HTTP cookie

Cookie буюу Үртэс, HTTP cookie, web cookie, эсвэл browser cookie ч гэгдэх зүйл нь хэрэглэгч вэбсайтыг хэрэглэж байх үед вэбсайтаас хэрэглэгчийн компьютер руу явуулж гарах хүртэл нь байлгаж байдаг бяцхан хэмжээний хэрэглэгчийг таних зориулалттай мэдээлэл юм. Хэрэглэгч вебсайтыг ачааллах бүрт хөтөч нь үртэсийг сервер лүү буцааж вэбсайтад хэрэглэгчийн өмнөх үйлдлүүдийн талаар мэдээллэдэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үртэсийг яг хаана хэзээ үүссэн нь мэдэгддэггүй боловч 1994 онд Lou Montulli нь "magic cookie" буюу "шидэт жигнэмэг" гэгчийг вэбийн харилцаанд ашигладаг байсан байна.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Англиар Cookie гэдэг нь Жигнэмэг гэсэн утгатай үг ч, яагаад компьютер хэрэглээнд ашиглагдах болсон нь дараах шалтгаантай гэж үздэг: Жигнэмэгний үртэсээр явсан газраа тэмдэглэж буцах замаа олдог арга нь хүн бүрийн компьютерт бяцхан хэмжээний өгөгдөл суулгаж үүгээрээ хэн бэ гэдгийг нь танихтай тун төстэй юм. Тиймээс Үртэс гэж нэршиж занших нь Cookie гэж гадаад нэрээр нь нэрлэх эсвэл Жигнэмэг гэж үгчилэн орчуулснаас дээр гэж үзсэн байна.