Конклав

(Ватиканы нууц зөвлөгөөн-с чиглүүлэгдэв)

Конклав буюу Ватиканы нууц зөвлөгөөн гэдэг нь Ромын Папыг сонгох католик шашны үйл ажиллагаа бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн удаан хугацааны турш уламжлагдан ирсэн сонгуулийн хэлбэр юм.

Ромын Папыг сонгох нууц зөвлөгөөнд 80-аас доош насны бүх кардиналууд оролцож, шинэ Папаар нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодруулна. Ватиканы нууц зөвлөгөөн Пап тэнгэрт хальсан эсхүл онцгой зарим тохиолдолд өөрийн хүсэлтээр сэнтийгээс бууснаар эхэлж, шинэ Папыг сонгож сэнтийд залах хүртэл үргэлжлэнэ.

Ватиканы нууц зөвлөгөөн ихэвчлэн Сикстиний дуганд зохион байгуулагддаг бөгөөд Гэгээн Хутагтын ордонд болж байсан баримтууд мөн байдаг. Өмнөх Пап сэнтийгээс буух үед Сикстиний дуганы яндангаар хар утаа тавьж нийтэд мэдэгдэх бөгөөд шинэ Папыг сонгох нууц санал хураалт дуусахад цагаан утаа тавьж зарлан тунхагладаг уламжлалтай.