Жанлавын Наранцацралтын Засгийн газар

1998 оны 12 сарын 9 нд МСДН-МҮАН-ын Ардчилсан эвсэлын зарим гишүүд, МАХН-тай нийлж Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулснаас 6 сарын дараа тус эвслийн УИХ-ын гишүүн Жанлавын Наранцацралт Ерөнхий сайд болж, засгийн газраа бүрдүүлсэн. Гэвч 1999 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар ОХУ-ын засгийн газарт илгээсэн захидлаас болж, түүний засгийн газрыг 1999 оны 7 сарын 22 нд огцруулж, тус оны 12 сард Ринчиннямын Амаржаргалын Засгийн газар бүрдсэн.

Засгийн газар[засварлах | кодоор засварлах]

Яамдын сайд нар[1]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан жил Нам
Монгол Улсын Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт 1998 оны 12 сарын 9 - 1999 оны 7 сарын 22 МҮАН
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Тогоочийн Лхагва 1998 оны 12 сар - 2000 оны 8 сар
Байгаль орчны сайд Сономцэрэнгийн Мэндсайхан
Гадаад харилцааны сайд Ням-Осорын Туяа
Сангийн сайд Янсанжавын Очирсүх
Хууль зүйн сайд Логийн Цог 1998 оны 12 сар - 1999 оны 7 сар
Батлан хамгаалахын сайд Шаравдоржийн Түвдэндорж 1998 оны 12 сар - 2000 оны 8 сар
Гэгээрлийн сайд Авирмэдийн Баттөр
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Содовын Сонин
Дэд бүтцийн хөгжлийн сайд Гаваагийн Батхүү
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Чойнзонгийн Содномцэрэн

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. eagle.mn https://eagle.mn/r/53202. Retrieved 2024-05-17. {{cite web}}: Missing or empty |title= (help)