TOEFL

TOEFL (Test Of English as a Foreign Language) - Энэхүү шалгалт нь эх хэл нь англи хэл бус орны иргэдэд зориулсан англи хэлний түвшин тогтоох шалгалт юм . 2 төрлийн тоэфл байдаг.

IBT (Internet Based Test)- Интернетэд суурилсан тест бөгөөд дэлхийн ихэнхи оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг . Нийт 120 онооноос бүрдэх бөгөөд уншлага ( 60-80 минут), сонсгол ( 60-90 минут) , яриа ( 20 минут), бичлэг (50 минут ) гэсэн 4 даалгавар ажилтай байдаг. IBT-ыг өгснөөр АНУ, Англи, Австрали гэх мэт 170 орны 2400 их дээд сургуулийн англи хэлний шалгуурыг биелүүлэх боломжтой болдог. Шалгалтын хураамж нь 160-270 доллар байдаг.

PBT (Paper Based Test)- Интернетээр тэст өгөх боломжгүй газруудад цаасан дээр бичгээр авдаг тест бөгөөд тайвань , сингапур гэх мэт орнуудад хүлээн зөвшөөрдөг. Сонсгол ( 30-40 минут) , Дүрэм ( 25 минут) , Уншлага ( 55 минут ), Бичлэг ( 30 минут ) гэсэн 4 даалгавар ажилтай. Гэхдээ сүүлийн үед PBT гэхээсээ илүүтэйгээр IBT-ыг илүү олон сургууль шаарддаг.

Монгол улсад АААА төв, Абсолют төв, Тайваны төв , ШУТИС зэрэг газруудад ТОЕФЛ-г албан ёсоор өгч болдог. Сар болгон 3 4 удаа тоефл-г тогтмол авдаг .