Jump to content

Аскорбины хүчил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Витамин С-с чиглүүлэгдэв)
Аскорбины хүчил

Аскорбины хүчил (С витамин) нь эрдэнэт хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ.

МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ. 1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Энэ витамины бүтцийг Английн Эйлер ба Хирст, Немцийн Михель, АНУ-ын химич Каррер нар бараг нэгэн зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй.

С витамин дараах хүнсэнд агуулагддаг: 100 гр хатсан нохойн хошуунд 1200 мг, кивинд 26.7%, үхрийн нүдэнд 150 мг, яншуйнд 100 мг, бас байцаа, ногоо вандуй, малын элэг, мандарин, хүрэн манжин, төмрөөр баялаг мах, хиам, өндөгний шар, ногоон сонгино, хуйцаа чинжүү, шар лууван, улаан лооль, хүмүүл, таана, шош, хад улаан перц, гоньд, нарсны шүүс, сармис, төмс, чацаргана, жүрж, нимбэгт их бий.

С витамины атаат дайснууд: Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг. Нэг ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг. Согтууруулах ундаа илүү дайсагнадаг.

Хэрэглэх заалт:

  • Чийг бам, гиповитаминоз
  • Цусархаг диатез
  • Хордлого
  • Халдварт өвчин
  • Элэгний өвчин
  • Удаан эдгэрэлттэй шарх зэрэгт амин дэмийг хэрэглэж илааршлыг түргэсгэж болно.

Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй. Витаминыг бүрэн судлагдсан гэж үзэхийн аргагүй. Витамин бүхэн адилхан үүрэг ач холбогдолтой биш. Эцэслэн дүгнэхэд витаминууд дотроос бие махбодид гүйцэтгэх үүргээрээ асар их нь аскорбины хүчил юм. Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй витамин.