарын 25 - Швейцарьт болон парламентын сонгуульд Чөлөөт ардчилсан нам ялалт байгуулж, олонх болжээ.
  • Аравдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Умард Эпирусыг булаан эзлэжээ.
  • Аравдугаар сарын 28 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын амь насанд халдсан Серби гаралтай Гаврило Принсипэд 20 жиийн хорих ял оноов.
  • Аравдугаар сарын 29 - Оросын Хар тэнгис орчимд Оттоманы эзэнт гүрний байлдааны хөлөг онгоцууд нэвтэрчээ.
  • Аравдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы хамтарсан цэргийн хүчийг Вистула голын тулаанд Оросууд буулган авав.
    • Германы арми Мессинес хотын талыг мэдэлдээ авч, хяналтаа тогтоожээ.
    • Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Германы мэдэлд байдаг Цингтао арлыг Германчуудаас чөлөөлөх ажиллагаагаа эхлүүлжээ.

Арваннэгдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Арваннэгдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Адмирал Сир Кристофер Крадокын удирдсан Британийн тэнгисийн цэрэг дэд адмирал Максимлиан фон Спийгээр удирдуулсан Германы тэнгисийн цэрэгт ялагджээ. Энэ нь Британийн тэнгисийн цэрэг нэгдүгээр амссан анхны ялагдал байсан юм.
    • Оттоманы эзэнт гүрэн Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан оржээ. Оттоманы эзэнт гүрний тэнгисийн цэрэг Хар тэнгисийн боомт хотуудыг бөмбөгдөж эхлэв.
    • Дэлхийн I дайн: Германы цэргийн хүч Бельгийн Вичат хотыг эзлэн авав. Харин Британийн цэргүүд Мессинес хотыг хамгаалсан хэвээр үлджээ.
    • Куба улсад улирал дундын сонгууль явагдаж Үндэсний нам ялалт байгуулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бергманы дайралт: Генерал Гиоргий Бергманны удирдлаган дор Оросын цэргүүд Кавказын Элескирт хотыг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Ла Бассийгийн тулаан: Францын Бейлэу хотод холбоотны армийн нэмэлт хүч ирснээр холбоотон армийн ялалтаар уг тулаан өндөрлөжээ. Тулаанд холбоотон армийн 15,000 цэрэг хохирсон юм.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Цинтаод бүслэгдээд байсан Герман цэргүүдэд туслахаар Австри-Унгарын эзэнт гүрний "Кайзерин Элизабет" хөлөг онгоц иржээ.
  • Арваннэгдүгээр сарын 3 - АНУ-д Конгрессын сонгууль болов. Сонгуульд ардчилсан нам ялалт байгуулж иргэний дайнаас хойш сенат болон төлөөлөгчдийн танхимд анх удаагаа ялалт байгуулжээ. Төлөөлөгчдийн танхимд 230 суудлыг ардчилсан нам авсан бол сенатын танхимд 51 суудлыг авсан байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлажээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Ипресийн анхны тулаан: Таван өдрийн турш болсон тулаанд Германы арми ялагдал хүлээв. Уг тулаанд Германы арми 17,250 цэргээ алдсан юм.
    • Америкийн хувцас загварын шинийг санаачлагч Каресс Кросби ар талдаа товч, дэгээгүй хөхөвч зохион бүтээж, патентжуулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 4 - АНУ-ын Аризона, Колорадо, Орегон, Вашингтон мужууд архийг хориглосон бол Калифорни, Охайо мужууд хуулиар хүлээн зөвшөөрсөн байна.
  • Арваннэгдүгээр сарын 5 - Дэлхийн I дайн: Британи болон Франц улс Трук-д дайн зарлажээ. Учир нь Грекчүүд Киприйг булаан эзлэсэн байна.
  • Арваннэгдүгээр сарын 6 - Үлалио Гутьеррез өөрийгөө Мексикийн ерөнхийлөгч хэмээн зарлажээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы зүүн азийн цэргийн анги нэгтгэл байрладан Жиаожү хошууг Япон болон Британийн цэргүүд бүсэлжээ.
