Гэгээрлийн үе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гэгээрлийн эрин үе бол 18-р зууны шинжлэх ухаан, гүн ухааны болон нийгмийн ухааны хөгжилтэй уялдаа холбоотой Европын соёлын түүхийн чухал эрин үе юм.

Энэ үе нь Англид шинжлэх ухааны хувьсгалаар үүсч Франц, Герман зэрэг Европын бусад орнуудад дэлгэрсэн байна. Уг үзэл санаа рационализм болон чөлөөт сэтгэхүй дээр сурилсан гэдгээрээ алдартай байсан бөгөөд түүний удирдагчид Вольтер, Дэни Дидро гэх мэт гүн ухаантнууд байв. Д.Дидро нь хүн бүрт нээлттэй болох анхны том нэвтэрхий толь болох Encyclopédie-ийг бичиж оруулснаар Гэгээрлийн санаа бодлыг түгээн дэлгэрүүлсэн. Гэгээрэл нь өмнөх шинжлэх ухааны хувьсгал болон Рене Декартын санаа бодлоос үүсэлтэй.

Мөн чанар[засварлах | кодоор засварлах]

Гэгээрлийн үед шашны сургаалийн ертөнцийг үзэх үзлийг үгүйсгэж, хүн ба нийгмийг танин мэдэх цорын ганц шалгуур болох учир шалтгаанд уриалан дуудаж байв. Түүхэнд анх удаа шинжлэх ухааны ололт амжилтыг нийгмийн хөгжлийн ашиг сонирхолд бодитоор ашиглах тухай асуудал хөндөгдөж ирсэн.

Шинэ төрлийн эрдэмтэд мэдлэгийг түгээж, сурталчлахын чухалыг эрэлхийлж байсан. Мэдлэг нь зөвхөн цөөн хэдэн дээдсүүдэд олгосон давуу эрхтэй байхаа больсон, харин хүн бүрт хүртээмжтэй, практик хэрэглээ байх ёстой болов. Энэ нь олон нийтийн мэтгэлцээний гол сэдэв болсон байна.

Мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх гэсэн энэхүү хүслийн оргил нь Дидро нарын "Encyclopedia" (1751-1780) 35 боть хэвлүүлсэн явдал юм. Энэ бол энэ зууны хамгийн амжилттай, чухал "төсөл" байсан юм. Энэхүү бүтээл нь хүн төрөлхтний хуримтлуулсан бүх мэдлэгийг нэгтгэсэн юм. Энэ нь ертөнц, амьдрал, нийгэм, шинжлэх ухаан, гар урлал, технологи, өдөр тутмын бүх зүйлийг тодорхой тайлбарласан байна. Мөн энэ нэвтэрхий толь нь ийм төрлийн цорын ганц биш байсан, өмнө байсан боловч зөвхөн Франц толь л ийм алдартай болсон.