Монгол улсын гавьяат зүтгэлтэн
Харагдац
(БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн-с чиглүүлэгдэв)
«Монгол улсын гавьяат зүтгэлтэн» цолыг Монгол улсын ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авъяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно. гэж заасан байна.
Монгол улсын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгоно.
Мөн цол нь Монгол улсын хүндэт цолны нэгэн төрөл юм. Үүнээс гадна ардын зүтгэлтэн, сансрын нисэгч цол байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анхны гавьяат цол Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 41 дүгээр тогтоолоор Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч гэсэн нэртэйгээр бий болсон.
Зүйл
[засварлах | кодоор засварлах]- Гавьяат жүжигчин
- Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
- Гавьяат багш
- Хүний гавьяат эмч
- Малын гавьяат эмч
- Гавьяат зоотехникч
- Гавьяат тамирчин
- Гавьяат дасгалжуулагч
- Гавьяат барилгачин
- Гавьяат нисгэгч
- Нисэхийн гавьяат техникч
- Гавьяат тээвэрчин
- Соёлын Гавьяат Зүтгэлтэн
- Гавьяат уурхайчин
- Гавьяат холбоочин
- Гавьяат усжуулагч
- Гавьяат хуульч
- Худалдааны Гавьяат Ажилтан
- Гавьяат Эдийн Засагч
- Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн
- Ойн Гавьяат Ажилтан
- Хөдөө Аж Ахуйн Гавьяат Механикжуулагч
- Гавьяат Аграномич
- Үйлчилгээний Гавьяат Ажилтан
- Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан
- Цаг Уурын Гавьяат Ажилтан
- Хөдөө Аж Ахуйн Гавьяат Зүтгэлтэн
- Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажилтан
- Гавьяат Малчин
- Байгаль Орчны Гавьяат Ажилтан
- Гавьяат механикжуулагч
- Гавьяат тээвэрчин