LaTeX

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
LaTeX
LaTeX тэмдэг, түүнийг LaTeX гэж бичнэ
Анх бүтээсэн Лесли Лампорт
Анхны хувилбар 1984
Флатформ Үйлдлийн систем үл хамаарна
Төрөл Эх бэлтгэгч
Лиценз LaTeX Project Public License (LPPL)
Вэб хуудас latex-project.org

LaTeX /ˈlɑːtɛk/ бол TeX системд тулгуурласан хэвлэлийн эх бэлтгэл систем юм. LaTeX системийн командууд TeX-ийг бодвол нэлээд дээд төвшний хэл дээр бичигддэг. Өөрөөр хэлбэл, TeX системийн чадавхыг хялбар зарчмаар ашиглахад LaTeX зориулагдсан. Түүгээр бүхий л төрлийн хэвлэлийн эх бэлтгэж болно. Бараг бүх төрлийн шинжлэх ухааны салбарт хамаарах илтгэл, тайлан, эрдмийн зэрэг хамгаалах бүтээл, ном, сэтгүүл зэргийг эмх цэгцтэйгээр мэргэжлийн төвшинд боловсруулах боломжтой. Түүний давуу тал нь:

  • Нээлттэй эх,
  • Үйлдлийн систем хамаарахгүй ажиллах чадвартай,
  • Томьёо болон бусад тэмдэгтээс бүрдсэн эхийг эмх цэгцтэй маш сайн (төгс) дүрсэлдэг,
  • Ном, илтгэлд зориулсан төрөл бүрийн загваруудтай,
  • Томьёо, зүүлт зэргийг автоматаар дугаарлаж, гарчиг, товъёг, жагсаалтуудыг автоматаар үүсгэдэг,
  • Зураг, диаграммыг зурах боломжтой,
  • LaTeX дээр бэлтгэсэн эх бага зай эзэлдэг,
  • Мөр бүрийн үг хоорондын зайг жигдлэхийг эрмэлзэж үгийг үеэр таслах горимтой,
  • Компьютероос хамаарч формат үл өөрчлөгдөх, авсаар PDF файлд хувиргаж болдог,
  • Албан бичиг хөтлөгчдийг (office suite) орлох чадвартай: Word processor, Presentation program, Graphics suite, гэх мэт,
  • Томоохон сургуулиудад илтгэл, диплом бэлтгэх стандарт болсон.

LaTeX системийг Лесли Лампорт (Leslie Lamport) 1980-аад оны эхээр зохиосон, одоогийн хувилбар нь LaTeX2e (\LaTeXe). Ихэнх хэрэглэгчид TeX гэхээсээ илүүтэйгээр LaTeX-ийг түлхүү хэрэглэдэг. LaTeX нь LaTeX Project Public License (LPPL) лиценз бүхий нээлттэй эх юм, түүнд хэрэглэгдэх программууд ч ихэнхдээ нээлттэй эхүүд байдаг.

Хэвлэлийн эх бэлтгэх систем[засварлах]

LaTeX дээр эх бэлтгэхийн тулд дараах татцуудыг суулгасан байх шаардлагатай:

  • TeX/LaTeX тархац (жишээлбэл, MiKTeX, TeX Live)
  • Ghostscript/Ghostview
  • Adobe Reader
  • ImageMagick (заавал биш, нэмэлт зургийн форматтай ажиллах тохиолдолд)
  • Pstoedit (заавал биш, вектор форматад хөрвүүлэх хэрэгтэй тохиолдолд)
  • Хянан засварлах программ (жишээлбэл, Emacs, LyX, Texmaker, TeXnicCenter, LEd, Kile, TeXlipse, Winefish, WinEdt)

Эхээ, хянан засварлах программ дээр бэлтгэнэ. LaTeX логик бүтэцтэйгээр бэлтгэсэн эхийг TeX-ийн гаралтын DVI файл уруу хөрвүүлнэ. Энэхүү TeX-ийн анхдагч гаралтын DVI файлыг бусад төрлийн форматууд уруу хөрвүүлж болно. Жишээлбэл, DVI файлыг Ghostscript программ PostScript (page description language) хэл уруу хөрвүүлдэг. Гарган авсан PS файлаас PDF формат уруу хөрвүүлж болно. Эсвэл DVI файлаа PDF формат уруу хөрвүүлж бас болно.

