Буриад улсын ардын хурал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Буриад Улсын Ардын Хурал
Coat of arms or logo
Танхимын тооНэг танхим

Дарга удирдлага
ДаргаВладимир Анатольевич Павлов, Нэгдсэн Орос

Бүтэц бүрэлдэхүүн
Гишүүний тоо66
{{{structure1}}}

Сонгууль
Өнгөрсөн сонгууль2018 оны 9-р сарын 9-нд явагдсан.

Хуралдааны танхим
Буряад_Уласай_Арадай_Хурал.jpg

Цахим хуудас
egov-buryatia.ru

Буриад улсын Ардын хурал (бур. Буряад Уласай Арадай Хурал) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хууль тогтоох байгууллага. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндсэн хуульд зааснаар Ардын Хурал 66 депутатаас бүрддэг. Сонгууль холимог тогтолцооны дагуу явагддаг: депутатуудын тал хувь нь (33) пропорциональ системээр, үлдсэн (33) нь мажоритар систем дээр суурилсан нэг мандаттай сонгуулийн тойрогт таван жилийн хугацаатай сонгодог байна.

Ардын Хуралын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас гурваас доошгүй сарын өмнө сонгуулийг товлон зарладаг. Нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намууд болон сонгогчидод олгодог байна.

Буриадын Ардын хурлын анхны даргаар Михаил Семёнов сонгогдож байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1994 оны 7-р сарын 19-нд Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Улсын Гүйцэтгэх Төв Хорооноос (1923 оны 12-р сарын 4-өөс 1994 оны 7-р сарын 19-ний хооронд) байгуулагдсан бүрэлдэхүүнээс Буриадын Ардын Хурал анхдугаар чуулганаар байгуулагдсан. ЗХУ-ын Бүгд Найрамдах Автономит Буриад улсын Дээд зөвлөлийн хууль ёсны залгамжлагч юм.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

  • Нийгмийн бодлогын хороо;
  • Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн бодлого, байгалийн нөөцийн ашиглалт, экологи, худалдааны хороо;
  • Төсөв, татвар, санхүү, банкны хороо;
  • Төрийн байгуулалт, нутгийн өөрөө удирдах ёсны, хууль тогтоомж, хууль тогтоомжийн хороо;
  • Олон улсын болон бүс нутгийн харилцаа, үндэсний асуудал, олон нийтийн байгууллага, шашны холбоодын асуудал эрхэлсэн хороо.

Бүгд Найрамдах Буриад улсын Ардын хурлын тогтоолоор хороодыг тухайн Ардын хурлын бүрэн эрхийн хугацаанд байгуулдаг.

1995 оны 9-р сарын 7-нд “БНБУ-ын Ардын Хурлын Тооцооны танхимын тухай” Бүгд Найрамдах Буриад Улсын хууль батлагдсан. Тооцооны танхим /монгол. Аудитын газар/ бол Ардын Хурлаас байгуулагдаж, түүнд тайлагнадаг төрийн санхүүгийн хяналтын байнгын байгууллага юм.

Ардын хурлын дарга нар[засварлах | кодоор засварлах]

Чуулган Даргын овог нэр Даргаар ажилласан хугацаа
   1 Михаил Иннокентьевич Семёнов (буриад) 21.07.1994 — 05.07.1998
   2 20.07.1998 — 23.06.2002
   3 Александр Гомбоевич Лубсанов (буриад) 22.06.2002 — 02.12.2007
   4 Матвей Матвеевич Гершевич (орос) 11.12.2007 — 08.09.2013
   5 17.09.2013 — 23.04.2015
Цырен-Даши Эрдынеевич Доржиев (буриад) 28.08.2015 — 19.09.2018
  6 Владимир Анатольевич Павлов (орос) 19.09.2018 — 24.09.2023
   7 25.09.2023 — өнөө хүртэл

2018 оны 9-р сарын 19-нд орос үндэстэн Александр Георгиевич Варфоломеевт ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлд Буриад Улсын Ардын Хурлыг төлөөлөх бүрэн эрх олгосон байна. Тэрээр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны орлогч дарга юм.