АНУ-ын иргэн

Америкийн Нэгдсэн Улсын иргэн (англи. citizen; U.S. citizen; American citizen) - АНУ-д төрсөн болон иргэншил авч АНУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүх эрх, үүргийг хүлээсэн төрийн хамгаалалтад орсон хүн хэлнэ.


1. АНУ-ын газар нутагт төрсөн хүүхдүүд (зөвхөн 50 муж, Колумбийн дүүрэг төдийгүй Пуэрто Рико, Гуам, Хойд Марианы арлууд, АНУ-ын Виржиний арлууд зэрэг АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүд) АНУ-ын иргэншил шууд авдаг (Гадаадын дипломат ажилтнуудын хүүхдүүд хамаарахгүй). Үүнтэй холоотой 2020 оны 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн АНУ-ын консулын газрууд төрөх гэж буй хүүхэддээ АНУ-ын иргэншил авах зорилготой хилээр нэвтрэх гэж байгаа үзэх үндэслэл байгаа бол гадаадын жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгохоо зогсоосон.

2. АНУ-ын иргэншил авах ёс журам нь хамт олноор болон хувь хүн байж болдог. Хамт олноор олгох иргэншил автоматаар явагддаг. АНУ-ын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 8-д Конгресст иргэншилтэй болох нэгдсэн дүрэм журам гаргах эрхийг олгосон. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба эдгээр дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй. 1952 оны Цагаачлалын болон харьяатын тухай хуулийн дагуу гадаадын иргэн 18 нас хүрсэн, тус улсад хууль ёсоор нэвтэрсэн, тэнд таваас доошгүй жил амьдарсан, "өндөр ёс суртахуунтай хүн" бол АНУ-ын иргэн болж болно. Мөн тэрээр АНУ-ын хоёр иргэний батлан даалттай, англи хэлний мэдлэг сайтай, АНУ болон түүний төрийн байгууллагуудын түүх мэддэг, үнэнчээ баталсан тангараг өргөхөд бэлэн байна. АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөр АНУ-д гурван жил байнга оршин суусны дараа АНУ-ын иргэншил авах боломжтой ажээ.