Грэммийн шагнал

(Грэмми Авардс-с чиглүүлэгдэв)

Грэммийн шагнал (англ. Grammy Awards) нь 1959 оноос хойш бичлэгийн урлаг, шинжлэх ухааны үндэсний академиас жил бүр Лос-Анжелес хотод одоогийн байдлаар 84 ангиллаар уран бүтээлч, хөгжмийн зохиолч, хөгжимчинд болон кино үйлдвэрийн удирдлага ба дуун техникт олгодог хөгжмийн шагнал юм.

Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми шагнал гардуулах ёслол нь хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог билээ.

Грэмми шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 1958 онд анх зохион байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш олон зүйлд өөрчлөлт оржээ. Наадамд шинэ ангиллууд нэмэгдэж, харин хууччуул нь алга болсон байна. Одоо нэр дэвшигчдэд олгох шагналыг 30 хөгжмийн урсгал, 83 төрлөөр ангилан гардуулдаг боловч хамгийн чухал дөрөв нь "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг цомог", "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг дуу" гэх дөрвөн төрөл билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Grammy Awards – Викимедиа зураг, бичлэг, дууны сан