Viva la Vida or Death and All His Friends
| Viva la Vida | |||||
|---|---|---|---|---|---|
Энэ зураг нь Францын зураач Eugène Delacroix-н Liberty Leading the People нэртэй зураг юм.
|
|||||
| Студи цомог Viva la Vida or Death and All His Friends | |||||
| Худалдаанд гарсан | 2008 оны 6 сарын 11 | ||||
| Бичүүлсэн | 2007 оны 6р сараас 2008 оны 4р сар хүртэл
The Bakery, Лондон The Magic Shop, Нюрк хот The Nurrery, Барселона A Church", Барселона |
||||
| Жанр | альтернатив рок | ||||
| Нийт хугацаа | 45:53 73:18(Prospekt's March хувилбар нь) |
||||
| Хэл | Англи | ||||
| Шошго | Parlophone,Capitol | ||||
| Продюсер | Маркус Дрэвс, Жон Хопкинс, Рик Симпсон, Брайн Эно | ||||
| Coldplay хронологи | |||||
|
|||||
Viva la Vida or Death and All His Friends эсвэл Viva la Vida нь Британий алтернатив рок хамтлаг Coldplay хамтлагийн 4 дэхь студи цомог юм. 2008 оны 6 сарын 11-нд Parlophone-оор цацагдсан. Цомгийн нэр нь Испани хэлээр "Урт удаан амьдар" гэсэн утгатай аж. Цомгийн дуунуудийн үг нь голдуу хайр, үхэл, амьдрал ба дайнтай холбогдсон байна.
Цомгийг 2007 оны 6 сараас 2008 оны 4 сар хооронд бичиж дуусгасан бөгөөд Jon Hopkins, Rik Simpson, Markus Dravs, Brian Eno нар продюсеруудаар ажиллажээ. Энэ цомог нь тэдний хамгийн хурдан бичигдэж дууссан цомог юм. Хамтлаг энэ цомогтоо олон хэв маягийг оруулахаар эрс шийдсэн бөгөөд, Брайн Эно Viva La Vida цомгийг бичих явцдаа тэдний хөгжмийн хэв маягийг улам өргөжүүлж өгчээ. Хэдийгээр хамтлаг цомгийн нийт хугацааг 42 минутаас илүүгүйгээр бичихээр төлөвлөсөн боловч эцэст нь тэдний бодож байснаас илүү гарчээ. Цомгийг бичиж гүйцээх ажил нь цомгийн гарах хугацааг олон дахин өөрчлөгдөхөд хүргэж байв.
Viva la Vida нь гарснаасаа хойш олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч амжилт гаргасан. Цомгоос нийт 5 сингл дуу гарсан ба "Violet Hill", "Viva la Vida" нь 2008 оны сард, "Lovers In Japan", "Lost" дуунууд нь 2008 оны 11 сард, сүүлийн сингл "Strawberry Swing" нь 2009 оны 11 сард цацагджээ. "Viva la Vida" дуу нь хамтлагийн анхны АНУ болон Их Британид тэргүүлсэн дуу болсон. Уг цомог 2009 оны Грэмми Авардаас "Шилдэг рок цомог" шагналыг хүртсэн ба 2008 оны хамгийн их борлуулалттай цомог юм. Мөн "Оны шилдэг цомог" номинацид нэр дэвшсэн. Viva la Vida цомог нь 2008 оны 11 сарын 25-нд Prospekt's March гэсэн өргөтгөл цомогтойгоор дахин хэвлэгдсэн байна.