Jump to content

Албан ёсны бус боловсрол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Албан ёсны бус боловсрол гэдэг нь албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсрол үзүүлдэг тэрхүү тогтолцоог хэлнэ.

Албан ёсны бус боловсрол буюу Албан бус боловсрол нь албан ёсны боловсрол шиг сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөгүй бөгөөд магадлан итгэмжлэл, гэрчилгээ зэргийг олгохгүйгээр олон янзын бүтэцтэй бүлгийн суралцах нөхцлийг хэлнэ. Гэхдээ Амьдралын боловсрол шиг зөвхөн амьдрах орчин, аж байдал, туршлага зэргээс суралцах бус илүү тодорхой бүтэцтэй байна.

Албан боловсрол нь англи хэлний formal learning, албан бус боловсрол нь англи хэлний nonformal learning гэдэг бол амьдралын сургалт нь informal learning гэж монгол хэлнээ буулгаж ашиглаж байна. Энэ бүгдийн цогц нийлбэрийг насан туршийн боловсрол гэнэ.