Jump to content

Соёл иргэншил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нью-Йорк хот. Хотууд нь орчин үеийн хүний соёл иргэншлийн гол хэсэг юм.

Соёл иргэншил (англи. Сivilization) гэдэг нь ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг болон олон зүйлийн дээд төвшин дэх нийлэмж юм.

Соёл иргэншил гэдэг нь заримдаа янз бүрийн утгыг илэрхийлдэг үг юм. Голчлон хэрэглэгддэг утга нь хүн төрөлхтний соёл болох материал болон хэрэгслийг агуулсан технологи, шинжлэх ухаан болон хүмүүсийн бүтээсэн эд зүйлсийн бүрдэл юм. Ихэнх соёл иргэншил нь ерөнхийдөө шаталсан мөн суурин соёлтой болсон байдаг. Нэг утгаараа иргэншсэн гэдэг нь варварчууд болон зэрлэг хүмүүсээс ангид гэсэн үг ба өөр утгаараа уугуул иргэдийн эсрэг байр суурь юм. Соёл иргэншлийн хөгжлийн түвшин нь ихэнхдээ хөдөө аж ахуйн үйл явц, худалдаа арилжаа, ажил мэргэжлийн ахиц, засаглалын анги бүлэг, хотжилт зэргээр тодорхойлогддог. Мөн эдгээрээс гадна соёл иргэншил нь хоёр дагч хүчин зүйлс болох хөгжсөн тээвэрлэх систем, утга зохиол, мөнгө, гэрээт болон эрхийн хуулийн систем, соёл урлаг болон архитектур, математик, шинжлэх ухааны ойлголт, төмөрлөгийн боловсруулалт, улс төрийн бүтэц, шашин зэрэг тодорхойлно.

Үгийн гарал зүй

[засварлах | кодоор засварлах]

"Civilization" гэх үг нь латин хэлний "civilis" буюу иргэний, нийгмийн гэсэн утгатай. VI зууны үед Byzantine Emperor Justinian нь Ромын иргэний хуулийг бүтээсэн. Үүний үр дүнд "Corpus Juris Civilis"-ыг гаргаж ирсэн байдаг. 11-р зууны үед Болонийн Их сургуулийн анх үүссэн бөгөөд баруун европын их сургулиудын профессорууд Corpus Juris Civilis-ыг дахин судлаж нийтэд гаргасан. Үүний нөлөө нь Европ даяар тархсан юм. 1388 онд civil гэх үг нь англи хэлэнд оршин суугчдын хамаарал гэсэн утга агуулсан ба 1704 онд "civilization" гэдэг үг нь гэмт хэргийн процессыг нийгмийн хувьд зохицуулах хууль болсон. Civilization гэдэг үг нь орчин үеийн утга болох зэрлэг хүмүүсийн эсрэг утгыг агуулдаггүй байсан.

Соёл иргэншилийн тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

Соёл иргэншил бол нийгэмд бүрэлдсэн үнэт зүйл, соёл, ёс зан заншилыг цогцоор нь илэрхийлдэг. Зөвхөн нийгэм биш, үүнд агуулагдах онцлог шинжтэй үзэл санаа, зан заншил, өөрийн шинжээр цор ганц онцгой болгож чадсан урлаг соёл зэрэг багтана. Соёл иргэншил нь зан заншилын нарийн төвөгтэй хэсэг болох уран зохиол, мэргэжлийн урлаг, архитектур, шашин шүтлэг зэрэг нь өөрийн гэсэн үнэт зүйлийг бий болгоход чиглэсэн байдаг.

Соёл иргэншилийн төрлүүд

[засварлах | кодоор засварлах]
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Соёл иргэншил – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Соёл иргэншил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан