Wikipedia:Хуудас хамгаалахтай холбоотой баримтлах бодлого

Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.


Админууд хуудас хамгаалах эрхтэй байна. Хуудас хамгаалах шалтгаан нь ихэвчлэн вандализм, эсвэл хөгжүүлэгчдийн санал зөрөлдөөний улмаас үүсэх үл ойлголцолыг зогсоох байна.

Хуудсыг урт хугацаагаар хамгаалах нь тохиромжгүй.

Хагас хамгаалах[кодоор засварлах]

Хагас хамгаалагдсан хуудсыг бүртгэлгүй хэрэглэгч, эсвэл 4-өөс доош хоногийн өмнө бүртгэгдсэн шинэ хэрэглэгчид засварлах боломжгүй болно. Хуудсыг хагас хамгаалах үндсэн шалгаан нь вандализм байна.