Jump to content

Монгол улсын гавьяат зүтгэлтэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гавьяат Зүтгэлтэн-с чиглүүлэгдэв)
Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

Гавьяат зүтгэлтэн цолны тэмдэг

«Монгол улсын гавьяат зүтгэлтэн» цолыг Монгол улсын ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авъяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасан буюу улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст олгоно. гэж заасан байна.

Монгол улсын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хүмүүст Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолын тэмдэг, үнэмлэх, мөнгөн шагналыг олгоно.

Мөн цол нь Монгол улсын хүндэт цолны нэгэн төрөл юм. Үүнээс гадна ардын зүтгэлтэн, сансрын нисэгч цол байдаг.

Анхны гавьяат цол Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 41 дүгээр тогтоолоор Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч гэсэн нэртэйгээр бий болсон.