Ром

Энэ өгүүлэл нь Ром хотын тухай болно. Эртний Ром гүрний тухай үзэхийг хүсвэл Эртний Ром өгүүллийг үзнэ үү.
Ром хот / Нийслэл Ром
ита. Roma / Roma Capitale
Хотын зураг

Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: "Үүрдийн хот (ит. La città eterna)"
Ром is located in Italy
Ром
Ром
Солбицол: 41°54′N 12°30′E
Улс ИталиИтали Итали
Муж (regione) Лацио
Аймаг (provincia) Ром
Суурин (commune) Ром
Засаглал  
 - Хотын захирагч Виржиниа Ражи
Газар нутаг  
 - Нийт 1,285.31 км²
Өндөр 20 м
Хүн ам  
 - Нийт (2011) 2,777,979 [1][2]
 - Нягтрал 2,197/км²
 - Хүй дүүргийн хамт 3.9 сая
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Цахим сүлжээ: www.comune.roma.it
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот
Ром хот

Ром (кирил монголоор гадаад үг бичих дүрмийн дагуу Рома гэдэг үгийн адгийн өргөлтгүй «а»-г гээж Ром гэж бичнэ; тэгэхдээ «о» нь өргөгдөх тул Роом гэж дууддаг; италиар Roma гэж бичиж Дуудлага [ˈroːma] гэж хэлэх нь монголоор бол Роо-ма, гэж хоёр үеэр сонсдоно; Латин: Roma; Англи: Rome; Орос: Рим) — Итали улсын нийслэл, нутгийн талбай болон хүн амын тоогоор улсынхаа хамгийн том хот.

Ром нь Италийн засаг захиргааны нэр зүйлчлэлээр Лацио муж, түүн дотрох Ром аймагт харьяалагдах нэгэн суурин (commune) юм. Муж, аймгийн удирдах газар энд төвлөдөг. Мэдээж Ром суурин (Commune di Roma) бусдаасаа хамгийн том бөгөөд ганцаараа Нийслэл Ром (Roma Capitale) гэж нэрлэгдэх ба өөртөө засах зарим эрхтэй байдаг. Нийслэл Ромын 1,285.3 км² дэвсгэр нутагт 2011 оны байдлаар 2.78 сая хүн аж төрөн сууж байна.[1][2] Ром суурин (яг, гарцаагүй, баараггүй Ром хот)-аас зайлахгүй шавж байрласан дөчөөд суурин бий. Энэхүү Ром хотын бөөгнөрөлд 3 мянган км² нутаг, 3.2-оос 3.8 сая хүн багтана.[3][4][5][6][7][8]

Ром бол Италийн нийслэл тул тус улсын ерөнхийлөгч, засгийн газар, парламентын хоёр танхим, Үндсэн хуулийн шүүх, Бүгд Найрамдах Италийн Дээд шүүх зэрэг үндэстний бүх үндсэн байгууллагууд байрладаг. Ромд Итали болон Ватикан улсад суугаа бүх улсын дипломат төлөөлөгчийн газрууд байдаг. НҮБ-ын зарим төрөлжсөн агентлагуудын төв байр нь Ромд байрладаг, тухайлбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан (IFAD), Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP), Олон улсын Соёлын үнэт зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны төв (ICCROM) зэрэг юм.

Ром хот Италийн дунд бие, Тиррений тэнгист гарах баруун эрэгт байрладаг. Хотын төвөөр Италийн гуравдугаар урт гол Тибер шувтлан урсдаг. Дунд нь нэг арал бий.

Ром нь Caput Mundi (Дэлхийн нийслэл), la Città Eterna (Мөнхийн хот), Limen Apostolorum (Христийн шавь нарын босго), la città dei sette colli (Долоон гүвээний хот) эсвэл зүгээр л l'Urbe (Хот) гэсэн хоч нэрүүдтэй. Олон зуун жилийн туршид өрнөдийн соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик шашны гол төв болох бүрэн эрхт Ватикан улс оршдог.

Өнөөгийн Ром хот нь орчин үеийн бөгөөд олон үндэстэн амьдардаг газар юм. Европын Холбоонд ирж буй жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм.

Мөн Enel, ENI, Telecom Italia гэсэн дэлхийн хамгийн том 100 компанийн нь төвүүд байдаг.

Ром хот нь Дэлхийн хоёрдугаар дайнд харьцангуй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь Сэргэн мандалтын үеийн болон барокко маягийн үзэмжтэй. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдсэн.

