Гай Бэрримэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гай Бэрримэн

Viva La Vida аялан тоглолтын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Гай Руперт Бэрримэн
Төрсөн 1978 оны 4 сарын 12 (1978-04-12) (36 настай)
Хөгжмийн урсгал Алтернатив рок
Мэргэжил хөгжимчин,продюсер
Хугацаа 1995-одоо
Студи Parlophone,Capitol
Хамтардаг хөгжимчид Колдплей,Apparatjik
Гол зэмсгүүд
фендер Нарийн басс
фендер жааз басс

Гай Руперт Бэрримэн (англ. Guy Rupert Berryman) нь 1978 оны 4 сарын 12-нд Шотландын Кирккалдид төржээ. Шотланд хөгжимчин тэрээр Колдплей болон Apparatjik хамтлагийн аргил гитарчин гэдгээр нь олонд танигджээ. Бэрримэн нь солгой боловч баруунаараа хөгжмөө тоглодог.

Колдплей[засварлах]

Бэрримэн нь инженерийн чиглэлээр Лондоны их сургуульд сурч байсан ч удалгүй инженжерийн ангиа больж, Бартлетт факультетэд 7 жилийн уран барилгын ангид оржээ. Жилийн дараа тэрээр Колдплейд илүү анхаарал хандуулахын тулд сургуулиа хаясан. Хамтлагийнхан өөр өөрсдийн мэргэжлээр сурч байхад тэрээр Лондоны нэгэн пабд барменаар ажиллаж байв. X&Y цомгийн аялан тоглолт болох Twisted Logic-ийн үеэр Бэрримэн нэг удаагийн зургийн аппаратаар ямар ч хамаагүй зураг авч үзэгчиддээ өгч байв.

Хувийн амьдрал[засварлах]

Бэрримен Лондоны их сургуульд сурахаас өмнө, Шотландад Эдинбург Академи хэмээх нэгэн хувийн сургууль болон Кантербуригийн Кент коллежид сурж байжээ. 2004 онд Бэрримэн Жоанна хэмээх бага насныхаа хайрт бүсгүйтэйгээ Лондоны Вестминистерт даруухан /бага хүрээнд/ хуримаа хийж байжээ. 2006 оны 9 сарын 17-нд Нико хэмээх охинтой болсон. 2007 оны 3 сард, гэрлээд 3 жил болсны дараа Бэрримэн Жоаннатай тусдаа амьдарч байгаагаа хэлэв. Тэд одоо салсан.

Бэрримэн Лондонд Jesebell гэдэг хувцасны дэлгүүр нээж нээлтэнд нь Жонни Баклэнд, Вилл Чэмпион 2 оролцож байжээ. Гэвч дэлгүүр татварын өрөнд орж хаагджээ.

Бэрримэн тууштай марафон гүйгч ба хамтлагийн аялан тоглолтоор буусан буудлынхаа ойр хавиар, эсвэл ойрхон цэцэрлэгүүдээр гүйх дуртай аж. Түүнчлэн тэрээр фото зураг, хувцас загвар, цахилгаан багаж хэрэгсэл сонирхдог юм. Тэрээр нутгийн хөлбөмбөгийн баг Райт Росерсын фен юм.

2008 оны 4 сард МSN UK-н нийтэлснээр Бэрримэн нь ойролцоогоор 25 сая долларын хөрөнгөтэй хэмээн тооцоологджээ.

2010 оны 6 сарын 7-нд, Sun сонинд Бэрримэн болон түүний ах Марк нар эртний эд зүйлс худалдаадаг компани байгуулах гэж байна хэмээн мэдээлжээ.

Хөгжмийн бусад ажлууд[засварлах]

2004 онд Вилл Чэмпионы хамт а-ha Магне Фурухольмэн /Бэрримэний шүтээн/-тэй хамтран бие даасан цомог болох Past Perfect Future Tense-н Кryptonite дууг хамтран тоглжээ . 2008 онд Бэрримэн Umi no Shanghai.-н соундтрак дээр ажиллаж, Фурухольмений A Dot of Black in the Blue of Your Bliss-г аргил гитараар тоглжээ.

Тэр жилдээ Магне Фурухольмен, Жонас Берре /Mew хамтлаг/, Мартин Терефе нартай Apparatjik хамтлагаараа BBC2-н Амазон тв цувралын дууг хийжээ. Энэхүү дуун олон уран бүтээлчийн хамтран дуулсан дуунууд багтсан Survival олон улсын байгууллагын Songs for Survival хэмээх цомогт /орлогоо сайн үйлст зориулдаг/ оржээ. Apparatjik саяхан 11 сарын 30-нд өөрсдийн Twitter, Facebook хуудсанд шинэ дуу болох Electric Eye-гаа танилцуулж, вебсайт дээрээ үнэгүй татаж авахаар тавьжээ. Аpparatjik хамтлаг хамгийн анхны амьд тоглолтоо 2010 оны 1 сарын 28-наас 2 сарын 7 хүртэл Берлинд болсон, жил бүр болдог нэгэн наадам дээр хийжээ. 2010 оны 2 сарын 1-нд Аpparatjik хамтлаг анхны цомог болох We Are Here-ээ гаргажээ.

2010, 2011 онд тэрээр The Pierce хамтлаг болон Колдпплейгийн продюсер Рик Симпсонтой хамтран The Pierces-н шинэ цомог болох You and I дээр ажиллаж байв.

Бусад ажил[засварлах]

Берримэн 2009 онд a-ha хамтлагийн Foot of the Mountain-н цомгийн зарим нүүр зургийг хийж байв.