LaTeX ашиглан монголоор хэрхэн эх бэлтгэх багахан жишээг харуулъя. Үүнд эхийн оролтын кодчиллыг кирилл үсгийн UTF8, TeX-ийн кодчиллыг lh фонт бүхий T2A кодчиллоор сонгоё.

LaTeX дээр бэлтгэсэн эх: LaTeX-ийн гаралтын файл:
\documentclass[12pt]{report}
\usepackage{amssymb,amsmath}
%\usepackage[mn]{inputenc} % оролтын кодчилол Windows-1251
%\usepackage[utf8x]{inputenc} % оролтын кодчилол UTF-8
\usepackage[utf8]{inputenc} % оролтын кодчилол UTF-8
\usepackage[mongolian]{babel} % lh фонт бүхий T2A кодчилол
\begin{document}
\thispagestyle{empty}
Лесли Лампорт (Leslie Lamport) \LaTeX{} хэмээх \TeX{} системийн,
ном, сэтгүүл, слайдад зориулсан загвар бүхий, ишлэл зүүлт, томьёо
болон бүлгийн дугаарлалтыг автоматаар үүсгэх горимтой макро багцыг
анх 1984 онд гаргажээ. \LaTeX{} дээр томьёог хэрхэн оруулж
дугаарлалт үүсгэдгийг доорх жишээгээр харуулав:
\begin{equation}
E_i[\eta_n^k-\eta]^2\leqslant K_i
\frac{1}{\left\rvert T_k\left(-\dfrac{M+m}{M-m}\right)\right\rvert^{2n}}
\|f_0-f\|^2,
\end{equation}
% TeX зохиогдохоос өмнө хэвлэлд томьёо бэлтгэнэ гэдэг хэчнээн их
% хөдөлмөр шаарддаг байсныг бэлгэдэж TeX-д томьёог долларын тэмдэг
% дунд оруулан ялгадаг байна
$$
K_i=E_i\left(\int_a^b x^2(t)dt\right);
\quad \frac{1}{\left\rvert T_k\left(-\dfrac{M+m}{M-m}\right)\right\rvert}
=\max_{m\leqslant\lambda\leqslant M}|R_k(\lambda)|.
$$
\end{document}
LaTeX example-mn.svg

Дуудлага[засварлах]

LaTeX гэдгийг ЛаТеКс эсвэл ЛаТеХ гэж 2 янзаар дуудах нь бий. Үнэндээ хэрхэн дуудах талаар Лесли Лампорт тодорхой дурдаагүй ч LaTeX нь Leslie Lamport гэдгийн La болон TeX гэсэн үгсийн бүрдэл бөгөөд төгсгөлийн TeX гэдэг нь τέχνη (technical) урлаг/ур дүй гэсэн утгатай грек үгийн товчлол учраас төгсгөлийн грек χ (chi) үсэг кириллээр /х/ буюу /h/ гэж дуудагддагийг баримталбал монголоор ЛаТеХ гэж дуудна.

Лиценз[засварлах]

LaTeX нь нээлттэй программ хангамжийн LaTeX Project Public License (LPPL) лицензэд тулгуурладаг бөгөөд энэ нь GNU General Public License-ээс, файл бүрээ өөр хооронд нь хэт хамааралтай байлгахгүйн үүднээс өөрчлөлт хийхдээ эх хувилбараасаа ялгагдахуйц байх (ихэвчлэн файлын

Хувилбар[засварлах]

LaTeX-ийн одоогийн хувилбар нь LaTeX2e, 2008 оноос дараагийн LaTeX3 хувилбар гарна. Синтакс, холбоос линк, фонтны сонголтуудыг сайжруулж шинэ дүр төрхтэйгөөр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

