Take That

Take That
Ерөнхий мэдээлэл
ГаралМанчестер, Англи
Хөгжмийн урсгалПоп, поп рок, софт рок
Идэвхтэй1990–1996,
2005–одоо
СтудиСони Мюзик (1990–96)
MCA Records/
Полидор (2005–одоо)
Хамтардаг уран бүтээлчидЛулу
Цахим хуудасtakethat.com
Гишүүдийн нэрс
Гэри Барлоу
Ховард Дональд
Жейсон Оранж
Марк Оуэн
Робби Уильямс

Take That (Тэйк Дат) нь поп урсгалаар дуулдаг Гэри Барлоу, Ховард Дональд, Жейсон Оранж, Марк Оуэн, Робби Уильямс нарын бүрэлдэхүүнтэй Английн хамтлаг юм. Барлоугийн хувьд гоцлол дуучин төдийгүй хамтлагийнхаа болоод бусад уран бүтээлчдийн дууг зохиодог. 1990 оны дунд үе хүртэл хамтлагийн гишүүн байж байгаад ганцаарчилсан уран бүтээл туурвиж «Take That»-ийн бүрэлдэхүүнээс илүү ихээр танигдсан нэгэн нь Робби Уильямс билээ. Манчестер хотноо 1990 онд байгуулагдсан тус хамтлагийн хуурцаг 1991-1996[1] оны хооронд 25 сая хувь, 2005 оноос эргэн нэгдсэнээс хойшхи хугацаанд 40 сая хувь тус тус борлогдсон байдаг байна. Байгуулагдсан цагаасаа 1990 оны эхэн хагас үе хүртэл Английн хит дууны жагсаалтыг баллад, дэнс-поп чиглэлийн дуунуудаараа, Everything Changes болон Greatest Hits цомгуудаараа хөгжмийн урлагийн зах зээлд борлуултаараа тус тус тэргүүлж байсан "Английн хөгжмийн дээд шагналт"(BRIT Awards) хамтлаг юм. 1995, 1996 онуудад Робби Уильямс хамтлагаасаа гарч, хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тарсан юм. Харин 2005 онд хамтлаг эргэн нэгдэж The Ultimate Tour тоглолтоо тавьснаар хамтлагийн уур амьсгалыг сэргээж өгсөн ба 2006 оны 11 сарын 24-нд Beautiful World цомгоо хэвлүүлсэн юм. Эргэн нэгдсэнээс хойшхи хоёр дахь цомог нь 2008 оны сүүлээр The Circus нэртэйгээр хэвлэгдэж, 2009 онд Circus Live tour тоглолтоо тавьсан түүхтэй. 2010 оны долоодугаар сард Робби Уильямс хамтлагтаа нэгдэх болсоноо зарласан юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан тэдний Progress нэртэй цомог 2010 онд гарсан бөгөөд түүний үргэлжлэл Progressed цомог нь 2011 онд гарсан. 2011 онд Progress Tour тоглолт нь тавигдсан бөгөөд 2011.11.21-нд DVD нь худалдаанд гарчээ.

Хамтлагийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

Цомог[засварлах | кодоор засварлах]

Дор зөвхөн студийн цомгуудыг үзүүлэв.

Д/Д Мэдээлэл Дуунууд
1
  • Нэр: Take That & Party
  • Хэвлэгдсэн: 1992-08-17
  1. Why Do Gents Fall In Lava
  2. Once You've Tasted Love
  3. It Only Takes A Minute
  4. A Million Love Songs
  5. Satisfied
  6. I Can Make It
  7. Do What U Like
  8. Promises
  9. Why Can't I Wake Up With You
  10. Never Want To Let You Go
  11. Give Good Feeling
  12. Take That And Party
2
  • Нэр: Everything Changes
  • Хэвлэгдсэн: 1993-10-11
  1. Everything Changes
  2. Pray
  3. Wasting My Time
  4. Pinekiss
  5. Relight My Fire
  6. Love Ain't Here Anymore
  7. If This Is Love
  8. Whatever You Do To Me
  9. Meaning Of Love
  10. Why Can't I Wake Up with You?
  11. You Are The One
  12. Another Crack In My Heart
  13. Broken Your Heart
  14. Babe
3
  • Нэр: Nobody Else
  • Хэвлэгдсэн: 1995-08-15
  1. Sure
  2. Back For Good
  3. Every Guy
  4. Sunday To Saturday
  5. Nobody Else
  6. Never Forget
  7. Hanging Onto Your Love
  8. Holding Back The Tears
  9. Hate It
  10. Lady Tonight
  11. The Day After Tomorrow
4
  • Нэр: Beautiful World
  • Хэвлэгдсэн: 2006-11-24
  1. Reach Out
  2. Patience
  3. Beautiful World
  4. Hold On
  5. Like I Never Loved You At All
  6. Shine
  7. I'd Wait for Life
  8. Ain't No Sense in Love
  9. What You Believe In
  10. Mancunian Way
  11. Wooden Boat
  12. Butterfly (hidden track)
5
  • Нэр: The Circus
  • Хэвлэгдсэн: 2008-11-28
  1. The Garden
  2. Greatest Day
  3. Hello
  4. Said It All
  5. Julie
  6. The Circus
  7. How Did It Come to This
  8. Up All Night
  9. What Is Love
  10. You
  11. Hold Up a Light
  12. Here
  13. She Said (hidden track)
6
  • Нэр: Progress
  • Хэвлэгдэх: 2010-11-15
  1. The Flood
  2. SOS
  3. Wait
  4. Kidz
  5. Pretty Things
  6. Happy Now
  7. Underground Machine
  8. What Do You Want From Me?
  9. Affirmation
  10. Eight Letters

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]