Крис Мартин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Крис Мартин

Viva La Vida аялан тоглолтын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Кристопер Эйнтони Жон Мартин
Төрсөн 1979 оны 3 сарын 22
Exeter, Devon,Англи
Хөгжмийн урсгал Алтернатив рок, Арт рок, Британ рок
Мэргэжил Дуучин,продюсер
Зэмсэг гитар,төгөлдөр хуур,аман хуур,мандолин,лимбэ,бүрээ,басс гитар,орган
Хугацаа 1996-одоо
Студи Parlophone, Capitol
Хамтардаг хөгжимчид Колдплей
Вэбсайт www.coldplay.com

Амьдралын эхэн үе[засварлах]

Кристопер Эйнтони Жон "Крис" Мартин (1979/3/02) Английн Coldplay хамтлагын гоцлол дуучин, төгөлдөр хуурч, ритм гитарчин мөн дуу зохиогч юм. Жүжигчин Гвинет Пэлтроутай гэрлсэн. Бага нас Крис Мартин Английн Девон мужын Ексетер хотод төрсөн ба айлын 4 хүүхдийн хамгийн том нь юм. Түүний аав Эйнтони Мартин тэтгэвэрт гарсан нягтлан харин ээж нь Элисон Мартин нь дууны багш ажээ. Мартиний боловсрол нь Hylton хэмээх бэлтгэл сургуулиас эхэлсний дараа Ексетерийн сүмийн бага сургуульд суржээ. Бага сургуульдаа тэрээр анхны хамтлагаа байгуулж байжээ. Ник Рептон, Иван Гронов 2н хамт The Rocking Honkies гэсэн хамтлагтай байж. Тэдний анхны тоглолт нь тийм ч сайн байгаагүй. Ексетерийн сүмийн сургуулийн дараа Мартин Дорсетэд байх Шерборне-н банди нарийн сургуульд элсжээ. Тэр сургуульд тэрээр ирээдүйн Coldplay-н менежер Пил Харвейтай танилцаж байж. Мартин цаашлаад Лондоны Их сургуульд элсэн, Рамсай Халл хэмээх Дэлхийн эртний түүхийн танхимд суралцаж Грек, Латин чиглэлээр баклавар зэрэг хамгаалжээ. Тэнд л тэрээр ирээдүйн Coldplay-н андууд болох Жонни Бакланд, Уил Чампион, Гаи Берримантай танилцжээ.

Уран бүтээлийн карээр[засварлах]

Колдплей[засварлах]

Гол өгүүлэл: Колдплей

Лондоны их сургуульд сурж байхдаа Мартин Жонни Бакланд, Уил Чампион, Гаи Берримантай танилцсан байна. 1998 оын нэг сард тэд Coldplay хамтлагаа байгуулжээ. Хамтлаг 2000 оны анхны цомог Parachutes хойш амжилт, дэлхийд зуутай алдартай хамтлаг болжээ. Тэр үес хойш тэд A Rush of Blood to the Head, Live 2003, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Prospekt's March, LeftRightLeftRightLeft and Mylo Xylotо хэмээх цомог болон EP гаргажээ.

Бие даасан уран бүтээл[засварлах]

Мартин 2005 онд өөрийн төгөлдөр хуур дээр сууж байна

Бие даасан уран бүтээлийн хувьд Мартин Embrace-н Gravity, Jamelia-н See It in a Boy's Eyes гэх мэт олон төрлийн дууны үг бичжээ. Мартин мөн Рон Секссмит, Фаутлайне, The Streets, Иан МакКаллоктай хамтарч ажиллаж байжээ. Тэрээр Band Aid 20 дууны хэсэг, 2004 оны төгсгөлд Do They Know It's Christmas? хэмээх дууг дуулжээ. Мартин Нелли Фуртадотой хамтран 2006 оны Loose цомогт орсон "All Good Things (Come to an End) дууг хамтарч дуулжээ. 2002 оны Glastonbury-д болсон тоглолтонд хамт дуулж байсан ба тухайн үед Мартин, Нелли 2г хосууд хэмээн цуу таржээ. Фуртадо үүнийг "Тиймээ, тэр миний найз залуу - тэр гэхдээ үүнийг мэдээгүй яваа" хэмээн хошигнож байжээ. Мартин Хип Хоп тал дээр ч сайн байсан ба 2006 оны дундуур реппер Jay-Zтэй хамтарч репперийн дахин алдарт хүргэж чадсан Kingdom Come цомог дээр нь ажилжээ. Мартин Jay-Zн Beach Chair дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Тухайн дуу 2006/9/27нд Jay-Zн Royal Albert Hall-т болсон Европын аялан тоглолтонд дуулагдаж байжээ. 2007 онд Мартин Swizz Beatz-н бие даасан цомог болох One Man Band Man-т орсон Part of the Plan дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Мартин мөн Кение Вест хамтран 2006 онд Abbey Road Studios-д болсон тоглолтон дээр нь ямар ч бэлтгэлгүй цээжээр дуулжээ. Тухайн тоглолтонд Вест-н Graduation цомгын Homecoming дууны дахилтыг дуулж байв.

