Себу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Себу (Cebu, Cebú, Себу) — Филиппин улсын Төв Висайи мужийн Себу аймгийн 866,171 хүнтэй хот.[1] Себу аралын зүүн хэсэгт Мактан аралын эсрэг оршдог том боомт хот. Хотын нэр нь филиппин хэлний "себу" гэдэг үгнээс гаралтай бөгөөд "амьтны ертөнц" гэсэн утгатай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэ хотыг 1565 онд Мигэль Лопез де Легазпи 44 жилийн өмнө Фернан Магелланы анх газардсан газар байгуулсан гэж үздэг. Агуу аялагч Себугийн хөрш зэргэлдээ Мактан арал дээр нас баржээ. Манила хот байгуулагдахаас өмнөх зургаан жилийн турш Себу Филиппин дэх Европын гол суурин хэвээр байв. Тэр жилүүдэд баригдсан Гэгээн Пертын цайз 19-р зууны эцэс хүртэл Филиппиний өмнөд хэсэгт Испанийн ноёрхлын түшиц газар хэвээр байв. Түүнчлэн Филиппин дэх Христийн шашны түүх Себу арлаас эхэлдэг. Магеллан Себу хотод анх модон загалмай босгосон ажээ. Анхны загалмайн үлдэгдлийг дурайж Тиндало хар модоор шинээр хийсэн байна. 1595 онд энд Сан Карлосын их сургууль байгуулагдсан.

 Commons: Себу хотын зураг сэлт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. ""Population and Annual Growth Rates by Province, City, and Municipality; Region VII - Central Visayas: 1990, 2000, and 2010"" (PDF). Archived from the original (PDF) on 2013-09-28. Retrieved 2013-12-04.