X&Y

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
X&Y
X&Y хавтас
Студи цомог
Худалдаанд гарсан 2005 оны 6 сарын 6
Бичүүлсэн 2004-2005 он хүртэл
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 62:35
Хэл Англи
Шошго Parlophone,Capitol
Продюсер Дэнтон Саффл, Колдплей, Кэн Нилсон (4 дуу)
Coldplay хронологи
A Rush of Blood to the Head
(2002)
X&Y
(2005)
Viva la Vida or Death and All His Friends
(2008)


X&Y нь Британий алтернатив рок чиглэлээр тоглодог Coldplay хамтлагийн 3 дахь студи цомог юм. Уг цомог Их Британи-д 2005 оны 6 сард Parlophone студи-р цацагдсан юм. Цомог электроник хөгжмийн хэмнэлийг агуулсан ба продюсераар хамтлагийнхан болон Британий продюсер Дэнтон Саффл ажиллажээ. Цомгийг бүтээх ажил зарим үед асуудалтай тулгарч байв. Цомгийн продюсераар анх Кэн Нэлсон ажиллах байсан боловч Coldplay нилээд олон дуу зохиочихсон байсан тул ердөө 4-н дуун дээр нь ажиллажээ. Цомгийн нүүр зураг нь ерөнхийдөө өнгө өнгийн дөрвөлжнүүдээс тогтсон бөгөөд Баудотын кодоос санаа авч хийжээ.

Цомогт нийт 12 дуу багтсан ба нэмэлт "Til' Kingdom Come" гэсэн дуутай. Уг дуу нь цомгийн жагсаалтад байхгүй боловч цомог дотор нэмэлтээр багтсан байна. Энэ дууг анх дууг зохиолцсон Америкийн хөгжмийн зохиолч Жонни Кэш-ийн дурсгалд зориулж гаргажээ. "Talk" сингл нь анх цомгийн гол сингл болохоор төлөвлөгдөж байсан ч цомог цацагдахаас урьд 2005 оны эхээр онлайнаар алдагдсан тул цомгийн В хэсэгт оржээ.

Цомгийн анхны нэр нь Zero Theory. X&Y цомог гарснаасаа хойш олон амжилт авчирсан бөгөөд дэлхий даяар нилээд олон улсын chart-г тэргүүлсэн байна. Их Британы мөн АНУ-н цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба АНУ-д тэрггүлсэн анхны цомог нь болжээ. 2005 онд л гэхэд 8.3 сая хувь борлогдсоноор тус оны хамгийн их борлуулалттай цомог болсон. Одоогийн байдлаар цомог дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.

Шүүтжлэгчдээс олон янзын үнэлгээ авсны ихэнхи нь эерэг бөгөөд Metacritic-ээс 72/100 гэсэн үнэлгээ авсан. Цомгоос "Speed of Sound", "Talk", "The Hardest Part", "What If", "Fix You", "White Shadows" гэсэн синглүүд гарчээ.

Эхлэл[засварлах]

2004 оны 3-р сард Coldplay шинэ цомогоо бичүүлж байгаагаа зарлажээ.Гэхдээ тэд 2004 онд шинэ цомогоо гаргахгүй байхаар төлөвлөжээ.Энэ талар Дуучин Крис Мартин ярихдаа:"Бид энэ жилдээ ямар нэгэн шинэ уран бүтээл гаргахгүй учир нь хүмүүс бидний тухай таагүй бодолтой байгаа, мөн бид өөрсдийн 2дох цомгийн амжилтанд дарамт үзүүлмээргүй байна,Тиймээс бид шинэ цомгоороо хүмүүсд урьд өмнө нь сонсож байгаагүй тэр мэдрэмжийг өгөх болно." хэмээн ярьжээ.Энэ үеэр гитарчин Жонни Баклэнд, дуучин Крис Мартин,продюсер Кэн Нэлсон нар 2004 оны 1-р сард Лондон хотноо шинэ цомгийн ажилдаа оржээ.

