Make Trade Fair
Make Trade Fair нь Oxfam олон улсын байгууллагаас санаачилсан засгийн газар, институц, үндэстэн дамнасан корпорациуд дунд шудрага худалдаа, худалдааны шудрага ёсыг сурталчилах зорилготой компанит ажил юм.
Гол Зорилго
[засварлах | кодоор засварлах]Энэ компанит ажил нь дараах хэд хэдэн зүйлсийг арилгахад төвлөрдөг:
- Үнэгүйдэл (үнийн бодлого), энэ нь татаас өндөр байх тохиолдолд илэрдэг, хөгжингүй орнуудаас илүүдэл будаа, даавуу, эрдэнэ шиш болон элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний барааг бага үнээр худалдан авах. Ингэснээр фермерийн аж ахуй эрхлэгчдийг өрсөлдөх чадваргүй болгох. Энэ үзэгдэл нь хөгжиж буй орнуудын худалдаа эрхлэгчдийг зах зээлд өрсөлдөх чадваргүй болгодог гэж үздэг. Учир нь томоохон зах зээлтэй улсаас илүү хямд үнээр бараа оруулж ирдэг нь гол шалтгаан болдог байна.[1]
- Тариф, Энэ нь улс орнууд импортийн хүнсний бүтээгдэхүүн дээр зориудаар өндөр татвар ноогдуулж гадаад орнуудаас бүтээгдэхүүн борлуулах боломжийг хаадаг.[2]
- Тэнцвэргүй хөдөлмөрийн үнэлгээ, Ижилхэн ажил дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг үзэгдэл.
- Хатуу (Патиент) асуудал, Энэ нь эмчилгээний, програм хамгамжийн, сурах бичгийн зохиогчийн эрхэнд мөнгө төлөхөөс зайлсхих үзэгдэл. Тухайлбал генийн патиент, химийн патиент болон програм хамгамжийн патиентийг үнэгүйдүүлснээр илэрдэг. Үүний үр дүнд хөгжиж буй орнуудын энэ талын давуу талаа ашиглах боломж хязгаалагдмал болдог.[3]
Онцлох үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]The Big Noise
[засварлах | кодоор засварлах]2002 оны 4-р сард эхэлсэн the Big Noise үйл ажилгаа нь дэлхий нийтэд шудрага бус худалдааны үйл ажилгааг эсэргүүцэх мэдэгдлийг улс орнуудын засгийн газруудад хүргүүлэх зорилготой байв. Эцэст нь 2005 оны байдлаар 17,8 сая гаруй гарын үсэг цуглуулжээ.[4] Эдгээрээс Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин өөрсдийн тоглолт бүр дээр өөрийнхөө гар дээр "=" (тэнцүү тэмдэг)-г гар дээрээ будаж тэмдэглэж илэрхийлдэг (Ихэнх хүмүүс үүнийг нь шивээс гэж андуурдаг). Заримдаа энэхүү тэмдэглэгээг Хүний эрхийн компанит ажил хэмээн ойлгож болно.
2003 онд Дэсмөнд түтү 1 сая дахь гарын үсгийг зурж түүхэнд тэмдэглэгджээ. Энэ өргөдөлд нь олны танил хүмүүсээс 14-р Далай лам. НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, U2 болон Coldplay хамтлагууд нэгдэж гарын үсгээ зурсан байдаг.[5]
Энэхүү өргөдөл хүрээгээ тэлсээр олны танил хүмүүс хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хаяж байгаа мэт зургаа авхуулж үнэгүйдэлийн эсрэг өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэж байжээ.Colin Firth, Thom Yorke, Jamelia, and Haile Gebrselassie Колин Фирт, Том Иорк, Жамэлиа, болон Хайлэ Гэбрсэласси нар энэхүү үйл ажилгаанд нэгджээ.
- ↑ "Rigged Rules - Dumping". Archived from the original on Хоёрдугаар сар 9, 2006. Татаж авсан: January 29, 2006.
- ↑ "Rigged Rules - Market Access". Archived from the original on Хоёрдугаар сар 21, 2006. Татаж авсан: January 29, 2006.
- ↑ "Rigged Rules - Patents". Archived from the original on Гуравдугаар сар 22, 2006. Татаж авсан: January 29, 2006.
- ↑ "Oxfam International - Make Trade Fair". Archived from the original on January 4, 2006. Татаж авсан: January 29, 2006.
- ↑ "Make Trade Fair - Oxfam Global Petition Hits One Million Mark". Archived from the original on Нэгдүгээр сар 3, 2006. Татаж авсан: January 29, 2006.