Амаржаргалын Гансүх
Харагдац
(Амаржаргал Гансүх-с чиглүүлэгдэв)
Амаржаргалын Гансүх — Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд асан, 1966 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.
Төгссөн сургууль, мэргэжил
[засварлах | кодоор засварлах]1984 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1990—1993 онд «Манлай» ХХК-ийн орлогч захирал
- 1997—2000 онд ТӨХ, Хууль эрх зүйн алба
- 2000—2001 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
- 2001—2003 онд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
- 2003—2004 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
- 2004—2006 онд ТӨХ, Газрын дарга
- 2006—2008 онд «GTS Advocates» Америк Монголын хамтарсан хуулийн компанид өмгөөлөгч
- 2008—2012 онд ЗТБХБ-ын дэд сайд
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
- 2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх
- 2017-2021 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2005 он Хууль зүй албаны тэргүүний ажилтан
- 2009 он Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2010 он «Алтангадас» одон
- 2010 он МӨХ-ны "Өмгөөлөгчийн алдар" алтан медаль
- 2011 он Монголын тэргүүний өмгөөлөгч
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр эхнэр 2 хүүхэдтэй.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- “2655”[1] - А. Гансүх нь 2012-2014 онд Зам, тээврийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар зургаан аймгийн төв, 30 сумыг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож, нийт 2655 км авто зам тавьсан бүтээн байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан түүхээ 2024 онд ийнхүү ном болгон бичиж хэвлүүлжээ (Уб., 2024, ред. Р.Онон, Н.Батсуурь).
Түүнтэй холбоотой дуулианууд
[засварлах | кодоор засварлах]- А.Гансүх нь Зам, тээврийн яамны дэд сайд болон сайдаар ажилласан 6 жилийн хугацаанд Шинэ төмөр зам төслийг хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд уг төслийн нэрээр төрийн өмчийг шамшигдуулсан байж болзошгүй хэмээх үндэслэлээр сэжиглэгдэн шалгагдаж гэм буруугүй нь тогтоогджээ.
- 2015 онд Сайханбилэгийн засгийн газраас Тавантолгойн төслийн талаар Хятадын Шеньхуа, Монголын Энержи Ресурс компаниудын консорциумтай гэрээ байгуулахаар УИХ-д санал оруулахад уг гэрээг эсэргүүцэн, УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаах талаар идэвхтэй байр суурь баримталж байв.