Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо нь Төв Хорооны Бүгд Хурлуудын хооронд намын ажлыг удирддаг дээд эрхт байгууллага байжээ. Төв Хорооны Бүгд Хурлаас 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг ба улс орны хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэдэг. Улс Төрийн Товчоог 3 орлогч гишүүнтэйгээр сонгодог. 1990 оны 3-р сарын 9-нд УТТ бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон.Улс Төрийн Товчооны гишүүн Г. Сүрэнжав, Д. Дамба, С. Жалан-Аажав, С. Төмөр-Очир, Д. Цэнд нар хэлмэгдсэн байна. Харин Улс Төрийн Товчоог 1940-1984 он хүртэл Ю. Цэдэнбал, 1984-1990 он хүртэл Ж. Батмөнх нар толгойлж байв. Одоо МАХН-д Улс Төрийн Товчооны үүргийг намын Удирдах зөвлөл гүйцэтгэж байна.

Улс төрийн Товчооны гишүүд[засварлах | кодоор засварлах]

Н.Лхамсүрэн 1940