Цомгийн бичигдэх явц[засварлах]

Coldplay энэ цомогоо 18 сарын хугацаанд бүтээсэн бөгөөд цомгийн үйл явц эцсийн шатандаа буюу 2005 онд өөрсдийн 3дах шинэчилсэн хувилбар цомогоо эцэст нь гаргажээ.Тиймээс тэд 5дах цомог хүртэлх уран бүтээлүүд хийгдсэн гэсэн үг бөгөөд энэ нь тэдний продюсер Кэн Нэлсөнтой уран бүтээл нь тохирохгүй байна хэмээн үзсэнтэй холбоотой ажээ. Ийнхүү 2004 онд цомог бэлэн болсон боловч хамтлаг худалдаанд гаргах хугацаагаа 2005 оны 1-р сар хүртэл хойшлуулжээ.Ингээд шинэ өдөр товлогдон үргэлжилж байх зуур хамтлаг дахин зарим дуугаа сонсох хүсэл үл төрөхүйц болон "ердийн" хэмээн үзэж хасаж эхэлжээ.Тэд нийт 60 гаруй дуу зохиожээ.Эдгээрээс нь 42 дуугаа хасжээ.Дараа нь хамтлаг өөрсдийн шинэ аялан тоглолтондоо дуунуудаа бэлдэж эхэлжээ.Гэвч энэ үеэр тэдний зарим дуу нь студид бичигдсэн хувилбараасаа илүү сонсогдож байгааг мэдэрчээ.Тиймээс хамтлаг студи хувилбар дээрх дуунуудаа дахин засварлаж эхэлжээ.Энэ талаар гитарчин Жонни Баклэнд хэлэхдээ:"Бид үргэлж цааш тэмүүлэх зорьдог,гэвч энэ цомог бидний өмнөх цомгуудаас хойш ухарсан санагдаж байна." хэмээн хэлжээ. Ийнхүү тэд төгс цомог бүтээхээр шаргуу ажиллаж эцэст нь үр дүндээ хүржээ.Тэд хамтлагийн продюсерээр Дантон Сэйпл-г сонгон A Rush of Blood to The Head болон X&Y цомгуудын хэв маягийг хооронд ижилсүүлэн продюсерлжээ.Ингээд 2005 оны 1-р сар өнгөрөхөд хамтлаг шинэ цомогоо бэлэн болгож тэрхүү цомогоо өмнөхөөсөө ч сайжран улам бүр чанартай цомог болсон хэмээн дүгнэжээ.Тэд "Square One" дуугаа бичиж дуусмагц Крис Мартин энэ дуугаа дарамттай дуу хэмээн тайлбарлажээ.Тэд цомогоо бичиж дуусаад хамтлаг бусдаас цаашид хамааралгүй болсон хэмээн тодотгожээ. Бөмбөрчин Уилл Чэмпион хэлэхдээ:"Бид энэхүү цомогоо дуугахийг тийм ч их яаараагүй,учир нь бидэнд урт хугацааны аялан тоглолт төлөвлөгөө байсан учраас байж болох хамгийн сайн цомгийг бүтээхийн төлөө хичээсэн" хэмээн тайлбарлажээ.Харин дуучин Крис Мартин:"Бид дуунуудаа эцсийг нь хүртэл сайжруулсаар байсан.Нэгэнт гарсан дууг дахиж өөрчилнө гэж байхгүй тиймээс бид дараа нь сонсоход харамсахгүйн тулд бүх дуун дээр анхаарсан." хэмээн ярьжээ.

Дуунуудын хэв маяг[засварлах]

Ая[засварлах]

Coldplay энэхүү цомогтоо хэд хэдэн дууг ашигласан байдаг.Германийн электрон хөгжмийн хамтлаг болох "The Kraftwerk"-н 1981 онд гаргасан "Computer Love" дууг тэд өөрсдийн "Talk" дуун дээр ашигласан байдаг.Мөн тэд 1970аад оны английн электрон хөгжмийн нэг болох David Bowie,Brain Eno-н хөгжмүүдийг ашиглажээ.Brain Eno нь хожим тэдний 4дэх цомог болох Viva la Vida-г продюсерлжээ.Харин тэр X&Y цомгийн "Low" дуун дээр синтезер тоглодог.Тэдний эхний сингл болон гарсан 'Speed of Sound' дуу нь английн дуучин Kate Bush-н "Running Up that Hill" дуунаас сэдэвлэжээ. Fix You нь орган болон төгөлдөр хуур хөгжмөөр тоглогддог.Энэхүү дуу нь цахилгаан орган хөгжмийн аялгуугаар эхлэн Мартины фалсетто хоолойгоор үргэжилдэг.Дараа нь акоустик гитар болон төгөлдөр хуурын аяаар үргэжилдэг."The Hardest Part" нь хурдан

