Jump to content

Шагдарын Отгонбилэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шагдарын Отгонбилэг
Төрсөн1952.02.01
Завхан аймгийн Дөрвөлжин сум
Нас барсан2001.01.14
Увс аймгийн Малчин сум
Үхлийн шалтгааннисдэг тэргийн осол
Яс үндэсХалх
Үндэстэн Монгол
БоловсролДээд
Төгссөн сургуульЭрхүү хотын Политехникийн их сургууль
АжилУулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал
БайгууллагаЭрдэнэт үйлдвэр, УИX-ын гишүүн
ХэргэмШинжлэх ухааны доктор
Эхнэр (нөхөр)Данзандаржаагийн Туяа
ХүүхэдОтгонбилэгийн Содбилэг
ШагналМонгол улсын хөдөлмөрийн баатар (1996)

Шагдарын Отгонбилэг (* 1952.02.01 Завхан аймгийн Дөрвөлжин сум; † 2001.01.14 Увс аймгийн Малчин сум) нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, Монголын Олимпын Хорооны Ерөнхийлөгч, монголын инженер, улс төрч бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Шагдарын Отгонбилэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 1952 оны луу жил төржээ. Түүний эцэг ардын хувьсгалын анхны партизануудын нэг бөгөөд хожмоо намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж явсан Гэцэгжавын Шагдар хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байжээ. Ш.Отгонбилэг айлын отгон хүү байсан бөгөөд эх нь Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын саальчин бүсгүй байв.

Тэр Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн, эцэгтэйгээ Улаанбаатар хотод ирж, 21 дүгээр сургуульд орж, сурлага урлаг спортоор онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай төгссөн байна.

  • 1970 онд Эрхүү хотод суралцахаар яваад 1976 онд сургуулиа онц дүнтэй төгссөн байна.
  • 1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн засаг зах зээлд  шилжин хямралд орсон үе байлаа. Эрдэнэтийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг 1978 онд эмзүйч мэргэжлээр дүүргэсэн Дорноговь аймгийн  харьяат Данзандаржаагийн Туяа бүсгүйтэй хуримаа хийв. Ш.Отгонбилэг нь хоёр хүүхэдтэй бөгөөд ууган хүү О.Содбилэг, удаах нь О.Одмаа охинтой.

Дурсгал[засварлах | кодоор засварлах]

Ш.Отгонбилэг болон хамт нисдэг тэрэгтэй осолдсон хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан шүлэг, дуу нэлээд бий.

Нэрэмжит сургууль[засварлах | кодоор засварлах]

Ш.Отгонбилэг 1996 оны 11 сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн дурдсан байдаг. Тус сургуулийг 2001 онд  “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль” болгосон.

Дуу шүлэг[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан Ш.Отгонбилэг болон бусад хүмүүсийн дурсгалд зориулж "Би эргэж ирнэ" дуу зохиосон.

Нас нөгчсөн нь[засварлах | кодоор засварлах]

2001 онд зудад нэрвэгдсэн малчдад туслахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар нисдэг тэрэгтэй осолдон нас баржээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]