Вилл Чэмпион

Вилл Чэмпион
Viva La Vida аялан тоглолтын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрВиллиам Чэмпион
Төрсөн1978 оны 7 сарын 31 (1978-07-31) (45 настай)
Англи, Саутхэмптон
Хөгжмийн урсгалАлтернатив рок
МэргэжилБөмбөрчин, цохилуур хөгжимчин, хөгжимчин
Зэмсэгбөмбөр, дуучин, төгөлдөр хуур, хийл, гитар, цохилуур хөгжим, шанаган хуур, даралтат хөгжим, хоолой хэлбэртэй хонх
Идэвхтэй1995-одоо
СтудиParlophone, Capitol
Хамтардаг уран бүтээлчидКолдплей

Виллиам “Вилл” Чэмпион (Англи: William "Will" Champion, 1978 оны 7 сарын 31-нд төрсөн) нь Колдплей хамтлагийн хөгжимчин, бөмбөрчин юм.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Виллиам Чэмпион нь Английн Хэмпшир гүнлэгийн Саутхэмптон хотод төрж, Саутхэмптоны Хайфильдэд өсчээ. Түүний аав Тимоти Чэмпион нь археологич юм. Залуу насанд түүний хөгжмийн сонирхолд Том Вайтс, Ник Кэв болон Ирландын ардын хөгжим ихээр нөлөөлжээ. Багаасаа гитар тоглож мөн төгөлдөр хуур, аргил гитар, шүгэл тоглдог байж. Колдплейд орхоосоо өмнө, Fat Hamster хэмээх хамтлагт тоглдог байжээ. Тэрээр Портсвүүдийн бага сургууль, Кантеллийн Математик Компьютерийн дунд сургууль болон Петер Симондсын коллежид сурж байв. Саутхэмптоны Хайфильдийн Хайфильд сүмд мөн явдаг байв.

Колдплей[засварлах | кодоор засварлах]

Чэмпион 1997 оны 7 сарын 31-нд (төрсөн өдрөөрөө) Колдплей хамтлагnaн гишүүн болж байжээ. Тэрээр ямар ч туршлагагүй мөртлөө хамтлагийн бөмбөрчин болсон ч маш хурдан тоглож суржээ.

1999 онд хамтлагийн ахлагч Крис Мартин Чэмпионыг хамтлагаас хөөсөн ч удалгүй буцаж орохыг гуйж байв. Тэрээр хамтлагийнхаа хамгийн ухаантай нь гэгддэг. Хамтлагийнхан түүний талаар “Вилл бол маш ухаантай, ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед үнэтэй чухал зүйлсийг хэлж чаддаг. Тэр олон удаа шийдвэрлэх санал гаргаж байсан, түүний өөрийн шийдвэрүүд хааяа бусдын зөвшилцлийг өөрийнхөөр болгодог.” хэмээн хэлж байв.

Вива Ла Вида аялан тоглолтын үеэр Death Will Never Conquer дууны акустик хувилбарын дуулж байв. Энэ дуу нь Колдплейн LeftRightLeftRightLeft амьд цомогт орсон дуу юм. Тэрээр Til Kingdom Come мөн Life in Technicolor II-н The Goldrush-г дуулдаг юм.

Бусад ажил[засварлах | кодоор засварлах]

Магне Фурухолмений урилгаар түүний бие даасан цомог Past Perfect Future Tense-д хамтарч ажиллаж байв.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Чэмпионы ээж Сара (археологич) 2000 онд хорт хавдраар нас барж, Parachutes цомгийг түүний дурсгалд зориулж байв.

Чэмпион хамтлагаасаа хамгийн түрүүлж буюу 2003 онд Мариан Дарк хэмээх багштай гэрлэж, 2006 оны 4 сарын 28-нд Ава хэмээх охин, 2008 оны 5 сарын 7-нд Жүно, Рекс хэмээх ихэр 2 хүүтэй болжээ.

Төхөөрөмж[засварлах | кодоор засварлах]

Чэмпион Yamaha-н бөмбөрийн иж бүрдэл, Zildjian-н цан хэрэглдэг.