I Фердинанд (Австрийн хаан)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
I Фердинанд (Ариун Ромын хаан)-тай бүү андуураараарай..
(V) Фердинанд
Ferdinand I; Keizer van Oostenrijk.jpg
Хаанчлал 1835 оны 3 сарын 2 – 1848 оны 12 сарын 2
Бүтэн нэр Фердинанд Чарльз Леополд Жозеф Фрэнсис Марселин
Төрсөн 1793 оны 4 сарын 19
Нас барсан 1875 оны 6 сарын 29
Өмнөх хаан I Фрэнсис
Дараагийн хаан I Франц Йосиф
Хань Сардины Мариа Анна
Эцэг II Фрэнсис (Ариун Ромын хаан)
Эх Хоёр Сицилийн Мариа Тереза

I Фердинанд (1793 оны 4 сарын 19 – 1875 оны 6 сарын 29) нь Австрийн Эзэн Хаан, Германы Холбооны ерөнхийлөгч, Унгар болон Бохемийн хаан (V Фердинанд гэдэг нэрээр), бусад дагуул улсуудын төрийн тэргүүний суудлыг өөрийн эцэг Ариын Ромын эзэн хаан II Фрэнсисээс өвлөн авч, 1848 оны хувьсгалын үр дүнд хаан ширээнээсээ буух хүртлээ төр барьжээ.

Тэрээр Сардины I Виктор Эммануэлийн 6 дахь хүүхэд болох Савойн Мариа Аннатай гэрлэжээ. Тэд хүүхэдгүй байсан. Фердинанд эзэнт гүрнээ захирах чадвар сул байсан тул эцэг нь нас барахаасаа өмнө түүнийг дотоод бодлогынхоо бүх асуудлыг Аркдюк Луитай зөвлөх хэрэгтэй гэж захиж үлдээжээ[1].

Тэр 1848 оны 12 сарын 2-нд хаан ширээнээсээ буусан бөгөөд түүнийг үеэл Франц Йосиф нь залгамжилжээ. Хаан ширээнээсээ буусан Фердинанд Прага дахь Храдчани ордонд 1875 онд насан эцэс болтлоо амьдарчээ[2].

Эшлэл[засварлах]

  1. Taylor, AJP: "The Habsburg Monarchy 1809-1918" Penguin Books, Great Britain, 1990, ISBN 978-0-14-013498-8, pp.52-53
  2. van der Kiste, p 16