Ghost Stories Live 2014

Live 2014
Coldplay хамтлагийн 2014 онд гаргасан амьд цомог
Coldplay-н амьд цомог
Ghost Stories Live 2014
Худалдаанд гарсан 2014 оны 11-р сарын 25
Бичүүлсэн 2014 оны 4-р сарын 27 - 2014 оны 7-р сарын 2
Жанр Поп, R&B, Электроник, Синтпоп , Амбиент
Нийт хугацаа 40:43
Хэл Англи
Шошго Parlophone, Atlantic
Продюсер Coldplay, Рик Симпсон
Coldplay хронологи
A Sky Full of Stars (EP)
(2014)
Ghost Stories Live 2014
(2014)
A Head Full of Dreams
(2015)

'Ghost Stories Live 2014' нь английн алтернатив рок Coldplay хамтлагийн 2014 онд гаргасан амьд цомог юм.Энэхүү цомогт Coldplay хамтлагийн 2014 оны 5-р сард гаргасан Ghost Stories цомгийн дуунууд амьд дуулалтаараа багтсан байдаг.Цомгийн дүрс бичлэгийг 2014 оны 3-р сард Лос Анжелосийн Sony Studios-д бичсэн ба тэрхүү дүрс бичлэг нь энэ цомгийг худалдаанд гарахаас өмнө NBC телевизээр цацагджээ.Гэхдээ тэрхүү хувилбар дээр Coldplay Ghost Stories цомгийн 6 дуу болон "Clocks", "Viva la Vida", "Paradise" зэрэг 3 дуугаа толилуулжээ.Хамтлагийн албан ёсны цахим хуудсанд дурьдсанаар энэхүү цомгийг Грэммийн шагналд нэр дэвшиж байсан Паул Дугдал найруулжээ.Coldplay хамтлаг Лос Анжелост байрлах Sony Studios-г өөрсдийнхөөрөө тохижуулж 360 градусаар тойрч тайзны дээд хэсгээс зургийг нь авсанаараа онцлогтой.Ghost Stories Live 2014 цомог нь Parlophone-р дамжуулагдсан 2014 оны 11-р сарын 25нд худалдаанд гарсан байдаг.

Мөн энэ цомог 2015 оны Грэммийн шагналын "Шилдэг хөгжмийн кино" төрөлд нэр дэвшжээ.