Дэлхийн Банк

(Дэлхийн банк-с чиглүүлэгдэв)
Дэлхийн Банк
Дэлхийн Банкны лого.
Байгуулагдсан1944 оны 7 сар
ТөрөлОлон улсын байгууллага
Зорилт/чиглэлЯдуурлын эсрэг
Төв байрАНУ, Вашингтон
Гишүүд188 орон
ЕрөнхийлөгчКим Жим Ён
Эцэг байгууллагаДэлхийн Банк Групп
Цахим сүлжээworldbank.org

Дэлхийн Банк (Англи: World Bank) Олон улсын санхүүгийн байгууллага. Гишүүн хөгжиж буй орнуудад санхүү, техникийн тусламж үзүүлэх зорилготой банк юм.

Дэлхийн Банк нь анх "Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк" нэртэйгээр 1944 онд үүсгэн байгуулагдсан. Анх үйл ажиллагаагаа Дэлхийн хоёрдугаар дайны дараах сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлж байхдаа Дэлхийн Банк 38 гишүүнтэй байсан бол өдгөө 188 гишүүнтэй болж, дэлхийн бараг бүх улс орныг хамарчээ. Гишүүн улсуудын тоо нэмэгдэж, тэдний хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр АНУ-ын Вашингтонд төвтэй Дэлхийн Банк өргөжин тэлж, одоогийн байдлаар таван агентлагаас бүрдэж байгаа бөгөөд ойролцоогоор 130 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхий даяар 10,600 орчим ажилтантай ба тус банкны давуу талуудын нэг нь олон улс орны ажилтнуудаар илэрхийлэгдсэн олон улсын дадлага туршлага юм.

Бүтэц зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн банк Төв байр

Дэлхийн банк хөгжлийнхөө явцад илүү том, өргөн цар хүрээтэй, бүтцийн хувьд илүү ээдрээтэй байгууллага болж хувирчээ. Одоогоор дэлхий нийтийн банкны групп болон өргөжиж хоорондоо нягт холбоо бүхий дараах 5 байгууллагыг өөртөө нэгтгэсэн байна.

  • Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ)
  • Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)
  • Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)
  • Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг (ХОБОТА)
  • Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв (ХОМЗОУТ).

Дэлхийн Банкны гишүүн улсууд хувьцаа эзэмшигчийн байр суурьтай байж, банкийг хоршоо байдлаар удирдан зохион байгуулдаг. Нэг улсын эзэмшилд байгаа хувьцааны тоо ойролцоогоор тухайн улсын эдийн засгийн хэмжээнд үндэслэсэн байдаг. Гишүүн засгийн газар бүр гүйцэтгэх захирлаар төлөөлөгдсөн байдаг. Хамгийн том таван хувьцаа эзэмшигч (Франц, Герман, Япон, Их Британи, АНУ) тус бүр нэг гүйцэтгэх захирал томилдог бол бусад гишүүн улсуудыг 19 гүйцэтгэх захирал төлөөлдөг.[1]

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн Банк нь өөрийн гишүүн орнуудын засгийн газарт тэдгээрийн сургууль, эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, ус цахилгаанаар хангах, өвчин эмгэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй арга ажилд дэжмлэг туслалцаа үзүүлэдэг дэлхийн хамгийн том хөрөнгө нөөц, мэдлэгийн эх үүсвэрүүдийн нэг билээ. Энэхүү дэмжлэг туслалцааг дараах байдлаар ангилна.

  • Төслийн зээл
  • Хөтөлбөрийн зээл
  • Буцалтгүй тусламж
  • Зөвлөгөө
  • Судалгаа шинжилгээ

Зээл авч буй улсад үзүүлж буй бүх дэмжлэг туслалцаанд нэг стратегийг мөрдлөг болгодог ба энэхүү стратегийг тухайн улс өөрөө Дэлхийн Банк болон бусад донорууд, буцалтгүй тусламжийн бүлэг, иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаатайгаар боловсруулж гаргадаг.

