Феррари GTC4Луссо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Феррари
Феррари GTC4Луссо Женевийн авто үзэсгэлэн дээр, 2016 он
Феррари GTC4Луссо Женевийн авто үзэсгэлэн дээр, 2016 он

Феррари GTC4Луссо Женевийн авто үзэсгэлэн дээр, 2016 он

GTC4Луссо
Үйлдвэрлэсэн хугацаа: 2016 оноос хойш
Ангилал: Спорт автомашин
Их биеийн хэлбэр: Комби купье
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
3,9–6,3 литр (449–507 кВт)
Урт: 4922 мм
Өргөн: 1980 мм
Өндөр: 1383 мм
Тэнхлэг хоорондын зай: 2990 мм
Хоосон жин: 1740–1790 кг
Өмнөх загвар: Феррари FF
Дараах загвар: байхгүй

Феррари GTC4Луссо нь Италийн автомашин үйлдвэрлэгч Феррари компанийн үйлдвэрлэсэн Гран Турисмо загварын автомашин юм. Энэ тэргийг 2016 оны хоёрдугаар сарын 8-нд Женевийн авто үзэсгэлэн дээр нийтэд танилцуулсан.[1]

2016 оны хавар худалдаанд гарахдаа зөвхөн өмнөх загвар болох FF-д ашиглаж байсан 6,3 литрийн багтаамжтай салаа 12 цилиндр бүхий бензин хөдөлгүүртэй байв. Энэ нь 507 кВт (690 морины хүч) чадалтай хөдөлгүүр юм. Хамгийн дээд хурдыг Феррари 335 км/цаг гэж өгсөн байдаг ба 0-с 100 км/ц хүрэхэд ердөө л 3,4 сек хугацаа зарцуулах юм.[2]

2016 оны Парисын авто үзэсгэлэн дээр Феррари компани GTC4Луссо T загварыг нийтэд дэлгэн үзүүлэв. Энэ загвартаа 488 GTB ашиглаж байсан 3,8 литрийн битурбо-Ү8 хөдөлгүүрийг угсарчээ. Хөдөлгүүр нь 449 кВт (610 м.x.) чадалтай. Ү-12 цилиндрт хөдөлгүүртэй тэрэгнүүд нь дөрвөн дугуй хөтлөгчтэй бол, Ү-8 хөдөлгүүртэй загварыг зөвхөн арын тэнхлэг хөтлөгчтэйгээр санал болгож байна.[3]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Феррари GTC4Луссо – Викимедиа дуу дүрсний сан
  • Ferrari.com: герман хэлний цахим хуудсан дахь Феррари GTC4Луссо-н мэдээлэл

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Bye bye FF, hello Ferrari GTC4Lusso, Top Gear: нийтлэгдсэн 2016-03-01, хандсан 2016-03-19
  2. Ferrari GTC4Lusso, specifications ferrari.com: хандсан 2016-03-19
  3. Biturbo-V8 für den Viersitzer, auto-motor-und-sport.de: нийтлэгдсэн 2016-09-22, хандсан 2016-09-23