Борлуулалтын амжилтууд[засварлах]

X&Y нь Европт өндөр амжилт үзүүлсэн өгөөд Их Британы цомгийн чартын тэргүүн байранд бичигдсэнээр Coldplay хамтлагийн 3 дарааллсан тэргүүний байрны цомог болжээ.Ингэхдээ тэд эхний долоо хоногтоо 464,471 хувь борлуулалт хийсэн нь Их Британы түүхдн 3т орохоор үзүүлэлт болсон байдаг.Ердөө Take That болон Oasis хамтлагийн ард. Өдгөө энэхүү цомгийг Их Британы хөгжмийн бичлэгийн холбоо энэ цомгийг 9 удаа 'Platinum' гэрчилгээгээр баталгаажуулсан бөгөөд 21-р зууны Их Британы хамгийн их борлуулалттай цомгийн 9д бичигдсэн байдаг.2012 оны 2-р сарын байдлаар Их Британид 2,666,980 хувь борлуулагдаад байсан нь тэдний A Rush of Blood to The Head цомгийн дараа орох хамгийн их борлуулалттай цомог болгожээ. Америкийн мэдээнд нийтлэгдсэнээр X&Y нь Америкт мөн өндөр амжилт үзүүлсэн байдаг.Худалдаанд гарсан долоо хоногтоо Billboard 200 Чартыг тэргүүлсэн нь Coldplay-г Америкт борлуулалтаараа тэргүүлсэн анхны цомог болгосон юм.Ингэхдээ тэд 737000 борлуулалт хийжээ.Тэдний Parachutes цомог 6,500, A Rush of Blood to The Head цомог нь 141,000 борлуулалт хийж байжээ.X&Y нь 2005 онд Америкт эхний долоо хоногтоо хамгийн их борлуулалт хийсэн цомгийн 2т буюу 50 Cent-н 2дох цомог болох The Massacre-н ард 2р байранд бичигджээ.Мөн X&Y нь Рок урсгалын хамгийн их борлуулалттай дебют цомог гэсэн тодотголтой болжээ.Америкийн бичлэгийн холбоо нь X&Y цомгийг 3 удаа Platinum гэрчилээгээр баталгаажуулсан бөгөөд өдгөө АНУ-д 3 сая гаруй борлуулалт хийгээд байна.Канад улсад X&Y нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 105,000 борлуулалт хийн 2005 онд Канад улсад хийгдсэн хамгийн их борлуулалттай цомог болжээ.2008 Оны 12-р сарын байдлаар нийт 500 мянга гаруй борлуулалт хийж 5 Platinum гэрчилгээ авчээ.Мөн энэ цомог нь 2005 оны дэлхийн хамгийн их борлуулалттай цомог болсон байдаг.Ингэхдээ тэд ойролцоогоор 8,3 сая борлуулалт хийсэн бөгөөд дэлхийн бүх цомгийн борлуулалтын 3 орчим хувийг Coldplay дангаараа эзэлжээ.2006 оны төгсгөлд EMI мэдээллэхдээ X&Y цомгийг дэлхий даяар 9,9 сая борлогдсоныг мэдэгджээ.

Цомогт багтсан дуунууд[засварлах]

Цомгийн бүх дууг Guy Berryman, Jonny Buckland, Will Champion,Chris Martin болон бусад хүмүүс зохиожээ.