Зээл олголт[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн Банк нь энгийн банктай адилаар мөнгө зээлж хөрөнгө удирддаг хэдий ч хэд хэдэн талаар чухал ялгаатай. Дэлхийн Банкнаас гишүүн орнууддаа өгч буй санхүүгийн туслалцаа, дэмжлэг зөвлөгөө нь тэдгээрийг ядууралтай тэмцэхэд нь зориулагдсан байдаг. Мөн арилжааны банкнаас ялгаатай нь хөгжилд хүрэх зориулалтаар ашиглах хөрөнгийн эх үүсвэр олж чадахгүй байгаа орнуудад бага хүүтэй, эс бөгөөс огт хүүгүй зээл олгох нь элбэг байдаг. Энгийн арилжааны банктай харьцуулахад зээлийн төлөх хугацаа илүү урт байдаг. Зарим тохиолдолд 10 жилийн хугацаанд зээлээ эргэн төлж эхлэхгүй байж болно. Дэлхийн банкны 250 сая долларын хэмжээтэй анхны зээл 1947 онд сэргээн босголтын зориулалтаар Франц улсад олгогдож байв.

Дэлхийн Банк үндсэн хоёр төрлийн зээл олгодог.

  • Олон төрлийн салбар дахь нийгэм-эдийн засгийн хөгжлийн төслийг дэмжих бараа, ажил, үйчилгээг худалдан авах хөрөнгө оруулалтын зээл
  • Байгууллагын бодлого, шинэчлэлийг дэмжин тохируулах зээл

Зээл өгөхийн тулд Дэлхийн банк дараах ажлыг хийж гүйцэтгэдэг.

  • Төсөл эсвэл хөтөлбөрийн хөгжлийн зорилтууд
  • Гарц буюу үр дүн, гүйцэтгэлийн үзүүлэлт (төслийн үр нөлөө, амжилтыг хэмжих зорилготой)
  • Амьдралд хэрэгжүүлэх төлөвлөгөө

гэх мэт асуудлаар зээл авч буй оронтой тохиролцдог. Зээл батлагдаж хүчин төгөлдөр болсноор зээлдэгч Дэлхийн Банктай тохирсон нөхцөлийн дагуу төсөл болон хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлдэг. Дэлхийн Банк зээл тус бүрийн ашиглалтыг хянаж үр дүнг үнэлдэг. Бүх зээлүүд үйл ажиллагааны бодлогын журмаар зохицуулагддаг ба эдгээр журмууд нь үйл ажиллагааг эдийн засаг, санхүү, нийгэм, байгаль орчны хувьд үндэслэлтэй байх нөхцлийг хангаж өгдөг. [2]

Үйлчлүүлэгч бүрийг банкинд өргөдөл гомдлыг үргэлж дангаар нь авч үздэг. Зээлдүүлэгч нь бүх зүйлийг үнэлдэг: таны нас, ажил эрхлэлт, орлого, гэр бүлийн байдал, таны өмчид үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, одоо байгаа өр байгаа эсэх гэх мэт. Үүнийг оноо гэж нэрлэдэг.[3]

Буцалтгүй тусламж[засварлах | кодоор засварлах]

Буцалтгүй тусламж үзүүлэх нь Банкны зээлийн үйлчилгээг нөхөж өгдөг. Буцалтгүй тусламж нь шинэлэг чиг хандлага болон технологи бүхий туршилтын төслийн суурь мөнгө болж өгдөг. Буцалтгүй тусламж нь Банк өөрийн санхүүгийн болон хүний нөөцийг бэхжүүлэхэд тустай ба бүсийн болон даян дэлхийн нийтлэг зорилгыг урамшуулан дэмжихэд түнш байгууллагуудтай хамтран ажиллах хөшүүрэг болж өгдөг. Дэлхийн банкны Хөгжлийн буцалтгүй тусламжийн байгууламж (ХБТБ) нь Банкны буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааны ерөнхий стратеги, хуваарилалт, удирдлага зохион байгуулалтыг хангадаг. ХБТБ хөдөөгийн хөгжил, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн бодлого болон хувийн хэвшлийн хөгжил зэрэг салбар дахь хөтөлбөрүүдийг дэмжиж ирсэн. [4]

Дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Банк өөрийн хөгжлийн эрхэм зорилгыг дэмжих үүднээс өргөн хүрээний дүн шинжилгээ хийх болон зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Хөгжлийн эдийн засгийн дэд ерөнхийлөгчийн багийн судалгаа нь хүрээлэн буй орчин, ядуурал, худалдаа болон даяарчлал зэрэг өргөн хүрээний асуудлаар Банкны ажлыг мэдээллээр хангаж байдаг. Тухайн улс орон дахь үйлчлүүлэгчид тэдний хөгжлийн онцлог тулгамдсан асуудалд чиглүүлэн эдийн засгийн болон салбарын ажлын тусгай хөтөлбөрийн ашиг шимийг хүртдэг. ЭЗСА нь улс орны эдийн засгийн чиг баримжаа, үүнд жишээлбэл банкны болон санхүүгийн салбар, худалдаа, ядуурал, нийгмийн хамгаалал, халамжийн сүлжээ зэрэг асуудлыг үнэлэн авч үздэг. Өөрийн олон талын үйл ажиллагааны талаар, тухайлбал хүрээлэн буй орчны болон нийгмийн хувьд тогтвортой хөгжил, эрүүл мэнд, тэжээл ба хүн ам, санхүүгийн салбар, хууль болон шударга байдал зэрэг чиглэлээр мэдлэг, мэдээллээр хангах үүднээс Зөвлөгөө өгөх үйлчилгээг Банк байгуулсан билээ. Зөвлөгөө өгөх үйлчилгээ нь Банкны ажилтнуудын зохион байгуулж, зохицуулж байдаг Сэдэвчилсэн бүлгүүдийн ажил дээр тулгуурладаг ба хөгжлийн тодорхой сэдвүүдэд төвлөрдөг. Хэд хэдэн бүлэг хөгжлийн практик ажил эрхлэгчдэд зориулсан туслалцаа удирдамжийг боловсруулсан. Эдгээрийн сэдэв нь төслийн дизайн, менежмент ба мониторинг, хууль зүй, санхүү болон бараа ажил үйлчилгээ худалдан авах шаардлага, жендерийн асуудал, хоол хүнс ба тэжээл, шилжин суурьшилтын үед анхаарах зүйлс зэрэг байсан.

Дэлхийн банк Монгол улс хоорондын харилцаа[засварлах | кодоор засварлах]

Жэймс Андерсон ба УИХ-ын байнгын хорооны дарга А.Бакей

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкинд гишүүнээр элссэн. Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраа 1988 онд нээсэн. Монгол улсыг төлөөлсөн Гүйцэтгэх Захирал бол Жон Остин. Монгол улсын хариуцсан Захирал бол Иан Портэр, Монгол улс дахь суурин төлөөлөгчөөр Жэймс Андерсон, 2019 оны 4 дүгээр сараас Андрей Михнев ажиллаж байна.

Дэлхийн банкны Монгол дахь хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

.Өнөөг хүртэл Дэлхийн банк олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан Монгол улсад нийт 564 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хүүгүй зээлийн тусламжийг өгч, мөн техникийн туслалцаа, зөвлөгөө өгөн хамтран ажиллаж ирсэн. 1991 оноос хойш өнөөг хүртэл Дэлхийн банк нийт 1.28 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Үүнээс 380 сая ам.долларын 31 зээлийн төсөл болон 183.3 сая ам долларын 50 буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Дэлхийн Банкны Монголын хөгжилд туслах хөтөлбөр нь үндсэндээ 3 гол чиглэлийг хамарна.

  • Улс орны хөгжилд уул уурхайн эдийн засгийн үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, сайжруулах
  • Хөдөөгийн амжиргааны түвшин, байгаль орчныг сайжруулах
  • Улаанбаатарыг амьдрах орчны хувьд илүү таатай хот болгон хөгжүүлэх[5]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Archive copy (Memento 15. Зургаадугаар сар 2012 цахим архивт)], Дэлхийн банк
  2. [1], world bank
  3. Зээлийн нөхцөл нь юунаас хамаардаг вэ?
  4. Archive copy (Memento 2. Дөрөвдүгээр сар 2019 цахим архивт), Дэлхийн банк гэж юу вэ
  5. [2], Дэлхийн банкны тухай та мэдэх үү