Ренчинсамбуугийн Одонбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ренчинсамбуугийн Одонбаатар (1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, 2021 оны 8-р сарын 28-нд нас барсан) - Монгол Улсын Батлан хамгаалахын сайд.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Р.Одонбаатар нь 1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, 1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн I дунд сургууль төгссөн.

1979-1983 онд Монгол Улсын Их Сургуулийг Худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1984-1986 онд Ардын армийн 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан.

1987-1988 онд ЗХУ-ын Новосибирск хотод Худалдааны удирдах ажилтны дээд курс,

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,

2000-2004 онд Шинэ Зеланд Улс дахь Вайкато-Хамилтон их сургууль,

2004-2008 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн Их Сургуульд тус тус суралцаж Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.