  • Арваннэгдүгээр сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Кокос арлын тулаанд оролцож байсан Германы "Эмден" байлдааны хөлөг онгоц живэв.
  • Арваннэгдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ипресийн анхны тулаан: Германы арми Ипресийн зүүн хэсэгт төвлөрөөд байсан холбоотны армийг бут сөнөөх зорилгоор агаараас бөмбөгдөж эхэлжээ. Бөмбөгдөлтөд Британийн морин цэрэг ихээхэн хохирол амссан байна. Улмаар Германчууд Ипресийн тулаанд стратегийн давуу талтай болсон юм.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Басрагын тулаан: Иракийн өмнөд хэсэгт орших Басра хотод Оттоманы цэргүүд Британийн цэргүүдийг отолтонд оруулж буулган авчээ.
    • Австраличуудын хийсэн "Өдөр" нэртэй үзэл суртлын кинонд Германы цэргүүд Бельгичүүдийг хүчирхийлж байгаагаар дүрслэв. Гэвч дайны үеэр Герман цэргүүд хүчин үйлдэж байсныг баримтаар тогтоогоогүй билээ.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Бенито Муссолини "Италийн иргэд" нэртэй үзэл суртлын сонингоо хэвлүүлж эхэлжээ. Энэ нь Италийн фашист хөдөлгөөний эхлэл болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 16 - АНУ-ын Холбооны нөөцийн банк албан ёсоор нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Тус банкны анхны даргаар Бенжамин Стронг томилогдсон байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Япон болон Британийн цэргүүд Цинтао аралд албан бусаар хяналтаа тогтоов. Тулааны үеэр Японы 236 цэрэг алагдсан бол Британийн 12 цэрэг алагджээ. Харин Германы талаас 199 цэрэг амиа алдаж, 504 цэрэг шархадсан байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Басрагын тулаан: Иракын өмнөд хэсгийн Басра хотод болсон тулаанд Оттоманы цэргүүд Британийн цэргүүдийг ялав.
  • Арваннэгдүгээр сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бергманны довтолгооны улмаас Оросын эзэн хааны армийн 7,000 цэрэг амь насаа алдан шархаджээ.
    • Британийн засгийн газар дайны үеийн төсвийг шинэчлэн баталж, бүх төрлийн татварыг нэмэгдүүлсэн байна.
  • Арваннэгдүгээр сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрний цэргүүд Сербийн Лазаревак тосгонд хяналтаа тогтоож, хяналтын анги байгуулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Басра хотод Британийн цэргүүд нуувч ухаж Оттоманы цэргүүдийг ялав. Тулаанд Оттоманы цэргүүд 1,000 цэргээ алдсан бол Британийн тал 350 цэргээ алджээ.
  • Арваннэгдүгээр сарын 21 - Канадын Ерөнхий сайд Роберт Борден Канадын явган цэргийг 50,000-аар нэмэгдүүлснээр дэлхийн I дайнд оролцож байгаа Канадын явган цэргийн тоо 91,000 болсон байна.
  • Арваннэгдүгээр сарын 23 - Мексикийн Веракруз хотод байсан Америкийн байлдааны онгоц нутаг руугаа буцаж тус хотод ерөнхийлөгч Венустиано Карранза төв байраа барьжээ.
  • Арваннэгдүгээр сарын 24 - Италийн социалист намаас Бенито Муссолини хөөгдөв.
  • Арваннэгдүгээр сарын 26 - Австрийн биологич Карл фон Фриш судалгааны ажлынхаа үеэр балт зөгий нийллэгийнхээ үеэр "бүжиглэж" хоорондоо харилцдаг болохыг олж тогтоосон байна.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дайны нөхцөл байдлаас шалтгаалан хаагдаад байсан Нью-Йоркын хөрөнгийн бирж үүдээ нээж бонд арилжаалж эхэлжээ.

Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Арванхоёрдугаар сарын 1 - Арменийн цэргийн анги нэгтгэл Оттоманы эзэнт гүрний эсрэг бослого дэгдээсэн ч эцэстээ ялагдав. Гурван сарын турш болсон бослогын үеэр Арменийн тал 60 хүнээ алджээ.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Австри-Унгарын эзэнт гүрний цэргүүд Сербийн Белград хотыг эзлэв.
  • Арванхоёрдугаар сарын 4 - Мексикийн хувьсгалын удирдагчид болох Панчо Вилла, Эмилиано Запата нар Зочимилко хотод уулзаж, Венустиано Карранзагийн эсрэг нэгдэх талаар тохиролцоонд хүрчээ.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Панчо Вилла болон Эмилиано Запата нар Мексико хотод 60,000 цэрэг оруулж, ерөнхийлөгч Венустиано Карранзагийн эсрэг бослого эхэлжээ.
    • Никарагуа улсын ерөнхийлөгчийн сонгуульд Адольфо Диаз ялалт байгуулан улиран сонгогдов.
  • Арванхоёрдугаар сарын 7 - Ромын пап XV Бенедикт удахгүй тохиох зул сарын баярын үеэр галын шугаман дээр хэсэг хугацаанд гал зогсоохыг сөргөлдөгч талуудад уриаллаа. Тэрээр "Буун дуу нэг хором ч атугай намжиж, бурхадын дуулхыг тэд сонсог" гэж хэлсэн үгэндээ дурдсан байна.
    • Алдарт жүжичгин Чарли Чаплин "Кистоун" студид сүүлийн киногоо туурвижээ. Түүний сүүлийн киног "Түүхээс өмнөх өнгөрсөн үе" гэдэг байжээ. "Кистоун" студид өнгөрөөсөн сүүлийн жилдээ Ч.Чаплин долоо хоногт 1,000 ам.долларын цалин авдаг байлаа.
  • Арванхоёрдугаар сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Фолклендын тулаан: Довтон Стардийгийн удирдсан Британийн тэнгисийн цэрэг Германы эзэн хааны тэнгисийн цэргийг Фолкленд аралд буулган авчээ.
  • Арванхоёрдугаар сарын 10 - Шинэ Зеландад парламентын сонгууль болж ерөнхий сайд Уиллиам Массигийн Шинэчлэлийн нам ялалт байгуулжээ. Тус нам нийт сонгогчдын 84 хувийн саналаар олонх болсон байна.
  • Арванхоёрдугаар сарын 11 - Бенито Муссолини Италийн фашист хөдөлгөөнийг байгуулжээ.
  • Арванхоёрдугаар сарын 12 - АНу-ын зам тээврийн асуудал хариуцсан хороо байгуулагдаж, үндэсний хэмжээнд мөрдөгдөх замын стандарт, журмыг боловсруулж эхэлсэн байна.
  • Арванхоёрдугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Лимановагийн тулаанд Оросын цэргүүдийг буулган авав. Гэвч ялалт байгуулсан тал 12,000 цэргээ алдсан гэдэг. Харин ялагдал хүлээсэн Оросын эзэн хааны арми 30,000 цэргээ алдсан байна.
  • Арванхоёрдугаар сарын 14 - Канадын Ванкуверын банк албан ёсоор дампуурчээ. 1910 онд байгуулагдсан тус банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас шалтгаалан хаалгаа барьсан нь энэ ажээ.
  • Арванхоёрдугаар сарын 15 - Японы Кюшю арлын Мицүбиши Хожёо нүүрсний уурхай дэлбэрч 687 уурхайчин амиа алдав. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн хөнөөлтэй уурхайн осол байсан юм.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Хиагmын хэлэлцээрт оролцож буй Монголын төлөөлөгчид монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолтой холбогдсон үндсэн гол асуудал дээр Орос, Хятадын төлөөлөгчидтэй тас зөрөн маргалдаж, тэдний санаа эрмэлзлэлийг эрс эсэргүүцэн тэмцсэн учир төлөөлөгчдийн тэргүүн Дашжавыг улс төрийн бодлогогүй, Ж.Дамдинсүрэнг даанч түрэмгий хэмээн Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн хэлэлцээрээс татахыг тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу тэднийг хэлэлцээний дундуур гэдрэг татаж, Монголын талын төлөөлөгчдийн тэргүүнээр Шүүх яамны дэд сайд ван Ширнэндамдинг томилсон байна.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны тэнгисийн цэрэг Английн хойд тэнгисийн боомтууд руу халдан довтлов. Халдлагын улмаас 137 хүн амиа алджээ.
    • Колубарагийн тулаанд Сербичүүд ялалт байгуулах нь тодорхой болов. Энэ тулаанд сөргөлдөгч талуудын аль, аль нь ноцтой хохирол амссан билээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Оттоманы эзэнт гүрэн, Герман, Болгарчууд хамтран ажиллах нууц гэрээ байгуулав.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Египет улсад Британичууд хяналтаа тогтоов.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Колубарагын тулаанд Сербийн арми Австри-Унгарын армийг ялжээ.
    • Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас К.Ганди Английг оррхин гарч Энэтхэгийг зорив. Тэрээр Энэтхэг хүрэх замдаа Бенгал хэл сурсан байдаг.
  • Арванхоёрдугаар сарын 20 - Японы нийслэл Токио хотот байрлах галт тэрэгний буудал ашиглалтад оржээ.
  • Арванхоёрдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн нисэх хүчин Германыг анх удаа бөмбөгдөв.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Герман болон Британийн цэргүүд Баруун фронтод зул сарыг тохиолдуулан түр хугацаанд галаа зогсоожээ.
    • Германы нисэх хүчин Английн Довер хотыг бөмбөгдөв.
  • Арванхоёрдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргүүд Германы Кухавен боомт хотыг бөмбөгджээ. Гэвч Германы тал ноцтой хохирол амссангүй.
    • Дэлхийн I дайн: Оттоманы цэргүүд Оросын мэдэлд байдаг Ардахан хотыг бүслэжээ. Уг бүслэлт нэг сар үргэлжилсэн юм.

Арванхоёрдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сарикамиш хотод Оттоманы эзэнт гүрэн 12,000 цэрэгтэйгээр дайрав. Хотыг хамгаалж байсан Оросын цэргүүд Оттоманы 6,000 цэргийг устгасан байна.

Цаг хугацаа нь тодорхойгүй[засварлах | кодоор засварлах]

  • Хятад улс эх орноо түрэмгийлэгчдээс хамгаална гэдгээ зарлав.
  • Хятадын Гуанши муж нийслэлээ Гуйлингаас Наннинг болгож шилжүүлжээ.
  • Иргэдийн хэрэглээнд өргөн нэвтэрсэн зэвэрдэггүй ган төмөр олон нийтэд хүрч эхлэв.
  • Францын парламентад Блейс Диане сонгогдов. Ингэснээр Францын парламентад сонгогдсон анхны хар арьст улстөрч болжээ.
  • Италийн алдарт хувцас загварын компани "Пуиг" Барселона хотод байгуулагдав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 5 - "Супермэн"-ий дүрээр алдаршсан Америкийн жүжигчин Жорж Рийвис (1959 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 14 - Академийн наадмын шагналт Канадын жүжигчин Харолд Расселл (2002 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 30 - Академийн наадмын шагналт жүжигчин, найруулагч Жон Ирланд (1992 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 3 - Трамполин буюу үсэрдэг тавцанг зохион бүтээсэн Америкийн зохион бүтээгч Жорж Ниссен (2010 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 5 - Нобелийн шагналт Британийн эрдэмтэн Алан Ллойд Хожкин (1998 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 17 - Академийн наадмын шагналт жүжигчин Артур Кеннеди (1990 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 22 - Нобелийн шагналт Италийн вирологич Ренато Дулбеччо (2012 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Гуравдугаар сарын 2 - Канн болон Венецийн кино наадмын шагналт найруулагч Мартин Ритт (1990 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 17 - Аргентин улсын 35 дахь ерөнхийлөгч Хуан Карлос Онганиа (1995 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 25 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Норман Борлауг (2009 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 31 - Нобелийн шагналт Мексикийн зохиолч Октавио Паз (1998 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 11 - Академийн наадмын шагналт кино найруулагч Норман МакЛарен (1987 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Тавдугаар сарын 13 - Дэлхийн боксын хүнд жингийн аварга Америкийн тулаанч Жо Луйз (1981 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 14 - Олимпын аварга, мөнгөн медальт Японы усанд сэлэгч Маехата Хидеко (1995 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 19 - Нобелийн шагналт Австрийн химич Мак Перутц (2002 Онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 15 - ЗХУ-ын удирдагч Юрий Андропов (1984 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 21 - Нобелийн шагналт Канадын эдийн засагч Уиллиам Викри (1996 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 30 - Португалийн 15 дахь ерөнхийлөгч Франциско да Кошта Гомеш (2001 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 1 - Олимпын аварга, Дэлхийн 12 удаагийн аварга Германы уулын цаначин Кристл Кранц (2004 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 11 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой мөнгөн медальт Шведын туялзуур сэлэмч Свен Фальман (2003 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 18 - Олимпын мөнгөн медальт Америкийн гүйгч Мак Робинсон (2000 онд нас барсан)
    • Нидерландын ерөнхий сайд Жо Калс (1970 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 2 - Академийн наадмын шагналт жүжигчин Биатрис Стрейт (2001 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Есдүгээр сарын 10 - Умард Ирландын дөрөв дэх ерөнхий сайд Теренс О'Нил (1990 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 15 - Данийн ерөнхий сайд Йенс Отто Краг (1978 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 18 - Академийн наадмын хүндэтгэлийн шагналт кино найруулагч Жек Кардифф (2009 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 23 - Брунейн султан III Омар Али Саифуддиен (1986 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 15 - Афганистаны хаан Мохаммед Захир Шах (2007 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 19 - Академийн наадмын шагналт жүжигчин Хуанита Моор (2014 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 28 - Нобелийн шагналт Английн химич Ричард Лоренс Миллингтон Синг (1994 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 30 - Лесото улсын хоёр дахь ерөнхий сайд Либуа Жонатан (1987 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Арваннэгдүгээр сарын 21 - Иракын 24 дэх ерөнхий сайд Абд аль-Карим Касим (1963 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 14 - Германы ерөнхийлөгч Карл Карстенс (1992 онд нас барсан)