Ром хотын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн захирагчаар 2016 оны 6-р сард сонгогдсон нь Виржиниа Ражи юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ром хот нь МЭӨ 753 онд байгуулагдсан Европын ууган хотуудын нэг бөгөөд эртний соёл иргэншилийн нийслал юм. Ромыг III зуунд «Мөнхийн хот» (латин. Roma Aeterna, Urbs Aeterna) гэж нэрлэдэг байжээ. Эртний ромын яруу найрагч Альбий Тибулл I зуунд өөрийн бүтээлдээ "Мөнхийн хот" гэж дурьдаж байжээ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Он Хүн амын тоо
МЭӨ 550 он. 35 000
МЭӨ 509 он 130 000
МЭӨ 150 он 300 000
1377 17 000
1861 194 500
1871 212 432
1881 273 952
1901 422 411
1911 518 917
1921 660 235
1931 930 926
1936 1 150 589
1951 1 651 754
1961 2 188 160
1971 2 781 993
1981 2 840 259
1991 2 775 250
2001 2 663 182
2011 2 617 175
2014 2 870 493
2015 2 864 348
2017 2 873 494
2018 2 872 800
2023 2 748 109

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Ром хотод Фиумичино буюу Леонардо да Винчигийн нэрэмжит олон улсын нисэх буудал нь Италидаа хамгийн томд тооцогддог бөгөөд Италийн хамгийн том 100 компанийн төвүүд байрладаг. Мөн Чампино хэмээх хоёр дахь нисэх онгоцны буудалтай.

1955 онд Ромын метро нээгдэж, өнөөдөр Ромын метро нь A, B, C гэсэн гурван шугамтай. C шугам нь Сан Жованни өртөөнөөс А шугамаар дамждаг. D шугамыг 2035 онд нээхээр төлөвлөж байгаа ч археологийн олдворын улмаас барилгын ажил ихэвчлэн саатаж түр зогсдог байна.

Тус хотод автобус (350 чиглэл, 8000 гаруй зогсоол), трамвай (39 км зам, 192 зогсоол) зэрэг хөгжсөн маршрутын сүлжээ бий. 2005 онд троллейбусны үйлчилгээг сэргээсэн.

Ром хот Апеннины хойгийн төвд байралдаг тул Италийн төв хэсэгт байрлах төмөр замын гол зангилаа болсон. Ромын гол галт тэрэгний буудал "Термини" нь Европ дахь хамгийн том буудлуудын нэг бөгөөд өдөрт 400,000 гаруй зорчигчдод үйлчилдэг байна. Хоёр дахь чухал галт тэрэгний өртөө "Тибуртина" нь одоо өндөр хурдны галт тэрэгний терминал болгон өөрчлөн зохион байгуулагдаж байна.

Ром дахь хувийн тээврийн системд такси болон Noleggio Auto Con Conducente ("Жолоочтой машин захиалаг") багтдаг. Ром дахь бүх таксинууд зөвхөн цагаан өнгөтэй байдаг. Таксины үнэ болон Ромын хотын захиргаанаас олгосон лицензийн дугаарыг таксины хаалган дээр бичсэн байдаг. Мөн таксины ар талд лицензийн дугаартай төмөр самбар байдаг. Ром хотын захиргаанаас нийт 993 таксины лиценз олгосон байдаг ажээ.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Ром
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
76
 
11
5
 
 
88
 
13
5
 
 
77
 
15
7
 
 
72
 
19
10
 
 
63
 
23
13
 
 
48
 
28
17
 
 
14
 
30
20
 
 
22
 
30
19
 
 
70
 
26
17
 
 
128
 
22
13
 
 
128
 
16
9
 
 
106
 
13
6
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetter.de[9]; Luftfeuchtigkeit, Wassertemperatur: wetterkontor.de[10]
Ромын уур амьсгалын хүснэгт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 11.1 12.6 15.2 18.8 23.4 27.6 30.4 29.8 26.3 21.5 16.1 12.6 Ø 20.5
Мин. Температур (°C) 4.5 5.4 7.2 9.8 13.3 17.2 19.6 19.4 16.9 12.8 9.3 6.4 Ø 11.8
Тунадас (мм) 76 88 77 72 63 48 14 22 70 128 128 106 Σ 892
Нартай цаг (h/d) 4.3 4.7 6.6 7 8.6 9.4 10.8 9.9 8.1 6.4 4.1 3.3 Ø 6.9
Бороотой өдөр (d) 6 6 8 8 6 4 2 2 5 6 8 8 Σ 69
Усны температур (°C) 14 13 13 14 17 21 23 24 23 20 18 15 Ø 17.9
Агаарын чийгшил (%) 75 75 75 75 75 73 72 73 75 76 77 77 Ø 74.8
Т
е
м
п
е
р
а
т
у
р
11.1
4.5
12.6
5.4
15.2
7.2
18.8
9.8
23.4
13.3
27.6
17.2
30.4
19.6
29.8
19.4
26.3
16.9
21.5
12.8
16.1
9.3
12.6
6.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
76
88
77
72
63
48
14
22
70
128
128
106
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetter.de[9]; Luftfeuchtigkeit, Wassertemperatur: wetterkontor.de[10]

