Jump to content

Мутац

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Удамшлын материаллаг үндэс болох ген, хромосомын түвшинд гарах хувьслыг мутаци буюу удамших хувьсал гэнэ.

  • Аяндаа үүссэн мутац - Организм хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ч мутац үүсдэг.
  • Нөлөөллөөр үүссэн мутац - Ямар нэг хортой агентуудын нөлөөгөөр үүсдэг.

Мутацийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг мутаген гэх бөгөөд дараах байдлаар ангилна.

  • Физикийн хүчин зүйл: цацраг туяа, цахилгаан соронзон орон, температур гэх мэт.
  • Химийн мутаген: байгалийн нэгдлүүд, үйлдвэрийн хог хаягдал, эмийн бодисууд гэх мэт.
  • Биологийн мутаген: вирус, паразитууд, тэдгээрийн бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт орно.
  • Бөөмийн мутац
  • Генийн:
    • Генийн мутац 1: нэг генийн төвшинд гарсан цэгэн мутац
    • Генийн мутац 2: генийн хувьд гарсан өөрчлөлт
  • Хромосомын
    • Хромосомын мутац 1: нэг хромосомд гарсан өөрчлөлт
    • Хромосомын мутац 2: нэгээс олон тооны хромосомд гарсан өөрчлөлт


Хромосомд гарсан өөрчлөлтөөр нь

[засварлах | кодоор засварлах]

Хромосомын мутацийн хэлбэрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Делец: бүтэн ген эсвэл генийн тодорхой нэг хэсэг тасарч алга болох.
  • Дупликац: хромосомын тодорхой нэг хэсэг хоёрчлогдох.
  • Транслокац: хромосомын тодорхой нэг хэсэг тасраад өөр газар байрлах.
  • Инверс: хромосомын нэг хэсэг тасраад 180o эргээд буцаж залгагдах.
  • Инсерц: генийн хооронд ямар нэг хэсэг чихэж орох.

Нэг нуклеотидын солио

[засварлах | кодоор засварлах]
  • Нон–сенс: утгатай код утгагүй кодоор солигдох.
  • Мин–сенс: утгатай код утгатай кодоор солигдох.
Динамик буюу экспансив мутаци: нэг үеэс дараагийн үед шилжих тусам тодорхой нэг дараалал уртсаж байх.
Микроделеци: 1-2 нуклеотид тасарч алга болох.
Кодын хүрээний шилжилт: аль нэг нуклеотид алдагдах эсвэл нэмэгдсэнээс кодын бүтцэд өөрчлөлт орж өөр амин хүчил, улмаар буруу уураг үүсэх.