Зайны сургалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зайны сургалт (ЗС) (англи. Distance learning, distance education, e-learning, online learning: орос. дистанционное обучение)- гэдэг нь боловсролын үйл явцад хамаарах бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг (зорилго, агуулга, арга, зохион байгуулалтын хэлбэр, сургалтын хэрэглэгдэхүүн) тусгаж, багш-оюутан, оюутан-багш хоорондын алслагдсан орон зайнаас, интернет технологи эсвэл бусад холбооны хэрэгсэл ашиглан харилцан үйлчлэлийг ханган хэрэгжүүлдэг үйл явц юм.

Зайны сургалт нь бие даасан сургалтын хэлбэр бөгөөд мэдээллийн технологийг зайны сургалтанд ашигладаг гол хэрэгсэл юм.

Жилээс жилд Зайны сургалт өргөжиж ийм сургалттай Их дээд сургуулиудын тоо нэмэгдэж байна. Энэ салбарын анхдагч нь 1976 онд АНУ-ын Аризона мужид байгуулагдсан Фениксийн их сургууль (University of Phoenix) бөгөөд 21-р зууны эхний 10 жил гэхэд 400,000 гаруй оюутан суралцдаг дэлхийн хамгийн том хувийн сургууль болсон юм. АНУ, Канад, Пуэрто-Рико дахь олон арван оюутны хотхоны аль нэгнийх нь анги танхимд багагүй хугацаа зарцуулдаг ч энэ нь зайн сургалтын технологийг хамгийн анх нэвтрүүлсэн сургууль юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Зайнаас суралцах анхны оролдлогыг 1728 онд багш Калеб Филиппс хийсэн. "Бостон Газет" түүнд долоо хоног бүр шуудангаар дамжуулж сурах хүсэлтэй оюутнуудыг хайж олоход нь туслаж байжээ.

Дараа нь 1840-өөд онд Сэр Исаак Питман товчлол зааж байхдаа зайны сургалтын анхны сургалтыг явуулсан. Тэрээр ил захидал дээр стенографт бичсэн текстүүдийг шуудангаар илгээж, эргээд оюутнуудаасаа хянаж засаж залруулахын тулд хуулбарыг нь авдаг байв.

Энэ нь АНУ дахь захидал харилцааны сургуулийн хөгжлийг нэмэгдүүлсэн юм. Лондонгийн Их Сургууль нь 1858 онд зайн сургалтын зэрэг санал болгосон анхны их сургууль болж байжээ. Волси Холлын үүсгэн байгуулсан Оксфордын их сургууль нь 1894 онд Их Британийн анхны зайн сургалтын коллеж болж байсан юм.

ХХ зуунд мэдээллийн технологи үүсч хөгжсөний улмаас Зайны сургалт хөгжих сайхан боломж нээгдсэн.

"КОВИД" цар тахалын үед зайны сургалт ихээхэн ач холбогдолтой гэдгийг хүн төрлөхтөн сайн ойлгож улам бүр эрчимтэй ашиглах болсон байна.

Давуу талууд[засварлах | кодоор засварлах]

  • Уян хатан байдал - оюутнууд өөрт тохирсон орон зай, цаг хугацаандаа боловсрол эзэмших боломжтой;
  • Алсын зайны үйл ажиллагаа - оюутнууд орон зайгаар хязгаарлагдахгүй бөгөөд хаана байгаагаас үл хамааран суралцах боломжтой;
  • Ашигтай байдал - суралцах газар руугаа холын зайн аяллын зардал мэдэгдэхүйц хэмнэгддэг бөгөөд сургалтын зардал мөн бага байдаг;
  • Уг сургалтын хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш тохиромжтой;
  • Сургалтын үзүүлэн болох зураг, текст, дуу, видеог идэвхтэй ашиглах нь шинэ мэдээллийг шингээх чанарыг эрс сайжруулдаг