A sound
A Sound | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Монгол |
Хөгжмийн урсгал | Альтернатив рок, индие рок |
Идэвхтэй | 2006 оноос хойш |
Студи | Хай-Фай лейбл |
Гишүүдийн нэрс | |
Ц.Тэмүүлэн Т.Пүрэвсүх Д.Мөнхболд Ю.Батпүрэв Б.Чойжилсүрэн | |
Өмнөх гишүүд | |
Ц.Алтангэрэл |
A sound нь 2006 онд байгуулагдсан, Монголын альтернатив рок, индие рок хамтлаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл Чингис хаан хамтлагт, Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биеэ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг байгуулагдсан юм.
2007 онд Playtime, Coke’n Beat зэрэг амьд хөгжмийн наадмуудад өөрсдийн дуугаар оролцож байсан. Улмаар MMM ХХК-ийн захирал Нацагдоржтой танилцаж Хай-Фай Лейблтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 6 сарын 29-нд Цаст River Sounds, Хай-Фай лейбл, Хай-Фай радио 98.9 хамтран “Keane Night”-ыг зохион байгуулсан. 2008 оны 7 сарын 1-нд анхны Release нэртэй цомгоо гаргасан бөгөөд Release цомгийн баяраа 2008 оны 9 сарын 29-нд тэмдэглэсэн.
Гишүүд
[засварлах | кодоор засварлах]- Ц.Тэмүүлэн - Дуучин, хамтлагийн ахлагч
Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radiohead хамтлагт дуртай.
- Т.Пүрэвсүх - Төгөлдөр хуурч
Хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.
- Б.Чойжилсүрэн - Гитарчин
- Д.Мөнхболд - Аргил гитарчин
Oasis-д дуртай.
- Ю.Батпүрэв - Бөмбөрчин
Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Цомгууд
[засварлах | кодоор засварлах]- Release (2008)
- 100 наст (2012)
Тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]- Release (2008)
- Зуун наст (2012)