Аясын салхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Аясын Салхи» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Монголын рок хөгжимд чөлөөтэй байр сууриа илэрхийлж байсан хамтлаг нь Аясын салхи юм. Энэхүү хамтлаг нь 1984 онд байгуулагдсан хамтлаг бөгөөд анхандаа хүнд метал урсгалаар уран бүтээлээ илэрхийлж байсан билээ. Социалист нийгмийн хараат байдалд энэхүү хамтлаг нь Монголын ирээдүйн метал хөгжмийн анхны үүдийг нээж өгсөн хамтлаг бөгөөд сонсогч түмнийхээ дунд Монголын метал рокын загалмайлсан эцэг нэртэй болсон байна. Хэдий хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд хаагдсан байсан ч өдийг хүртэл өөрсдийн үгээ болон үзэл бодлоо илэрхийлсэн хүнд дуунуудаараа сонсогчдынхоо дунд нэр хүнд олж авсан юм. Энэхүү хамтлаг нь сүүлийн жилүүдэд Death Metal урсгалаар уран бүтээлээ хийж байна. Энэ хамтлагийн дараа Монголд Булсара хамтлаг гарч ирж, удалгүй Зүгээр л, Готика, Хуучны Тамга, Метроном гэх мэт олон хамтлаг нэмэгдэж уран бүтээлээ гаргаж, Монгол оронд метал хөгжим хөгжиж эхэлсэн юм. Хамтлаг одоо шинэ “Eastern wind” буюу “Дорно зүгийн салхи” нэртэй концертын бэлтгэлдээ ороод байгаа бөгөөд энэ концерт нь мөн CD болох юм байна.

Хамтлагийн бүрэлдэхүүн[засварлах | edit source]

1984-1990[засварлах | edit source]

  1. Энди – хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, дуучин, басс гитар
  2. Д.Баярням – дуучин, гитарчин
  3. Ц.Батдэлгэр – бөмбөрчин
  4. Х.Энхбаяр – гоцлол гитар
  5. Р.Мөнхсайхан - гоцлол гитар
  6. Ч. Чулуунхүү - басс гитар
  7. Т.Энх-Амгалан – басс гитар

2002 оноос[засварлах | edit source]

  1. Энди – ахлагч, дуучин
  2. Х.Энхбаяр – гоцлол гитар
  3. Д.Баттулга – басс гитар
  4. Г.Пүрэвдорж – бөмбөрчин

Цомог[засварлах | edit source]

Coffin Town Under The Moon[засварлах | edit source]

  1. Hummer
  2. Ticket To A Death
  3. Stab In The Back
  4. Torture Or Perdition
  5. I'd Sooner Die
  6. Flame And Flesh
  7. Bleeding Heads
  8. Coffin Town Under The Moon
  9. Blood Sort
  10. Brain Growth
  11. I Make Space For You
  12. Dead Silence
  13. Putrefaction
  14. Critical Condition
  15. Alphabet Of Death

Видео клип[засварлах | edit source]

  • Үхлийн Саварт
  • Alphabet of Death
  • Bleeding Heads
  • Ticket to Death