Үндсэн СД
Д/Д Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Square One"   4:47
2. "What If"   4:57
3. "White Shadows"   5:28
4. "Fix You"   4:54
5. "Talk" (Berryman, Buckland, Champion, Martin, Hütter, Bartos, Schult) 5:11
6. "X&Y"   4:34
7. "Speed of Sound"   4:48
8. "A Message"   4:45
9. "Low"   5:32
10. "The Hardest Part"   4:25
11. "Swallowed in the Sea"   3:58
12. "Twisted Logic"   5:01
13. "Til Kingdom Come" (далд дуу) 4:10
Нийт үргэлжлэх хугацаа:
62:30
Бонус дуунууд
Д/Д Нэр Үргэлжлэх хугацаа
14. "How You See the World" (Зөвхөн Японд энэ дууг хавсаргасан байдаг.) 4:04

Аялан тоглолтын DVD[засварлах]

Coldplay хамтлаг Австрали,Зүүн өмнөд Ази,Латин Америкт аялан тоглолтоо хийсний дараа цомгийн дахин шинэ дуунууд багтаан худалданд гаргажээ.:

Дуунууд
Д/Д Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Things I Don't Understand"   4:56
2. "Proof"   4:11
3. "The World Turned Upside Down"   4:33
4. "Pour Me" (Live at the Hollywood Bowl) 5:01
5. "Sleeping Sun"   3:09
6. "Gravity"   6:12
Клипүүд
Д/Д Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Speed of Sound" (video)  
2. "Fix You" (video)  
3. "Talk" (video)  
4. "The Hardest Part" (video)  
5. "X&Y цомгийн дуу бүрийн тухай ярилцлага"    

Tour edition CD[засварлах]

"Японы аялан тоглолтын тусгай хэвлэл" (Каталогны дугаар:TOCP-66523) нэртэй ховор дуунуудаас бүрсэн цомог нь 2006 гарсан байдаг.

Чартууд[засварлах]

7 хоног бүрийн чарт[засварлах]

Chart (2005–12) Дээд
Амжилт
Argentine Albums Chart[1] 1
Australian Albums Chart[2] 1
Austrian Albums Chart[3] 1
Belgian Albums Chart (Flanders)[4] 1
Belgian Alternative Albums Chart (Flanders)[4] 1
Belgian Albums Chart (Wallonia)[5] 1
Brazilian Albums Chart[6] 9
Canadian Albums Chart[7] 1
Czech Albums Chart[8] 9
Danish Albums Chart[9] 1
Dutch Albums Chart[10] 1
Dutch Alternative Albums Chart[10] 1
European Albums Chart[11] 1
Finnish Albums Chart[12] 1
French Albums Chart[13] 1
German Albums Chart[14] 1
Greek Albums Chart[15] 1
Hungarian Albums Chart[16] 13
Irish Albums Chart[17] 1
Italian Albums Chart[18] 1
Japanese Albums Chart[19] 103
Mexican Albums Chart[20] 2
New Zealand Albums Chart[21] 1
Norwegian Albums Chart[22] 1
Polish Albums Chart[23] 3
Portuguese Albums Chart[24] 1
Spanish Albums Chart[25] 2
Swedish Albums Chart[26] 1
Swiss Albums Chart[27] 1
UK Albums Chart[28] 1
US Billboard 200[29] 1

Жилийн эцсийн чарт[засварлах]

Он Улсууд Байр
2005 Australian Albums Chart[30] 8
Austrian Albums Chart[31] 8
Belgian Albums Chart (Flanders)[32] 1
Belgian Alternative Albums Chart (Flanders)[33] 1
Belgian Albums Chart (Wallonia)[34] 8
Dutch Albums Chart[35] 6
Irish Albums Chart[36] 5
Italian Albums Chart[37] 6
Spanish Albums Chart[38] 23
Swiss Albums Chart[39] 2
UK Albums Chart[40] 2
US Billboard 200[41] 14
2006 Australian Albums Chart[42] 26
Austrian Albums Chart[43] 50
Dutch Albums Chart[44] 52
Swiss Albums Chart[45] 68
UK Albums Chart[46] 49
US Billboard 200[47] 89
2007 UK Albums Chart[48] 190
2008 UK Albums Chart[49] 195

Нэмэлт холбоосууд[засварлах]