2017 оны Оросын гран-при
Уралдааны мэдээлэл | ||
---|---|---|
2017 оны Формула-1 уралдааны 4-р гараа (төлөвлөсөн ) | ||
Нэр: | 2017 Formula 1 VTB Russian Grand Prix | |
Огноо: | 2017 оны 4 сарын 30 | |
Зохиогдсон газар: | Сочи | |
Тойрог зам: | Сочийн авто тойруулга | |
Замын урт: | 303.897 км 52 тойрогт 1-тойрог ≈ 5.848 км | |
Төлөвлөсөн: | 309.745 км 53 тойрогт 1-тойрог ≈ 5.848 км | |
Түрүү байрлал | ||
Түрүү байрлалын жолооч: | Себастиан Феттел | Феррари |
Хугацаа: | 1:33,194 мин | |
Хамгийн хурдан тойролт | ||
Жолооч: | Кими Райкконен | Феррари |
Хугацаа: | 1:36,844 мин (49-р тойрогт) | |
Шагналын тавцан | ||
Нэгд: | Валттери Боттас | Мерседес |
Хоёрт: | Себастиан Феттел | Феррари |
Гуравт: | Кими Райкконен | Феррари |
2017 оны Оросын гран-при (албан ёсоор: 2017 Formula 1 VTB Russian Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 30-нд Сочийн олон улсын авто тойруулга дээр зохиогдох 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын дөрөв дэх уралдаан юм.
Уралдааны мэдээ[засварлах | кодоор засварлах]
Тойм[засварлах | кодоор засварлах]
Бахрейны гран пригийн дарааx дүнгээр Себастиан Феттел Льюис Хамилтоноос долоон онооны илүүгээр, харин гуравдугаар байранд яваа Валттери Боттасаас 30 онооны илүүтэйгээр тэргүүлж эхлэв. Зохион бүтээгчийн үнэлгээг Феррари баг Мерседес багаас гурван онооны илүүгээр болон Ред Булл Расинг багаас 55 оноогоор илүүтэйгээр тэргүүлэв.
Оросын их шанд Пирелли нисгэгч нарт P Zero Soft (шар), P Zero Supersoft (улаан), P Zero Ultrasoft (нил ягаан), мөн түүнчлэн нойтон замд зориулсан Cinturato Intermediates (ногоон), Cinturato Full-Wets (хөх) дугуйнуудыг бэлтгэжээ.[1]
Хоёрдугаар эргэлтээс гарах хэсгийн замын хүрээг гурван метр урттай Speed-Bumps гэж нэрлэдэг хашлагыг угсарчээ. Энэ нь 50 мм-ийн өндөртэй нэмэлт хашлаганы чулуу бөгөөд үүгээр жолоочийг замаас гарахаас хориглох зорилготой юм. Түүнээс гадна хоёрдугаар эргэлт, дөрөвдүгээр эргэлт, арвангуравдугаар эргэлтүүд дээр TecPro хашлагыг нэмсэн байна.
Тус уралдааны зам нь хоёр DRS бүстэй.
Мэдэгдлийн хуудас[засварлах | кодоор засварлах]
Шалгаруулалт[засварлах | кодоор засварлах]
Байрлал тогтоох уралдааны дүн[засварлах | кодоор засварлах]
Байр | Жолооч | Зохион бүтээгч | Q1 | Q2 | Q3 | Гараа |
---|---|---|---|---|---|---|
1 | Себастиан Феттел | Феррари | 1:34,493 | 1:34,038 | 1:28,769 | 1 |
2 | Кими Райкконен | Феррари | 1:34,953 | 1:33,663 | 1:28,792 | 2 |
3 | Валттери Боттас | Мерседес | 1:34,041 | 1:29,596 | 1:29,247 | 3 |
4 | Льюис Хамилтон | Мерседес | 1:34,409 | 1:33,760 | 1:29,545 | 4 |
5 | Даниель Риккардо | Ред Булл-ТАГ Хойер | 1:35,560 | 1:35,483 | 1:29,567 | 5 |
6 | Фелипе Масса | Уильямс-Мерсердес | 1:35,828 | 1:35,049 | 1:29,687 | 6 |
7 | Макс Ферстаппен | Ред Булл-ТАГ Хойер | 1:35,301 | 1:35,221 | 1:29,842 | 7 |
8 | Нико Хюлькенберг | Рено | 1:35,507 | 1:35,328 | 1:30,074 | 8 |
9 | Серхио Перес | Форс Индиа-Мерсердес | 1:36,185 | 1:35,513 | 1:30,763 | 9 |
10 | Эстебан Окон | Форс Индиа-Мерсердес | 1:35,372 | 1:35,729 | 1:31,074 | 10 |
11 | Карлос Сайнц[# 1] | Торо Россо-Рено | 1:35,827 | 1:35,948 | — | 14 |
12 | Лэнс Стролл | Уильямс-Мерсердес | 1:36,279 | 1:35,964 | — | 11 |
13 | Данийл Квят | Торо Россо-Рено | 1:35,984 | 1:35,968 | — | 12 |
14 | Кевин Магнуссен | Хаас-Феррари | 1:36,408 | 1:36,017 | — | 13 |
15 | Фернандо Алонсо | МкЛарен-Хонда | 1:36,353 | 1:36,660 | — | 15 |
16 | Жолион Палмер | Рено | 1:36,462 | — | — | 16 |
17 | Стоффель Вандорн[# 2] | МкЛарен-Хонда | 1:37,070 | — | — | 20 |
18 | Паскаль Вээрлайн | Заубер-Феррари | 1:37,332 | — | — | 17 |
19 | Маркус Эрикссон | Заубер-Феррари | 1:37,507 | — | — | 18 |
20 | Ромайн Грожан | Хаас-Феррари | 1:37,620 | — | — | 19 |
107 хувийн хугацаа: 1:40,623 мин (Q1-ийн хамгийн богино хугацаа 1:34,041 мин-тай харьцуулбал ) |
- Тайлбар
- ↑ Сайнц Бахрейны гран при дээр алдаа гарган мөргөлдсөний улмаас гурван байраар хойш шилжүүлэн торгуулжээ.
- ↑ Вандорн турбо цэнэглэгчийг тав дахь удаагаа болон энерги буцаан ашиглах системийг мөн тав дахь ашигласны улмаас арвантаван байраар хойш шилжүүлэн торгуулжээ.
Уралдааны дараах дэлхийн аваргын оноо[засварлах | кодоор засварлах]
Уралдаан бүрийн эхний аравт орсон нисгэгчид 25, 18, 15, 12, 10, 8, 6, 4, 2, 1 гэсэн дарааллаар тус тус оноо авсан.
Жолоочийн үнэлгээ[засварлах | кодоор засварлах]
|
|
Зохион бүтээгчийн дүн[засварлах | кодоор засварлах]
|
|
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Motorsport-Total.com: Rennvorschau Russland 2017: Der vorerst letzte Zweikampf?, Roman Wittemeier 2017-04-26