Уран бүтээлийн нөлөөллүүд[засварлах]

Мартин болон Coldplay хамтлагт Шотландын Травис хамтлаг ихээр нөлөөлдөг ба Травис хамтлаг Coldplay-г бүтээсэн хэмээн хэлсэн байдаг. U2 хамтлагч мөн Мартины хөгжим, зохион байгуулалтанд гол нөлөө үзүүлсэн ба тэрээр Rolling Stones сэтгүүлийн “бүх цаг үеийн хамгийн гайхалтай 100н уран бүтээлчид”-д багтсан U2 хамтлагын талаар “Би амралтаараа Ирланд явах тасалбар худалдаж авж мөн тэднийг хаа явсан газар нь дагдаггүй байсан. Гэвч U2 бол миний чин зүрхнээсээ бүх зүйлийн сонсож, шүтдэг байсан цорын ганц хамтлаг. Unforgettable Fire цомгийн эхний дуу болох A Sort of Homecoming-г ар өргүй маш сайн мэднэ Энэ дуу бол хүнд маш их урам өгдөг, гайхалтай сайхан дуу. Энэ дуу бол миний ирээдүйн хүүдээ зориулж дуулсан анхны дуунуудын минь нэг” хэмээн бичжээ. Мартин Норвегын New wave, Synthpop хамьлаг болох a-ha хамтлагт маш дуртай юм. 2005 оны нэгэн ярилцлаганд “ Саяхан би Амстердамд байхдаа өөрийгөө нээсэн ба анх удаа а-ha-н бичлэгэнд оролцсон. Тэгхэд л би энэ хамтлагт ямар их дуртайгаа ухаарсан. Дууны зохиол нь гайхалтай. Хүн бүр л юу та нарт урам өгдөг, юунаас санаа авахыг оролдож байсан, өсөж том болж байхдаа юу сонсдог бсан гэж асуудаг- миний хамгийн анх дурлаж байсан хамтлаг бол a-ha.” хэмээн хэлжээ. Мартин түүнчлэн а-ha-н Магне Фурухолментай хамтарч амь д тоглолт хийж байжээ. 2011 оны 11 сард тэрээр “ бид өөрсдийн гэсэн хит дуугүй байхад a-ha-н дуунуудыг дуулдаг байсан” хэмээн өгүүлжээ. Мартин мөн Английн альтернатив рок хамтлагууд болох Oasis, Muse, Ирландын поп хамтлаг Westlife, Английн Radiohead, Британы поп хамтлаг Girls Aloud,Take That, Канадын индие рок хамтлаг Arcada Fire-н фен юм. Бие даасан уран бүтээлчдээс Леона Левис, Ноэл Галлахер, Жонни Кэш, Кайли Миноуг, Боб Дилан, Ханк Виллиамс нарт дуртай. Coldplay R.E.M-н Nightswimming дууг Майкл Стайптай хамтран тэдний Austin City Limits тоглолтон дээр дуулжээ. Тоглолтын үед, Мартин Nightswimming дууг ”хамгийн гайхалтай үгтэй дуу” хэмээв.

Бусад ажилууд[засварлах]

Мартин хамтлагын гитарчин Жон Бакландын хамт ZombiAid сайн дурын буяны үйлсийг дэмжиж Shaun of the Dead киноны туслах дүр бүтээжээ. Мартин энэ кинонд 2догч зомбины дүрд тогложээ. 2006 онд Мартин Рики Жервайс болон Степен Мерчант нарын Extras гэдэг инээдмийн олон ангит кинонд туслах дүр бүтээжээ. Мөн 2009 онд хийгдсэн Bruno киноны төгсгөлийн хэсэгт Боно, Стинг, Слаш, Snoop Dogg, Элтон Жоны хамт дуулдаг. Мөн Sid James Experience-д тоглож байжээ. Мартин чөлөөт худалдааны асуудлуудад дээр онцгойлон оролцдог байсан ба Oxfam-н Make Trade Fair сайн санааны үйл ажиллагаанд оролцож байсан. Тэрээр Гана, Гайти-д айлчлан фермчидтэй уулзан шудрага бус худалдааны сургалт дадлагын үр дүнг судалдаг байжээ. Тэрээр АНУ-н ерөнхийлөгч Жеорж Буш болон Ирак-н дайныг дуугаараа дамжуулан шүүлжилдэг байжээ. Мартин Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жон Керригийн дэмжигч ба хатгийн тод жишээ эь 2004 оны Грамми Авардад Оны шилдэг бичлэг номинацид Clocks дуугаараа ялагч болохдоо шагналаа Жон Керрид зориулсан юм. Мартин түүнчлэн 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшигчийг дэмжиж, 2008/10/25нд Saturday Night Live ТВ шоун дээр Yellow дуугаа дуулсны дараа Баррак Обама хэмээн орилжээ.

Хувийн амьдрал[засварлах]

Мартин Америкийн жүжигчин Гвинет Пэлтроу тай 2002 онд жүжигчний аав болох Брюс Пэлтроуг нас нөрцөсний даараа Coldplay нэгэн тоглолтын үеэр тайзны ард танилцаж байжээ. Хосууд жилийн дараа 2003/12/05нд гэрлэж. Тэдний охин Эппл Блайз Элисон Мартин 2004/5/14нд Лондонд төржээ. Тэдний 2дох хүү болох Мозес Брюс Энтони Мартин нь 2006/4/08нд Нью-Иоркд хотод төржээ. Саймон Пегг болон хамтлагын анд Жонни Бакланд нь Эпплийн загалмайлсан эцгүүд юм. Мартин Саймон Пегг он удаан жилийн найзууд ба 2001 онд Shaun of the Dead кинонд оролцож байхдаа танилцаж байв. Мартин тамхи болон согтууруулах ундаа хэрэглдэггүй аж. Мартин үргэлж нойргүйдлээс бол зовдог тул нойрны эмчилгээтэй байдаг. Тэрээр ярилцлаганд түүний дууны санаа шүлгүүдээ ихэвчлэн шөнө зохиодог мөн байнга тоглолтууд бүтэлгүйдэж байна гэж хар дарж зүүдэлдэг байна.