TeX систем олон тархацтай үүнд, TeX Live (олон үйлдлийн системд зориулсан), teTeX (Unix), fpTeX, MiKTeX (Windows), MacTeX, gwTeX (Mac OS X), OzTeX (Mac OS Classic). Мөн олон тооны хянан засварлах программуудтай. Бэлтгэж буй эхийнхээ үр дүнг эцэст нь бус бэлтгэх явцдаа харж болдог (WYSIWYG) программд LyX, TeXmacs, харин Scientific Word (Windows), BaKoMa TeX орно. Харин Texmaker—юникод дэмждэг нээлттэй эх, TeXnicCenter—нээллтэй эх, WinEdt—ASCII дэмждэг (Windows), үгийн алдаа шалгах монгол хэлний толь дэмжигдсэн.

LaTeX-ийн монгол хэлний дэмжлэг[засварлах]

LaTeX дээр монголоор бичихдээ 2 янзын багц ашиглаж болно. Үүнд:

  • MonTeX — түгээмэл ашиглагддаг багц бөгөөд түүний онцлог гэвэл латин галигаас кирилл үсэгт буулгадаг, халх, буриад хэлний багцуудтай, уйгаржин монгол бичгээр бичиж болдог. Windows-1251 кодчиллыг дэмждэг. Сул тал нь Windows хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг MiKTeX программын 2.6 хувилбараас хойшиход ажилладаггүй, үгийг үеэр таслахдаа бага сага алддаг.
  • Babel package — Mongolian Babel багцыг 2007 оноос хойш хэрэглэх боломжтой болсон. Энэ нь олон хэлний Babel багцуудын нэг хувилбар. Олга Лапкогийн T2A кодчилол бүхий lh фонт ашигладаг, өөрөөр хэлбэл, вектор фонт болон юникод дэмжигддэг.

Бичвэр засварлагч[засварлах]

LaTeX дээр эхийг дурын бичвэр засварлагчаар (notepad) бэлтгэж болно. Гэхдээ хамгийн түгээмэл тархацтай (олон төрлийн үйлдлийн системд нэгэн зэрэг ажилладаг), нээлттэй эх бүхий программуудыг санал болгоход:

  • LyX — анхлан суралцагчдад илүү тохиромжтой (WYSIWYM), өөрөөр хэлбэл, LaTeX команд буюу код сайн мэддэг байх шаардлагагүй. Монгол хэл бүрэн дэмжигдсэн. Үгийн алдаа шалгахдаа Hunspell ашигладаг тул монгол хэлний үгийн алдааг шалгах боломжтой.
  • Texmaker — LaTeX команд буюу код мэддэг байх хэрэгтэй. Үгийн алдаа шалгахдаа Hunspell ашигладаг тул монгол хэлний үгийн алдааг шалгах боломжтой.
  • TeXlipse — LaTeX команд буюу код мэддэг байх хэрэгтэй. Eclipse IDE-д суурилж ажилладаг. Үгийн алдаа шалгахдаа Aspell ашигладаг тул монгол хэлний үгийн алдааг шалгах боломжтой.

Бусад хаягууд[засварлах]

Тархцууд[засварлах]

  • TeXLive — уг тархцыг TeX хэрэглэгчдийн холбооноос эрхлэн гаргадаг бөгөөд OS X, Windows, GNU/Linux, BSD Unix болон бусад системд дэмжигдэн ажилладаг
  • MiKTeX — уг тархцыг Christian Schenk хэмээх хувь хүн эрхлэн гаргадаг бөгөөд энэ нь одоогоор Windows системд ажилладаг бөгөөд удахгүй Linux төрлийн системүүдэд дэмжигдэхээр туршигдаж байна.
  • MacTeX — MacOS системд зориулагдсан

Гарын авлага[засварлах]

  • lshort-mn — 150 нүүр бүхий Tobias Oetiker-н бичсэн гарын авлага
  • bogino — 39 нүүр бүхий Hubert Partl, Irene Hyna and Elisabeth Schlegl нарын товхимол

Холбоотой мэдээллүүд[засварлах]