Үзмэрүүд[засварлах | кодоор засварлах]

  • Ромын чуулган (латин. Forum Romanum), Эртний Ромын эдийн засаг, улс төр, шашны төв.
  • Эзэнт хааны чуулганууд (латин. Fori imperiali), эртний архитектурын барилгуудын балгасуудын цогцолбор.
  • Колизей (латин. Colosseum), Эртний Ромын амфитеатр буюу задгай цэнгэлдэх хүрээлэн.
  • Пантеон (итал. Pantheon), "Бүх бурхдын сүм" гэгддэг Эртний Ромын уран барилга.
  • Капитолийн толгод (латин. Capitolium, Capitolinus mons, итали. il Campidoglio, Monte Capitolino) нь Эртний Ром хот боссон долоон толгодын нэг юм. Энэ толгод нь дэлхийн хамгийн эртний олон нийтийн музей болох Капитолийн музей, эзэн хаант Маркус Аурелиусын хөшөө байдаг.
  • Их цирк (латин. Circus Maximus).Эртний Ромын хамгийн том морин тойруулга.
  • Аппиа зам (латин. Via Appia) Эртний Ромын хамгийн чухал олон нийтийн зам.
  • Гэгээн Анжело цайз (итали. Castel Sant' Angelo) Дундад зууны үед цайз болгон шинчилж баригдсан.
  • Гэгээн Петрийн цогчин дуган (итали. Basilica di San Pietro), Европ дахь хамгийн том сүм, католик шашны төв (Ватикан улсын нутаг дэвсгэр дээр байрладаг).
  • Пиазза Навона (итали. Piazza Navona) Жиан Лоренцо Бернини-гийн барьсан "Дөрвөн голын усан оргилуур" бүхий талбай.
  • Испаний талбай (итали. Piazza di Spagna) болон Испанийн шат (итали. Scalianta di Spagna). Испанийн шат нь Испаний талбай дахь завины усан оргилуураас Сантисима Тринита деи Монти (итали. Ss. Trinita dei Monti) сүм рүү хөтөлдөг.
  • Треви усан оргилуур (итали. Fontana di Trevi), Ромын хамгийн алдартай усан оргилуур бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй "Яст мэлхийнусан оргилуур" (итали. Fontane delle Tartarughe) гэж үздэг.
  • Вилла Боргезе (итали. Villa Borghese) - Ромын Париоли дүүрэг дахь урлагийн музейтэй ландшафтын цэцэрлэгт хүрээлэн.
  • Пигорини Мүзей (итали. Museo Pigorini) эртний түүх, угсаатан зүй судлалын хүрээлэнтэй улсын мүзей.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Bilancio demografico Anno 2011 (dati provvisori) - Roma
  2. 2.0 2.1 Bilancio demografico Anno 2011 (dati provvisori) - Comune: Roma
  3. European Spatial Planning Observation Network, Study on Urban Functions (Project 1.4.3) (Memento 24. Есдүгээр сар 2015 цахим архивт), Final Report, Chapter 3, (ESPON, 2007)
  4. Eurostat, Total population in Urban Audit cities, Larger Urban Zone, accessed on 2009-06-23. Data for 2009 unless otherwise noted.
  5. United Nations Department of Economic and Social Affairs, World Urbanization Prospects (2009 revision) (Memento 31. Аравдугаар сар 2013 цахим архивт), (United Nations, 2010), Table A.12. Data for 2007.
  6. Organization for Economic Cooperation and Development, Competitive Cities in the Global Economy, OECD Territorial Reviews, (OECD Publishing, 2006), Table 1.1
  7. Thomas Brinkoff, Principal Agglomerations of the World, accessed on 2009-03-12. Data for 2011-04-01.
  8. World Urban Areas - Demographia, July 2012
  9. Wetter Rom
  10. wetterkontor.de

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]