Төрсөн огноо тодорхойгүй[засварлах | кодоор засварлах]

  • Свазиленд улсын анхны ерөнхий сайд Махоши Дламини (1978 онд нас барсан)

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 21 - Испанийн уран зураач Сальвадор Мартинек Кубеллс (1845 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 26 - Монгол Улсын Цэргийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай жүн ван Гомбосүрэн (Төрсөн огноо тодорхойгүй)
  • Гуравдугаар сарын 1 - Бүгд найрамдах Доминикан улсын 30 дахь ерөнхийлөгч Карлос Фелипе Моралес (1868 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 6 - Америкийн бизнесмэн саятан II Жорж Вашингтон Вандербилт (1862 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 9 - Португалийн ерөнхий сайдаар гурван удаа сонгогдсон Хосе Лучиано де Кастро (1834 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 16 - Нобелийн энхтайвны шагналт Швейцарийн улстөрч Чарльз Алберт Гоба (1843 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 25 - Нобелийн шагналт Францын зохиолч Фредерик Мистрал (1830 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 2 - Нобелийн шагналт Германы зохиолч Пол Хейс (1830 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 25 - Унгарын 16 дахь ерөнхий сайд Геза Фежевари (1833 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 12 - Испанийн 29 дэх ерөнхий сайд Евгенио Монтеро Риос (1832 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 14 - АНУ-ын 23 дахь дэд ерөнхийлөгч Адлай Э.Стивенсон (1835 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 21 - Нобелийн энхтайвны шагналт Австрийн зохиолч Берта фон Суттнер (1843 онд төрсөн)
  • Зургаадгуаар сарын 30 - Монгол Улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Чин сүжигт Да лам Цэрэнчимэд (1872 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 23 - Оросын нэрт сэтгүүлч Владимир Мешерски (1839 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 6 - АНУ-ын тэргүүн хатагтай Эллен Аксон Вильсон (1860 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 9 - Аргентин улсын 16 дахь ерөнхийлөгч Роке Саенз Пенья (1851 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 13 - Египетийн долоо дахь ерөнхий сайд Мостафа Фахми (1840 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 19 - Аргентин улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Хулио Аргентино Рока (1843 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 23 - Аргентин улсын 12 дахь ерөнхийлөгч Хосе Эваристо Урибуру (1831 онд төрсөн)

Нобелийн шагналтнууд[засварлах | кодоор засварлах]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн шагналын хороо энэ жил уран зохиол болон энхтайвны шагналтнуудыг тодруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин физикийн салбарын Нобелийн шагналыг рентген туяа ойх үзэгдлийг илрүүлснийх нь төлөө Германы эрдэмтэн Макс фон Лойе буюу Макс Теодор Феликс фон Лойед олгосон байна. Химийн салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Теодор Уиллиам Ричардсд химийн элементийг атомын жингээр нь англиан ялгах боломжтой гэдгийг тогтоосных нь төлөө олгожээ. Ингэснээр химийн салбарт шагнал авсан анхны Америк химич болсон юм. Энэ жилийн эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг Австри-Унгарын эзэнт гүрний эрдэмтэн Роберт Баранид мэдрэлийн эс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг судласных нь төлөө олгожээ. Харин тэрээр энэ удаад шагналаа гардан авч чадаагүй бөгөөд бүр сүүлд 1916 онд өөрийн биеэр гардан авч байсан гэдэг. Учир нь түүнийг Австри-Унгарын эзэнт гүрэн дайны цагт шоронд хорьж байсантай холбоотой юм. Олон нийт энэ удаагийн Нобелийн шагналын хоёрыг нь буюу дийлэнхийг нь дайны эсрэг талуудаас авсанд дургүйцэж байсан ч Швед улс үүнд ямар нэгэн улстөрийн байдлаар хандаагүй гэж мэдэгдсэн байна.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Макс фон Лойе
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Теодор Уиллиам Ричардс
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Роберт Барани
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Олгоогүй
  • Нобелийн энхтайвны шагнал - Олгоогүй

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1914 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан