Голомт банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Голомт Банк
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Үүсгэн байгуулагдсан1995 он
Төв байрГоломт банкны Төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар 15160, Монгол Улс
Удирдах хүмүүсЧ.Мөнхцэцэг (ТУЗ-ийн дарга)
Като Норихико (Гүйцэтгэх захирал)
Үзүүлдэг үйлчилгээБайгууллагын банк, Иргэдийн банк, Хадгаламж, Дижитал банк, Карт, Даатгал, Зээл, Банк санхүүгийн цогц үйлчилгээ
Үйл ажиллагааны орлого₮453.7 тэрбум (2023)
Цэвэр орлого₮209.2 тэрбум (2023)
Нийт хөрөнгө₮11.6 их наяд (2023)
Ажилчид2,400
Цахим хуудасhttps://golomtbank.com/

Голомт банк нь Монгол Улсын ууган арилжааны банкуудын нэг юм. 1995 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр нийт 2,400 гаруй ажилтан, 100 гаруй салбар нэгжтэй, 1 сая орчим харилцагчтайгаар системийн 20 хувийг дангаараа бүрдүүлэн тэргүүлэгч банк болон өргөжжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан Монголын ууган арилжааны банкуудын нэг юм. Анх 400 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан Голомт банк системийн 20 хувийг дангаар бүрдүүлж байна.

  • 1999 онд олон улсын төлбөрийн картын системийг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, Mastercard Worldwide байгууллагын гишүүн болсноор Голомт нэрийн Mastercard картыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн.
  • 2000 онд олон улсын VISA International байгууллагын гишүүн болж, Голомт нэрийн VISA картыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн.
  • 2010 онд эх газрын Хятадаас гадна олон улсын зах зээлд UnionPay юанийн картыг анхлан нэвтрүүлсэн.
  • American Express® картыг Монголд хүлээн авах, гаргах эрхтэй цор ганц банк
  • 2013 онд ухаалаг гар утсанд суурилсан Монголын хамгийн анхны банк санхүүгийн аппликэйшн СМАРТ БАНК үйлчилгээний 2.0 хувилбарыг нэвтрүүлсэн.
  • 2016 онд American Express® Green Card болон Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлэв.
  • 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг санал болгосон нь өнөөдөр банк санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, жил ирэх тусам олон талаар өргөжин, цар хүрээгээ тэлсээр байгаа Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болсон юм.
  • 2021 онд өндөр сегментийн харилцагчдад зориулсан “Si” дебит болон кредит картыг зах зээлд шинээр нэвтрүүлсэн.
  • 2023 онд SocialPay аппликэйшнийг дахин загварчилж, 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Дижитал банк[засварлах | кодоор засварлах]

2002 онд Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан Интернэт банкны үйлчилгээ нь тасралтгүй шинэчлэгдэн сайжирч, 2020 онд 5.0 хувилбараа харилцагчдадаа хүргэсэн. Тус шинэчлэлийн хүрээнд банкны дижитал сувгууд болох Интернэт банк, Смарт банк, SocialPay үйлчилгээнүүд шинэ шатанд гарсан юм.

  • 73% - Нийт харилцагчдын 73% нь банкны үйлчилгээг дижитал сувгуудаар авдаг.
  • 97% - Нийт харилцагчийн гүйлгээний 97% нь дижитал сувгаар хийгддэг.

Байгууллагын банк[засварлах | кодоор засварлах]

Жижиг, дунд бизнесийн банк[засварлах | кодоор засварлах]

Голомт банк нь дотоодод үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 26 хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа.

  • “Women Оwned” тохирлын тэмдэгт

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор МҮХАҮТ-тай хамтран гаргасан “Women Owned” тохирлын тэмдэгтийг албан ёсоор 2023 онд олон нийтэд танилцуулж, заах зээлд хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр Голомт банк энэ төрлийн тохирлын тэмдгийг Монгол Улсад гаргаж буй анхны байгууллага болсон. “Women Owned” тохирлын тэмдгийг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ байршуулснаар тухайн бизнесийн үйл ажиллагааг эмэгтэй хүн эрхлэн явуулдаг гэдгийг шууд илэрхийлнэ.

Иргэдийн банк[засварлах | кодоор засварлах]

Голомт банк харилцагч төвтэй банкны үйлчилгээ буюу хадгаламж, харилцах, дижитал банк, зээл, картын бүтээгдэхүүн, гадаад төлбөр тооцоо, даатгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа нэг сая гаруй харилцагчдаа салбар тооцооны төвүүд болон цахим сувгуудаараа хүргэн ажилладаг.

2023 онд иргэдээс татсан эх үүсвэр 15.2%-аар өсөж, 3,512 тэрбум төгрөгт, Орон сууцны зээл 21.5%-аар өсөж, 1,037 тэрбум төгрөгт, Хэрэглээний зээл 35.1%-аар өсөж, 1,199 тэрбум төгрөгт тус тус хүрэв. Банкны системд:

  • Орон сууцны зээл - 24.4%
  • Иргэдийн зээл - 15.0%
  • Иргэдийн эх үүсвэр - 17.0%

Хувьцаа эзэмшигчид[засварлах | кодоор засварлах]

2023 онд Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн:

  • Голомт Файнэншил групп ХХК - 77.20%
  • Свисс-Мо Инвестмэнт Эй Жи - 5.21%
  • Бодь Интернэшнл ХХК - 3.42%
  • Голомт Инвестмэнт Лимитэд - 2.57%
  • Олон нийт - 11.60%

ТУЗ-ийн бүрэлдэхүүн [засварлах | кодоор засварлах]

  1. ТУЗ-ийн дарга - Хатагтай Ч.Мөнхцэцэг
  2. ТУЗ-ийн гишүүн - Ноён Ж.Үнэнбат
  3. ТУЗ-ийн гишүүн - Ноён Д.Мөнхтөр
  4. ТУЗ-ийн гишүүн - Ноён О.Ганжолоо
  5. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён Жэймс Б.Двайер
  6. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён Александр Пикер
  7. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён В.Ван Звитен Роберт
  8. ТУЗ-ийн хараат бус гишүүн - Ноён Ханс Холзхакер

Олон улсын хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

  • Дэлхийн 230 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай холбоотой ажилладаг.
  • 15 валютаар гадаад төлбөр тооцоог гүйцэтгэдэг.
  • Олон улсад нэр хүндтэй 100 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Гадаад худалдааны санхүүжилт:

  • Импорт & Экспортын аккредитив
  • Стандбай аккредитив
  • Гадаад баталгаа
  • Гадаад инкасс
  • Гадаад худалдааны зээл
  • ECA 
  • Факторингийн үйлчилгээ

Голомт банк 2023 онд Монгол Улсын банкны системийн нийт гадаад төлбөр тооцооны гүйлгээний 32 хувийг дангаар хийж гүйцэтгэсэн тухай SWIFT олон улсын байгууллагын тайланд дурджээ.

Худалдааны санхүүжилтийн түнш байгууллагууд[засварлах | кодоор засварлах]

Commerzbank AG, Frankfurt am Main
Deutsche Bank AG, Frankfurt am Main
Atlantic Forfaitierungs AG, Zurich Switzerland
Азийн хөгжлийн банк
Industrial & Commercial Bank of China
Baoshang Bank, China
The Export-Import Bank of the ROC, Taiwan
BHF-Bank AG, Frankfurt am Main
The Export-Import Bank of Korea, Seoul
Nordea Bank Denmark
Unicredit Bank
Hungarian EXIM Bank
BGK, Bank Gospodarstwa Krajowego
Vnesheconom Bank
International Investment Bank, Russia
SACE, Italy
CSOB, Czech
Kuveyt Türk Katılım Bankası, Turkey
RosExim, Russia

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • "Монгол Улсын Шилдэг Банк" 2022, 2021, 2018, 2014,2012, 2011, 2009, 2004 - The Banker /Financial Times/
  • "Монгол Улсын Шилдэг Банк" 2015, 2013, 2012 – Global Finance
  • “Монгол Улсын Шилдэг Банк” 2023, 2011 - Euromoney
  • “Монгол Улсын Шилдэг SME Банк” 2022, 2021 - Asiamoney
  • "Монгол Улсын Шилдэг Дижитал банк" 2023, 2022, 2021, 2020, 2019, 2015, 2014, 2013, 2012 - Global Finance
  • "Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк" 2021 - Global Banking & Finance Review
  • "Ажиллахад хамгийн таатай газар" батламж 2023, 2022 - Great Place to Work