Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (МУИС)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль юм. Анх МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж 2001 онд Олон Улсын Харилцааны сургууль, Гадаад хэл соёлын сургууль гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. 2013 онд МУИС-д бүтцийн шинэчлэл хийж одоогийн нэрээ авчээ. 2023 онд бүтцийн өөрчлөлт хийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль болж өөрчлөгдсөн юм.